Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн ШУУРХАЙ ХУРАЛ зарлалаа

2021 оны 01 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Халтмаагийн Баттулга өнөөдөр 17:00 цагаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг шуурхай хуралдуулахаар боллоо.

Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая үүрэгт ажлаасаа огцорч байгаагаа мэдэгдсэн.

Тэрбээр мэдээлэлдээ "Цар тахлыг амжилттай давахын төлөө хөл хорио тогтоож, албан тушаалтнууд өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Гэхдээ бас зарим нэг нөхөд хариуцлага алдаж байна. Харамсалтай нь хөөрхий тэр эмэгтэй хүнд нөхцөлд хүний нүд хальтрам, элэг эмтрэм хүнд нөхцөлд шилжүүлсэндээ сэтгэл өвдөж байна.

Дайны гол шугаманд нөхдийнхөө хамт тулаанд ордог нь цэрэг хүний хувь заяа байдаг. Би бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллах гол зорилго тавьж байсан. Гэвч манай Засгийн газрын хоёр сайд огцрох өргөдлөө өгсөн. Манай иргэд төр засагтаа үгээ хэлж, хариуцлага тооцож ажиллахыг шаардсан. Энэ шаардлагыг би зөв гэж бодож байна. Ёс зүйн хариуцлага хүлээх нь Монголын улс төрд шинэ соёл оруулж ирж байгааг үгүйсгэхгүй. Хариуцлагыг хамтаараа үүрч, Ерөнхий сайд гэсэн хүндтэй албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна" хэмээсэн юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 01 сарын 23

Mongolchyyd dahin shinejilel hiih bolson.Hvrelsvh Battylag 2 Herees heterj bna.2 lang ni turuus tsailyyl.Hyyli zvin said ichehjvgvi shaaj bna.SV.Batbold.S.Bayart ajillaa ugsun ed bvged hahyyliin mash ih dollor hyvaasan.Ter munguruu oppshort bvr map baigyylsan hvn.

1  |  1
Zochin(202.126.89.87) 2021 оны 01 сарын 23

Shorond bgaa chimgeegiin erh ashig uy ch bishvv. Setgel sanaa.bie mahbodooroo hohirson hohiroliig uy gehev.

1  |  0
зочин(59.153.112.198) 2021 оны 01 сарын 21

шинэ ерөнхий сайдаа хэзээний ярьчихсан биз дээ

1  |  0
Хүн(192.82.67.159) 2021 оны 01 сарын 21

Огцрохгүй ээээээээээ

0  |  0
иргэн(103.57.92.116) 2021 оны 01 сарын 21

энэ увайгүй хорон санаат хүн хэрэг алга Хүрэлсүх далдуур дэмжиж байж Төрийн тэргүүн болж чадсан Босоо ялах байж \n

0  |  0
зочин(202.9.46.120) 2021 оны 01 сарын 21

Үндэсний аюулгүй байдалд занал учирлаа.

2  |  0
Top