Я.Содбаатар: Өнгөрсөн хугацаанд стратегийн ТОМ АЛДАА гаргаагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 01 сарын 20

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдөр /2021.01.20/ хуралдлаа. Хуралдаанаар цар тахлын үед хариуцлага алдсан танхимынхаа зарим сайдыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр боллоо. Учир нь, өчигдөр /2021.01.19/ орой халдвар авсан нь батлагдсан дөнгөж төрсөн эхийг хүүгийнх нь хамт "Өргөө" амаржих газраас ХӨСҮТ-д аваачихдаа тухайн эмэгтэйг нимгэн халаат, углааштай тээвэрлэсэн бол дөнгөж төрсөн нярайг нимгэн өлгийтэй авч явсан байдаг. 

Үүнд олон нийт бухимдлаа илэрхийлж, өнөөдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаалыг зохион байгуулж байна. Тэд Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар болон түүний багийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байгаа билээ.  

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх зарим сайд нартаа хариуцлага тооцож, Шадар сайд Я.Содбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр Я.Содбаатар Шадар сайдын албан тушаалыг зургаан сарын турш хашиж, эцэстээ хариуцлагаа хүлээж ажлаа өгч байна. 

Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "Улсын Онцгой комиссын даргаар ажилласан таван сар гаруйн хугацаанд стратегийн том алдаа гаргаагүй. Халдвараар нэг ч хүн нас бараагүй. Тун удахгүй вакцин орж ирж, вакцинжуулна. Нийт ард иргэдээсээ уучлал хүсэж байна. Тиймээс Шадар сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө албан ёсоор өгч байна. Хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна" гэлээ. 

Түүнийг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын тэргүүн Шадар сайдаараа долоодугаар сард томилсон байдаг. Тэрбээр өмнө нь Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдон ажиллаж байсан ч Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний зээл авсан хэрэгт хариуцлага хүлээж, сайдын суудлаа хүлээлгэж өгсөн. Дараа нь Шадар сайдаар томилогдон ажиллаж байсан ч өнөөдөр ийнхүү хариуцлагаа хүлээж, албан тушаалаа хүлээлгэн өгч байна.


Я.Содбаатарын НАМТАР

Боловсрол /Англи, орос хэлтэй/

1992 онд       Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдүгээр 10 жил

1997 онд       Улаанбаатар их сургуулийг физикч-инженер

2004 онд       Удирдлагын академи

Ажилласан байдал

1997-1999 онд         ШУА-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

1999-2005 онд         Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга

2005-2006 онд         Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх

2006-2008 онд         Үйлдвэр, худалдааны дэд сайд

2009-2010 онд         Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга

2010-2012 онд         МАН-ын нарийн бичгийн дарга

2012-2016 онд         УИХ-ын гишүүн

2016 он                    УИХ-ын гишүүн

2018 он                   Зам, тээврийн хөгжлийн сайд

2020 оноос              Шадар сайд 

Шагнал

2009 онд       “Алтан гадас” одонгоор шагнуулсан.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
galaa(202.179.26.219) 2021 оны 01 сарын 21

Хүрэлсүх та өөрөө үнэхээр ажлаа хийж чадахгүй байгаагийн нэг жишээ энэ.Бүтэн нэг жилийн хугацаанд ЗГ т гадаас маш их тусламж ирсэн.Халвартай ээж төрвөл яах вэ гэдэг тооцооллыг гаргасан байх байтал бэлтгэл ажил байтугай тийм тохиолдлын талаар нэг удаа бодож үзээгүй.Мэргэшсэн ЭМ ийн сайдтай боллоо гэж бодтол халчихлаа.Хариуцлагыг Хүрэлсүх өөрөө үүрч чадахгүй шдээ.Зүгээр доод хэдэн хүнийг ажлаас нь халсан болоол орихилоо.Хүний эрхэнд ноцтойгоор сэтгэлгүй дээрэнгүй халдсан учраас ял эдлэх арга хэмжээ авах ёстой.Хүрэлсүх худлаа өөрийгөө рекладдаг шигээ ажлаа газар дээр нь очоод шалгачихаж болноодоо

1  |  0
Зочин(66.181.161.80) 2021 оны 01 сарын 21

Гоншигноод гомдоллоод яах вэ хийж чадаагүй ажлаа өгч сурах хэрэгтэй зүгээр л бинзен тосоо зараад сууж бай даа

0  |  0
зочин(64.119.16.46) 2021 оны 01 сарын 21

стратегийн алдаа гаргаагүй бол короно орж ирэхгүй байх боломжтой байсан

0  |  0
Зочин(202.9.46.85) 2021 оны 01 сарын 21

Содбаатарын гол алдаа нь Янгуг гэгч овог. Ямар нэр гэхээрээ тийм байдаг байнаа. Дотор хүмүүс төрийн эрхэнд гарч, улс орныг хохироодогийн жишээ гэвэл Эби, Мие, Баярцогт, Энхсайхан, Содбаатар гээд жонхуа нар олширлоо.

0  |  0
ИРГЭН(192.82.71.205) 2021 оны 01 сарын 21

СОДБААТАР ГАНЦААРАА ЗАЙЛАХГҮЙ БАС ХАЖУУДАА ЗАЛУУ ХҮНИЙГ ЧИРЭЭД УВАЙГҮЙ НОВШ.ХАРИУЦЛАГЫГ ӨӨР ДЭЭРЭЭ АВААД ЗАЙЛАХГҮЙ НОВШ ЧИНЬ

1  |  0
Зочин(66.181.183.132) 2021 оны 01 сарын 21

Жэнко бидооноо гүйлгээд л нөгөө нохойд барьдаг моднууд н талбайд орилолдов . Гэж учир мэдэх хүмүүс ярьж байна ккк..

2  |  0
Зочин(64.119.17.33) 2021 оны 01 сарын 21

Содоо сайд маш сайн ажилласан. ХӨСҮТ ажилдаа хариуцлагагүй ханддаг.

3  |  1
Иргэн(124.158.69.135) 2021 оны 01 сарын 20

Буруу

1  |  0
Иргэн(66.181.161.87) 2021 оны 01 сарын 21

Төрийн өндөр алба хаших хэцүү байхөө Хангалттай түүх гуншинтай хүн байна одоо болно биздээ дараагийн хүн нь хоолондоооооооо

1  |  1
Оыо(66.181.177.93) 2021 оны 01 сарын 21

Нүдний булай

1  |  1
Цэлмэг(64.119.18.233) 2021 оны 01 сарын 21

Төрийн албаны дунд, доод шатны ялзралыг хуу татаагүй цагт алдаа гарсаар байх болноо. Тэнд ажиллаж байгаа хурган дарга нар хэн нэг том гарын томилгооны хүн эсвэл авилга, луйврын хамтрагч нар байдаг. Мэргэжлийн чадавхи, ажилсан туршлагаар дарганцар хийж байгаа хүн хэд байгаа болдоо, гарын 10-н хуруунд багтахаар цөөхөн байж магадгүй шүү!

2  |  1
Зочин(64.119.27.180) 2021 оны 01 сарын 20

Тэнэгт дээ !!! Чи бодож олсон юм биш, дэлхий даяараа баримталж байгаа юм. Тэнэг чи л сулруулж халдвараа алдсан биз днн

0  |  1
Нэргүй(192.82.77.148) 2021 оны 01 сарын 20

\nЗГ шудрага зарчимч сайн ажиллаж байна?! Содбаатарын хувьд үйлийн үрээ эдлэж байгаа нь энэ?!… хүнийг нөхрөөр нь шинждэг Монгол уламжлал бий?! ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гэдэг луйварчинтай нийлж сүрэглэн амьдарсныхаа горыг амсаж байгаа чинь энэ байхаа?! Муу юм модон улаатай гэж үүнийг л хэлдэг байх?!… ЗГ дариухан ИНЕГ-ыг цэвэрлэхгүй бол ямарч үнээр төлж барашгүй юм болох вийдээ?! Халтар сайд ч анхаарах хэрэгтэй дээ?!…

1  |  1
Зочин(192.82.77.148) 2021 оны 01 сарын 20

\nЗГ шудрага зарчимч сайн ажиллаж байна?! Содбаатарын хувьд үйлийн үрээ эдлэж байгаа нь энэ?!… хүнийг нөхрөөр нь шинждэг Монгол уламжлал бий?! ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гэдэг луйварчинтай нийлж сүрэглэн амьдарсныхаа горыг амсаж байгаа чинь энэ байхаа?! Муу юм модон улаатай гэж үүнийг л хэлдэг байх?!… ЗГ дариухан ИНЕГ-ыг цэвэрлэхгүй бол ямарч үнээр төлж барашгүй юм болох вийдээ?! Халтар сайд ч анхаарах хэрэгтэй дээ?!…

1  |  1
Иргэн(192.82.77.148) 2021 оны 01 сарын 20

\nЗГ шудрага зарчимч сайн ажиллаж байна?! Содбаатарын хувьд үйлийн үрээ эдлэж байгаа нь энэ?!… хүнийг нөхрөөр нь шинждэг Монгол уламжлал бий?! ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гэдэг луйварчинтай нийлж сүрэглэн амьдарсныхаа горыг амсаж байгаа чинь энэ байхаа?! Муу юм модон улаатай гэж үүнийг л хэлдэг байх?!… ЗГ дариухан ИНЕГ-ыг цэвэрлэхгүй бол ямарч үнээр төлж барашгүй юм болох вийдээ?! Халтар сайд ч анхаарах хэрэгтэй дээ?!…

1  |  1
zochin(192.82.73.70) 2021 оны 01 сарын 20

Хууль дүрмийг улөндаа гишгэнэ гэдэг монгол улс орноо устгаж сөнөөнө гэсэн үг монгол сөнөж устах замдаа орлоо

1  |  0
Top