МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 21

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.01.21/ өглөө болсон. Хуралдаанаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудал хөндөгджээ. Яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. 

Ерөнхий сайд У. Хүрэлсүх өчигдөр /2021.01.20/ үдээс хойш шуурхай хурал зарласан. Хуралдаанд цар тахлын үед үүрэг хүлээж ажиллаж байгаа бүх шатны албан тушаалтнууд оролцсон билээ.

Төрөөд хэдхэн цаг болж байсан эмэгтэй коронавирусний  халдвар авсан нь батлагдсан тул ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. Ингэхдээ түүнийг халад, углааштай гадагш авч гарсан нь олон нийтийн дургүйг хүргэсэн билээ. Хүн бүр сошиал хаягаараа дамжуулж дургүйцлээ илэрхийлж, албан тушаалтнуудыг огцрохыг шаардаж давалгаалсан бол энэхүү давалгаа нь өнөөдөр жагсаал болж хувирсан. Уг жагсаалд нүцгэн, халадтай оролцож буй иргэд цөөнгүй бий. Тэд УОК-ын гишүүдийг хариуцлага хүлээтэл энэхүү жагсаалаа зогсоохгүй гэдгээ мэдэгдээд байсан юм. Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүх шуурхай хурал зарлаж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Шадар сайд Я.Содбаатар нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.

Тэгвэл хоёр сайдынхаа өргөдлийг өнөөдөр өглөөний ээлжит бус хурлаар хэлэлцээд, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээ огцрох саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын Удирдах зөвлөл рүү оруулжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.75.208) 2021 оны 01 сарын 21

Хүрэлсүх зөв л шийдвэрт хүрч дээ Угаасаа мэдлэг, чадвар, эдийн засгийн боловсрол дутаж байна шүү дээ, Засгийн газрыг тэргүүлнэ гэдэг салаа цэрэг удирдахтхй зүйрлэшгүй юм байхгүй юү дээ. Үүнийгээ одоо л ойлгож байна сайн байна.Огцрох нь зөв. Харин удирдах зөвлөлийн мангарууд нь хүлээж авахгүй тэнэгтэнэ дээ хөөрхийУлс орноо, ард түмнээ бодвол одоо л огцруулж сайхан боловсролтой залуу эдийн засагчийн гарт улс орноо өгөх хэрэгтэй шүү.Цаг алдаж болохгүй тэгвэл мөхөл ???

0  |  0
Зочин(66.181.185.31) 2021 оны 01 сарын 21

Тамын тогооны улгэр монголд таарна

0  |  0
Top