Засгийн газар БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦРОХООР боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 21

Цар тахлын үеийн эгзэгтэй энэ цаг мөчид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудал хөндөгдөж байна. Нэгэнт Засгийн газрын тэргүүн танхимаараа огцрох саналыг гаргасан гэх тул эрх баригч намын Удирдах зөвлөл асуудлыг шийдвэрлэхээр хуралдаж эхлэх нь хууль юм. Өөрөөр хэлбэл, эл асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж, дөнгөж сая Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудлыг дэмжжээ.  

Үүний эхлэл нь өчигдөр /2021.01.21/ төв талбайд болсон иргэдийн тайван жагсаал. Бүтэн өдрийн тайван жагсаалыг аль нэгэн нам, хэн нэгэн улстөрч, иргэний нийгэм зохион байгуулаагүй гэдгийг ОНЦОЛЖ байна. Зөвхөн иргэд сайн дураараа, төрийн алдаатай шийдвэр, цар тахлын үед ажиллаж байгаа Улсын Онцгой комиссын хариуцлагагүй үйлдлийг шүүмжилж, эсэргүүцэн жагссан билээ. 

Эндээс улс төрийн нөлөөгүй, улстөрчийн гар хөл ороогүй энгийн номхон иргэдийн эрх тэгш байдал, хүний эрх, ёс зүйг шаардсан тайван жагсаал хэр богино хугацаанд хэрхэн үр дүнд хүрдгийн жишээг харж болно. Нөгөө талаараа хариуцлага алдсан Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө цаг хугацаа алдалгүй, хэн нэгнийг "зовоох"-гүй Засгийн газрын тэргүүндээ өгсөн нь улс төрийн шинэ соёл, жишиг яах аргагүй мөн билээ. 

Тэгээд ч У.Хүрэлсүхийн Засгийн газар анх байгуулагдахдаа л "Бүх шатанд хариуцлага, шударга ёсыг бэхжлүүлнэ" гэж амлаж байсан. Тэдний ярьж, хэлж байсан үг өнөөдөр улс төрд шинэ соёл, жишгийг авч ирж У.Хүрэлсүхийн Засгийн газар хоёр сайддаа хариуцлага тооцоод өнгөрөх бус бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлагаа үүрч, огцрох ёстой гэж үзжээ.

Харин Улсын Онцгой комиссыг огцрохыг, хүний эрхийг хангаж ажиллахыг шаардсан өчигдрийн төв талбайн тайван жагсаалыг ашиглаж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг үндсээр нь авч хаяхыг санаархагчид олон байлаа. Тэдний нэг нь, ганхаж байгаа суурийг үндсээр нь авч хаях тоглолтыг хөшигний цаана өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл зохион байгуулахыг оролдсон гэж жагсаалд оролцсон олон ярьж байх юм. Тиймдээ УИХ-ын гишүүн Ц.Туваан тэргүүтэй "гар хөл"-өө төв талбайн зүг жим гартал явуулсан байхыг ч үгүйсгэхгүй. 

Гэхдээ тэр бүхнээс илүү иргэд ямар нэгэн улс төр, улстөрчийн нөлөөнд жагсаагүй гэх ганцхан үнэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийн зарчмаа дагаж, ганц хоёр хүнээр бус танхимаараа хариуцлага хүлээх нь зүйтэй гэж үзэхэд хүргэсэн байж таарна.  

Сэтгэгдэл ( 41 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.113) 2025 оны 03 сарын 13

РИО ТИНТОГИЙН ЯВУУЛАГААР ЗАСГИЙН ГАЗРЫГ УНАГААЖ БАЙГАА ЮМ ДАА

1  |  0
Зочин(59.153.112.26) 2025 оны 03 сарын 13

Ийм хүнд үед өөрийг нь хэлээгүй байхад ичмээр юм даа.Хоосон толгойд юу хэлэхэв.

1  |  0
Зочин(202.126.88.176) 2025 оны 03 сарын 13

Ажлаа хийж чадахгүй шантарсан байна . Аргагүй л гансүх биш хүрэлсүх юм байнадаа

2  |  0
Bold(103.212.119.48) 2025 оны 03 сарын 13

Good bye\n

1  |  1
Buu avii(66.181.168.131) 2025 оны 03 сарын 13

Saihan saihan,odoo irgeddee buu taraa

1  |  0
Ма(103.212.119.48) 2025 оны 03 сарын 13

Ок\n

1  |  0
ЗОЧИН(192.82.70.44) 2025 оны 03 сарын 13

ТЭГЭЭД ГАДААД ОРНУУДЫН ЖИШГЭЭР ХЭДЭН САЯАРАА ӨВД ИЭДЭН МЯНГААРАА ҮХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ? ТЭР ОРНУУД Ч ЯАХАВ ОЛОН САЯ ХҮН АМТАЙ ЮМ БАЙЖ. МАНАЙ МОНГОЛ ГАДААДАД ТИЙМ ГЭЭД ТАЙВАН БАЙВАЛ ТАНЫ ХЭЛЭЭД БАЙГАА ”ҮХЭР МОНГОЛ” ЧИНЬ ҮЛДЭХ ҮҮ?ӨӨ ГУАЙ

1  |  0
Өө(107.77.241.24) 2025 оны 03 сарын 13

энэ үхэр монголчууд ёстой урагшгүй малнууд дэлхийн тэргүүлэх хөгжилтэй бүх орнууд хэдэн саяараа өвдөж хэдэн зуун мянган хүн үхэж байхад удирдлага нь гөлийгөөд байж л байна миний бодлоор монголын засгийн газар маш сайн ажиллаж байна ганцхан хувь хүний хариуцлага ёстой алга даа

1  |  1
АСУУЛТ (66.181.189.128) 2025 оны 03 сарын 13

ХАРАМСАЛТАЙ БАЙНА. ТӨЛӨВЛӨСӨН АЖЛАА ХИЙЖ ДУУСГАНА ГЭЭД ДАХИН СОНГОГДСОН, ХҮҮК ИНГЭЖ ШИЙДЭХ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ.

2  |  0
zochin(192.82.73.70) 2025 оны 03 сарын 13

Монгол улсыг сүйрүүлэх гаднын хүч оролцоотой хорлон сүйтгэх ажиллагааг дотоодын терррористууд болон интернет орчныг ашиглаж хийнэ гэж хэлээд анхааруулаад байгаа. ТЕГ хүч нь хүрэлцэхгүй байна уу. Хэрвээ нэг эмчийн буруугаас болж Засгийн газар огцроод байвал удахгүй нэг сантехникчээс болж ,нэг таксиний жолоочоос болж,нэг хот тохижилтын ажилтнаас болж гэхчлэн бүх салбарын хариуцлагагүй ажилтнаас болж өдөр бүр нэг Засгийн газар огцрох болох нь.Үүнийг завхрал гэдэг юм.Мэдээж нам дотроо албан тушаал горилсон нь ч бий,сөрөг хүчний ашиг хайгчид ч бий,сэтгэцийн өвчтэй галзуу солиотой иргэд ч бий. Монго

1  |  0
Зочин(66.181.176.26) 2025 оны 03 сарын 13

Ганц Хүрэлсүх гэх хүнээс өөр хүн байхгүй л байв гэж, худлаа баахан юм амлаж гарч ирчээд ялихгүй шалтгаан олж зориуд хариуцлагаас мултарч огцорч байна, зөвхөн яриад л амлаад л байснаас хийж үлдэээсэн бодитой юм алга, гэтэл бид итгээд л хүлээгээд л байсан байна

2  |  2
Зочин(66.181.169.108) 2025 оны 03 сарын 13

Харамсалтай байна. Монголд өнөөдөр Хүрэлсүх шиг Ерөнхий сайд дахин гарч ирэхгүй л дээ. Хэн байна хэн ч байхгүй

4  |  1
дорж(66.181.190.210) 2025 оны 03 сарын 13

зөв зөв солонгос улс ард түмнийхээ төлөө ямар их ажил хийж өрх айл өрх бүрд хүнсний толан өгч байхад монгол орныг хардаа ард түмэн идэх хоолгүй ядуу цөлмөн тэгээд ууул нь гурванхан сая хүнтэй улс шүү дээ арай л байгаа биз дээ

1  |  2
Зочин(202.126.93.172) 2025 оны 03 сарын 13

Өвчний үеийн эдийн засаг ярьвал ганц Монгол биш дэлхий нийтээрээ л хямарч байна.Хямралыг хохирол багатай туулах тухай ярьж байвал Монгол бас л гайгүй байгаа. Нөгөө мундаг АНУ 400 000 гаруй хүнээ үхүүлчихээд л тоохгүй байж л байна. Асуудалд жаахан бодитой хандмаар л байна даа.

4  |  0
Зочин(203.91.115.54) 2025 оны 03 сарын 13

Амьдрал нь дордоод

1  |  0
Зочин(203.91.115.54) 2025 оны 03 сарын 13

Улс орны эдийн засаг хүндрээд ард түмний амьдрал олборлоод эхлэнгүүт авах арга хэмжээг шийдвэрлэж чадахгүй болохоороо зугтах гэсэн худлаа жүжиг танхимаар огцорохыг харийн ард түмэн итгээд байр юмаа хөшигний цаадах тоглолт энэ бол худлаа шүү цаг хугацаа хурдан үнэн хэлээд харуулна даа

2  |  1
Зочин(203.91.115.54) 2025 оны 03 сарын 13

Улс орны эдийн засаг хүндрээд ард түмний амьдрал олборлоод эхлэнгүүт авах арга хэмжээг шийдвэрлэж чадахгүй болохоороо зугтах гэсэн худлаа жүжиг танхимаар огцорохыг харийн ард түмэн итгээд байр юмаа хөшигний цаадах тоглолт энэ бол худлаа шүү цаг хугацаа хурдан үнэн хэлээд харуулна даа

1  |  0
Зочин(202.126.89.151) 2025 оны 03 сарын 13

... Ерөнхий сайд болон танхим тэр чигээрээ огцорно гэдэг буруу байх гэж бодож байна. Төрийн албаны нэр хүндийг уландаа гишгэсэн дийлэнхи төрийн албан хаагчидтайгаа хатуу хариуцлага тооцож өөрчлөн шинэчлэлт хийх хэрэгтэй.

3  |  1
z(202.21.108.56) 2025 оны 03 сарын 13

ingej uaj bgaa ter abgai ter zaluu ter sur ter zurag absan hun huibaldsan bichuu

2  |  0
Зочин(66.181.184.17) 2025 оны 03 сарын 13

Бүрэн бүрэлдхүүнээрээ огцрох нь ерөнхий сайдын шийдвэр биз. Хүнд хэцүү үед буруу шийдвэр гэж харж бн. Хаях зугатах амархан биз

2  |  0
Зочин(202.126.93.172) 2025 оны 03 сарын 13

Шударга, бас зоригтой аавын хүү тийм ч олонгүй. Яг цаг нь болохоор өөрийнхөө төлөө л ажилладаг биз дээ. Ийм учраас л Монгол орон сүүлийн 30-н жил хөгжөөгүй бөгөөд ард олон улам ядуурсан юм. Үүний эсрэг зоригтой дуугарсан ажиллаж эхэлсэн ганц хүн нь Хүрэлсүх. Энэ хүн байгаагүй бол Эрдэнэтийг аль хэдийн тавиад туучихсан даа.

3  |  0
Зочин(192.82.70.123) 2025 оны 03 сарын 13

Болж дээ. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Ард түмнийхээ төлөө шударгаар сайд хийх хүн зөндөө л байгаа шдээ.

2  |  2
Зочин(66.181.185.31) 2025 оны 03 сарын 13

ОТ ид яригдаж байхад еренхийлегч маань юу хийчихэв ээ гэж уу

2  |  0
хүүк(202.126.88.184) 2025 оны 03 сарын 13

арайчдээ сонгогчдын итгэлээр ингэж тоглож байгаа юмуу.

2  |  0
Зочин(202.126.93.172) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр харамсалтай байна. Шударга үнэний төлөө тэмцлийг эхлүүлээд жаахан жигдэрч байхад нь огцруулдаг нь цаана нь Эрдэнэтийн луйварчид ажлаа эхэлчихжээ гэж харагдаж байна. АН, Ерөнхийлөгч, луйварчид бүгд нэгджээ.

4  |  1
Зочин(66.181.185.31) 2025 оны 03 сарын 13

Худалч хойморт унэн ч уудэнд гэдэг цаг ирж дээ

2  |  0
зочин (202.9.47.56) 2025 оны 03 сарын 13

ӨЧИГДӨРИЙН ЖАГСААЛ БОЛ ЗӨВХӨН 2 САЙДЫГ ОГЦРУУЛАХ АСУУДАЛ БИШ. ЕРӨӨСӨӨ МОНГОЛЫН ТӨРД, МӨН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГАД БУГШСАН ИДЭЭ БЭЭРИЙГ ЦЭВЭРЛЭХ ГЭСЭН ИРГЭДИЙН БУХИМДЛЫН ИЛРЭЛ БАЙВ. УДИРДЛАГЫН БҮХ ТҮВШИНД ШУДАРГА ЁС АЛДАГДАЖ, ЁС ЗҮЙГҮЙ БАЙДАЛ ГАЗАР АВЧ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫГ ХУВИЙН БОЛГОЖ ЭЗЭГНЭН СУУДАГ, БАЙГУУЛЛАГА БҮРД МАФУУД ҮҮСЧ ДАРАНГУЛЙЛАЛ ТОГТООН, ХҮНД СУРТАЛ ГАЗАР АВСНЫГ ЖИГШСЭНИЙ ИЛРЭЛ БАЙЛАА. ЭНЭ ЖАГСААЛ НИЙГЭМД ТОМ СУРГАМЖ ӨГӨВ.

4  |  1
Зочин(192.82.70.89) 2025 оны 03 сарын 13

Их хуралд гарч ирсэн төрийн албанд орсон зарим хүмүүс (дийлэнх нь ) эх орон, ард түмэн , хойч үе, өвөг дээдсийнхээ энэ бүхний төлөө цусаа асгаруулж олж авсан аугаа түүхийн төлөө ажиллаж чадахгүй байгааг л ерөөсөө ойлгохгүй байгаамдаа, эд Монгол хүн мон үү гэж бодогдмоор....

1  |  0
Tur(139.5.219.219) 2025 оны 03 сарын 13

ENENDEE TULSAN YUM BOL ODOO ENE TOGTOLTSOOGOO NEG MUSUN UURCHILSUN n DEEREE

1  |  0
зочин(192.82.73.70) 2025 оны 03 сарын 13

Монголд гэмт хэрэгтнүүд архичин хар тамхичингууд хаан болсон цаг ирлээ Монголын дайснууд босож байна

3  |  0
Зочин(202.9.40.51) 2025 оны 03 сарын 13

Энэ Хүүк тэр жду чин нөхөрт их хайртай юмаа нээдэг тэй юмуу хаашаан үнэрхэж байхаар тэр хотын мээр, саран гэрэл авгай нараа аваад зайлаач

2  |  1
Www333(103.57.95.237) 2025 оны 03 сарын 13

Mongoliin ediin zasgiin khyamral uls turiin khyamral bolj khuvirch baina. Tsaana ni tusgaar togtnoliin asuudal khuleej baikh shig.

2  |  0
Зочин(64.119.18.84) 2025 оны 03 сарын 13

Жагсаал яах вэ Халдвар нэмэгдэх байх даа

2  |  1
RS(202.9.40.121) 2025 оны 03 сарын 13

МАН- ийн шийдвэрийг буруу гэж үзэж байна. Ийм хүнд үед ард түмний итгэж харж байгаа Засгийн газар шүү. тэвчээртэй байх хэрэгтэй.Ардын нам улс эх орон ард түмнийхээ хүнд хэцүү үед цусаа урсгаж , амиа өгч авч гардаг шүү дээ. та нар шантрах юм бол хэн энэ улс монголыг чинь авч явах болж байна. Барагтай задар ажилаа хий.

5  |  0
RS(202.9.40.121) 2025 оны 03 сарын 13

МАН- ийн шийдвэрийг буруу гэж үзэж байна. Ийм хүнд үед ард түмний итгэж харж байгаа Засгийн газар шүү. тэвчээртэй байх хэрэгтэй.Ардын нам улс эх орон ард түмнийхээ хүнд хэцүү үед цусаа урсгаж , амиа өгч авч гардаг шүү дээ. та нар шантрах юм бол хэн энэ улс монголыг чинь авч явах болж байна. Барагтай задар ажилаа хий.

4  |  0
Зочин(202.21.107.16) 2025 оны 03 сарын 13

Эрчим хүчний сайд, эрүүл мэндийн сайд 2 үлдээд бусад нь зайл

2  |  1
Zochin(202.9.41.34) 2025 оны 03 сарын 13

Ervvl mendiin saidaas busad ni ogtsoroo

2  |  3
Тохиролцсонгүй(192.82.74.143) 2025 оны 03 сарын 13

Шаралхаад огцроод байна уу?? Ингэх хэрэг юун ??

3  |  0
Төрийн албан хаагч(103.229.123.34) 2025 оны 03 сарын 13

Ер нь бүр төрийн албан хаагчид огцорвол юу болох бол. Эмнэлэг, цагдаа, онцгой гэх мэт энэ олон төрийн албан хаагчид юуны төлөө нойр хоолгүй ажиллаж юуны төлөө өөрийгөө гэр бүлээ эрсдэлд оруулаад байгаа юм бэ. Муулуулан муулуулан ингээд ажиллах хэрэг байна уу. Ажиллахаа болийлдоо. Үнэхээр бидний оронд ажиллах чадвартай хүн байвал олоод ирлдээ. Зүгээр гэртээ суугаад л байж байх нь жаргал юм биш үү.

3  |  0
зочин(66.181.190.146) 2025 оны 03 сарын 13

2-р ээлж хоолондоо МАН одоо алалцана хөөрхий\n

3  |  3
Батжаргал(66.181.161.41) 2025 оны 03 сарын 13

Ойлгохгүй юм даа олон бүлэг хоорондоо үзээд л байх шиг бна уу

2  |  0
Top