Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газар огцрох тухай мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 21

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.01.21/ хуралдав. Хуралдаанаар Засгийн газрын бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гаргасан саналыг хэлэлцээд, дэмжсэн байна. 

Өнөөдөр өглөө Засгийн газрын ээлжит бус хурал болсон. Уг хурлаар Засгийн газрын хоёр сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцсэн ч хүнд цаг үед ачааг нь үүрч явсан хоёр сайдаа огцруулж байснаас бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон нь дээр гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзжээ. Ингээд уг саналаа МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулж, Удирдах зөвлөл дэмжсэн байна. Харин уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцээд дэмжсэн байна. 

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай мэдэгдлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх 16:00 цагт Төрийн ордонд хийнэ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.70.123) 2021 оны 01 сарын 21

Хотгор шанагын хулгайчийг огцруулж өрх бүрт сая төгрөг өгөх ёстой.

0  |  1
Top