У.Хүрэлсүх: Хариуцлагыг хамт үүрч, Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байна

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 21

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсон талаар мэдээлэл хийж байна. 

Өнөөдөр өглөө Засгийн газрын ээлжит бус хурал болсон. Уг хурлаар Засгийн газрын хоёр сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцсэн ч хүнд цаг үед ачааг нь үүрч явсан хоёр сайдаа огцруулж байснаас бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон нь дээр гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзжээ. Ингээд уг саналаа МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулж, Удирдах зөвлөл дэмжсэн байна. Харин уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцээд дэмжсэн билээ.

Тэрбээр "Та бүхэнд хандаж таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчиж байна. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ-рүү зөөх явцдаа хариуцлагагүй, хүнлэг бус үйлдэл гаргасан. Би хоёр охинтой, эцэг хүн. Тэр эмэгтэйгээс хариуцлагагүй байдал гаргаж ажилласан нөхдийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Монгол Улсын Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Би Монголын төрийг ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг байгаасай гэж хүссэн.

Цар тахлыг амжилттай давахын төлөө хөл хорио тогтоож, албан тушаалтнууд өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Гэхдээ бас зарим нэг нөхөд хариуцлага алдаж байна. Харамсалтай нь хөөрхий тэр эмэгтэй хүнд нөхцөлд хүний нүд хальтрам, элэг эмтрэм хүнд нөхцөлд шилжүүлсэндээ сэтгэл өвдөж байна.

Дайны гол шугаманд нөхдийнхөө хамт тулаанд ордог нь цэрэг хүний хувь заяа байдаг. Би бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллах гол зорилго тавьж байсан. Гэвч манай Засгийн газрын хоёр сайд огцрох өргөдлөө өгсөн. Манай иргэд төр засагтаа үгээ хэлж, хариуцлага тооцож ажиллахыг шаардсан. Энэ шаардлагыг би зөв гэж бодож байна. Ёс зүйн хариуцлага хүлээх нь Монголын улс төрд шинэ соёл оруулж ирж байгааг үгүйсгэхгүй. Хариуцлагыг хамтаараа үүрч, Ерөнхий сайд гэсэн хүндтэй албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна. Маргааш, нөгөөдрийн дотор дараагийн Ерөнхий сайд томилогдох ёстой. Цар тахлын хүнд цаг үед бид улстөр хийгээд суух үе биш. Хүнд нөхцөл байдлыг хурдан даван туулж, тогтвортой байдлыг хангах ёстой. Цагаан сарын дараагаас коронавирусний вакцин орж ирнэ. 

Өчигдөр ард түмэн маань цуглаж, жагсаал цуглаан хийсэн. Би үүнийг маш зүйтэй зүйл гэж ойлгож байна. Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Ард түмний жагсаал цуглаан болж байгааг далимдуулж улстөрийн үйл ажиллагаа явагдсан. Миний итгэж, найдаж, хамтарч ажилласан Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, улстөржүүлж, санхүүжүүлсэн. Миний итгэл найдвар алдарч байгаа. Цаашид өдөөн турхирах гэсэн үйл ажиллагаа төлөвлөж байхыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн төрийн институт хооронд улс төрийн зүй бус харилцаа үүсэх вий, үүнд нь ард түмэн турхирагдан орох вий, Монгол хүн хохирох вий гэсэн болгоомжлол байна. Дахин долоодугаар сарын 1-н битгий давтагдаасай. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байдаг. Ард түмний аюулгүй байдлыг хамгаалах Үндсэн хуульд заасан үүрэгтэй. Харамсалтай нь энэ ажлаа хийж чадахгүй зөвхөн өөрийн сонгуульд зориулсан акц удаа дараа хийж байна. Цаашид ард түмний эрх ашгийг илэрхийлэн хамгаалагч хүн ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай. Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж байна. Төр түвшин, түмэн олон амгалан байгаасай гэдэг үг бол төрийн гурван өндөрлөгийн шууд илэрхийлэл байдаг юм. Харамсалтай нь өнөөгийн Ерөнхийлөгч энэ ажлаа хийж чадахгүй байна. Миний бие улстөрөөс явж байгаа юм биш, шударга шүүхтэй, АТГ болон бусад хуулийн байгууллага нэг хүнээс хараат бус байхын төлөө зүтгэнэ. Хэн нэгэн хүнийг дуудаж, ял оноодог, гэмгүй хүмүүсийг ял оноож, гэсгээдэг, улстөрийн зорилгоор өөрийнхөө өрсөлдөгчийг намнадаг, хуулийн байгууллагын дарга нарыг томилохдоо түрүүлж өргөдлийг нь авдаг, улстөрчдийг айдсаар айлгадаг Ерөнхийлөгчтэй байж болохгүй. Манай ард түмэн үүнийг анхааралдаа авч, хариуцлага тооцно гэдэг итгэлтэй байна" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.69) 2021 оны 01 сарын 22

Өөрийнхөө жүжгийг өрөөлд нялзаагаад яахав.Өөрөө гэсэн шатсан давуу толгойдоо зүүчихээд жагсаал хийгээд бужигнаан үүсгэж явсан чинь саяхан шүү.

0  |  0
Зочин(202.126.90.110) 2021 оны 01 сарын 22

Огцорч байгаа агуулга нь том байна

0  |  0
Зочин(109.252.29.81) 2021 оны 01 сарын 22

Хотш банкнаас. Занданшатар та хоерыг авч казино тоглосон14 тэрбум тогрогийг . Атг аар шалгуцлая.

0  |  0
Зочин(109.252.29.81) 2021 оны 01 сарын 22

Хурэлсухээ Чи . Эрдэнэбатын. Суудалыг булааж аваад шоронд хийгээ биздээ. Баттулга шоронд хийгээгуй шуу. Номтойбаяртай . \n хэрэлдчихээд Чи Мон шоронд хийлгэсэн шуу дээ.\nОорийхоо хийсэн хэргийн бусдад буу ряд.

0  |  0
Зочин(109.252.29.81) 2021 оны 01 сарын 22

Хурэлсух хариуцлага уурч.байгаа Биш хариуцлагаас зугтаж . Еронхийлогчийн суудалд 6 жил шинэ хуулиар суух арга заль хийж байгаа. Иймдээ . Баттулгыг жагсаал санхуужуулсэн гэж гутгэж байгаа Юм. Энэ арга нь тууний сурсан Зан Юм.

0  |  0
Zochin(202.126.89.238) 2021 оны 01 сарын 21

Hogiin shaar ter chigtee mongoliin turuus zailaasai bilee

0  |  0
Зочин(202.126.88.70) 2021 оны 01 сарын 21

Таатай сайхан мэдээ байна

0  |  0
. (31.155.243.180) 2021 оны 01 сарын 21

Tsar tahliin daraa ogtsorch boloogvi yum uu

0  |  0
Монгол хүн(192.82.67.159) 2021 оны 01 сарын 21

Би Хүрэлсүхийн засгийн газрыг дэмждэг. Гэхдээ тэр огцрох доо Юун нялуун сүржгэнэсэн үг хэлдэг юм бэ. Би нэг ч улсын том албан тушаалтан ийм тунисан уйлганасан үг хэлж байгааг сонсоогүй. Харамсалтай нь иймэрхүү үг хэллэг монголын олонхи хүмүүст таалагддаг нь харамсалтай.

0  |  1
САНАЛ (66.181.189.128) 2021 оны 01 сарын 22

ХҮРЭЛСҮХ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ БАЙНА ГЭЭД КОВИД19 ЦАР ТАХАЛ ГАРЧ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ БАЙГАА ЭНЭ ҮЕД ХАРИУЦЛАГААС ЗУГАТАЖ БАЙНА Ш ДЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧ ЗӨВШӨӨРӨХГҮЙ ГЭЖ БАЙНА, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ХҮЛЭЭЖ АВНА УУ. 2 САЙДАА ОГЦРУУЛААД ЗГ-ЦААШ АЖИЛЛАХ. ЭНЭ ЦАР ТАХАЛ ДЭГДЭЖ БАЙГАА ХҮНД ЦАГ ҮЕД ХҮРЭЛЦҮХ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ БНА ШҮҮ

2  |  0
зочин(66.181.160.83) 2021 оны 01 сарын 21

дургүйд хүчгүй гэж үг байдаг зайлан нь л биз

0  |  0
Зочин(202.9.40.122) 2021 оны 01 сарын 21

novshiin unen torh ilchlegdiee

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 01 сарын 21

Mongolin tur ter jigetee hylgaich yrvagchid hahyylchin alyyrchin olgiarhyydaar dvvrsen .Bid Mongoloo tseverleh bolson .Neg lyivarchin jvjeg taviad byyllaa gehed araas ni basal hylgaich olgiarah garna gesen vg.

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 01 сарын 21

Turiin 3 yrvagch bei bei idej ihelevee ednii hyviin asyydald ard tvmen helmegdej bolohgvi yls zasag byyj bolohgvi.Battylag erunhiilugchuus byyh uym bol shyyd Olon saya dolloriin heregt yneaa sain medej baigaa aimhai novosh byhel bvten yls ard tymeneer togolj baih shiv .TRAMPpashistaas syrgamj avj adgiin hylgaich .

0  |  0
zochin(192.82.73.70) 2021 оны 01 сарын 22

Монгол улсыг сүйрүүлэх гаднын хүч оролцоотой хорлон сүйтгэх ажиллагааг дотоодын терррористууд болон интернет орчныг ашиглаж хийнэ гэж хэлээд анхааруулаад байгаа. ТЕГ хүч нь хүрэлцэхгүй байна уу. Хэрвээ нэг эмчийн буруугаас болж Засгийн газар огцроод байвал удахгүй нэг сантехникчээс болж ,нэг таксиний жолоочоос болж,нэг хот тохижилтын ажилтнаас болж гэхчлэн бүх салбарын хариуцлагагүй ажилтнаас болж өдөр бүр нэг Засгийн газар огцрох болох нь.Үүнийг завхрал гэдэг юм.Мэдээж нам дотроо албан тушаал горилсон нь ч бий,сөрөг хүчний ашиг хайгчид ч бий,сэтгэцийн өвчтэй галзуу солиотой иргэд ч бий. Монго

1  |  1
Эрдэнэ(64.119.24.195) 2021 оны 01 сарын 21

аль хавраас л хүмүүс тусгааолалт чинь болохгүй байна хүмүүсийг 5 аас 20 аар хамт хольж солиод байна тэр эох сарангийн талаар гомдол тасраагүй тэгэхэд юу хийж байсан юм усан буу гуяндаа зүүчихээд байлдаж тоглоод гүйж явсан төмөр замын баяр хийж халдвар тараасан удирдлагуудын талаар сэлэмддэг ам нь таг дуугараагүй

0  |  0
irgen(103.10.21.47) 2021 оны 01 сарын 21

Hurelsuh saida urgejluulj hiih estoi demjeerei

0  |  0
иргэн(64.119.24.46) 2021 оны 01 сарын 21

Жонхуугийн багийг хуулуулав.

0  |  0
100(202.9.46.148) 2021 оны 01 сарын 21

soliorood bailgui zail daa

1  |  0
ub irged(66.181.161.49) 2021 оны 01 сарын 21

HURELSUHEE HAMGAALTSGAAYA MONGOLCHUUDAA

0  |  1
mgl emegtei(77.87.228.70) 2021 оны 01 сарын 21

teneg har we, ulsaa bodoj shiid gargah yostoi baital

1  |  0
Top