МАН-ын бүлэг: Засгийн газрын огцрох саналыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 21

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.01.21/ хуралдав. Хуралдаанаар Засгийн газрын бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гаргасан саналыг хэлэлцээд, дэмжсэн байна. 

Өнөөдөр өглөө Засгийн газрын ээлжит бус хурал болсон. Уг хурлаар Засгийн газрын хоёр сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцсэн ч хүнд цаг үед ачааг нь үүрч явсан хоёр сайдаа огцруулж байснаас бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон нь дээр гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзжээ. Ингээд уг саналаа МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулж, Удирдах зөвлөл дэмжсэн байна. Харин уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцээд дэмжсэн байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.120) 2021 оны 01 сарын 21

Ард олонд гомдсоноос сэтгэлийн хөөрөл түргэн зангаар гаргасан буруу шийдвэр боллоо . Засгийн газар огцрох хэмжээний зүйл болоогүй шүү дээ. Талбайд жагсах тэмцэх дуртай хэдэн нөхдүүд бүгд очсон нь гайхал төрүүлэв. Жагсаалыг хэн анх бэлтгэлтэй зохион байгуулсан бэ гэдгийг тагнуулынхан тогтооно биз ээ. Харин УОК ахалсан хүн огцрох нь зөв. Тэд вирус хумилгүй тархаасан нь л буруу.Төр төмөр нүүрээ гаргаж чадахгүй нүүдэлч сэтгэлгээт монголчууд зөвхөн амиа бодогч гэдгийг тооцолгүй өндөр соёлт гадныхныг дуурайж хатуу хөл хориог цуцалж вирус тараасан нь буруу.

0  |  0
Top