Х.Баттулга: Жагсаалыг хэн нэгэн зохион байгуулсан гэх мэдэгдэл нь харамсалтай байна

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 21

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байхад Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. 

Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх гунигтай хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг Монгол Ардын намд авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна.

Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй.

Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.

Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд урьд өмнөх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үеэс илүү нэгдмэл санаа бодол, нэгэн зорилготойгоор хамтран ажиллаж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг нэг цонхоор харж чадаж байсан.

Монгол Улсын Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн миний бие ардчилал анх эхэлсэн цэгтээ эргэж ирлээ гэж дүгнэж байна. Монгол Улс засаглалын хямралд орлоо гэдгийг Улсын Их Хурлын индэр дээрээс дүгнэн мэдэгдэж байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвлөлдөх ажлын хэсгийг миний бие ахалж ажилласны хувьд Монгол Улсын Засгийн газрын насжилт урт, удаан хугацаанд үр дүнтэй ажиллах ёстой хэмээн үзэж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг саяхан баталж байсан.

Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна. Өөрийн шууд удирдаж буй Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудаас мэдэх бүрэн боломж бас байгаа.

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувь хүний манлайлал, нэр хүндэд итгэж найдсан иргэд, сонгогчдын сонголт юм. Гэтэл эдийн засаг, цар тахлын нэн эрсдэлтэй цаг үед нийт ард түмний сонголт, итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй.

Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна гэдгээ энэ индэрээс мэдэгдье” гэлээ. 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Х.Батбаатар(64.119.22.233) 2021 оны 01 сарын 23

Ерөөсөө ойлгохгүй юм Ерөнхийлөгч жагсаал хийлгээд яана гэж. Хүрэлсүхийн яаруу хуймгай төлөвлсөн жүжиг бөгөөд хамгийн гол нь Оюутолгойн гэрээний асуудалаас зугтах том маш том шалтгаан бна. Тэгээд бүх бурууг ерөнхийлөгч рүү бухах өргөн хүрээтэй хөлсний бичээч, хэвлэл мэдээлэл, тв_үүдийн компанит ажил явагдаж эхэллээ. Гэлээ ч ард түмэн одоо хууртахгүй. Түүх үргэлжилсээр.

0  |  0
Зочин(202.126.88.130) 2021 оны 01 сарын 22

Үзэл бодлоороо очсон залуусыг АН л ашигласан. Одоо хүртэл хар л даа.Сумъяабазар огцор гээд лайв хийгээд бгааг юу гэж ойлгох вэ. Эмнэлэгт хотын дарга ямар хамаа бнаа. Битгий ингэж ядарсан улсаа бужигнуулж , хүнд цаг үед ард түмний сэтгэлээр тоглоод бай. Та нарыг ямар мэдэхгүй биш. Улсыг самарсаар л ирсэн шүү дээ. Одоо боль. Та нарт ард түмэн дүнгээ тавьсан. Сэг харсан хар хэрээ адил муухай

2  |  0
jenko zailaa(70.27.3.43) 2021 оны 01 сарын 22

Cy. Batboldod yamar hamaa bna. uuruusuu zailyylah gej iim arga hereglej bna

0  |  0
Эх оронч (202.55.188.97) 2021 оны 01 сарын 22

Угаасаа дандаа Монгол улсын эсрэг ард түмний эсрэг ААНийн эсрэг хууль дүрэм гаргаж баталж байсан хүмүүс Монголын төрд хэрэггүй Монгол улсыг ингэж хөгжүүлэхгүй ... үнэндээ одоо байгаа хүмүүс хэн нь ч тэр адилхан ерөөсөө монголын төрд тохирохгүй...

0  |  0
Зрчин(106.102.128.134) 2021 оны 01 сарын 22

Дайны талбараас зугтсан цэрэг шууд цэргийн шүүхээр орж шиийтгэл хүлээдэг шиг онц үед хариуцлагаас мултрав.

0  |  0
Hhh(98.204.176.20) 2021 оны 01 сарын 22

Batbold gej chacga tsarait iin toriin ergelt yu bhav dee.idsen uusnii toluuleed baidag gazar n blgaval yaasiin

0  |  0
зочин(64.119.16.86) 2021 оны 01 сарын 21

ХҮРЭЛИЙГ БАГААР НЬ СОНГОСОН ЧИНЬ ХЭДХЭН САРЫН ДАРАА ХҮНД ҮЕД НЬ АМИА БОДООД ХАЯАД ЗУГТААДАГ ОФИЦЕР БАЙЖ ,

0  |  0
зочин(49.0.142.158) 2021 оны 01 сарын 21

Эвтэй байж улс орноо хөгжүүл ээ ямар чухал цаг үе билээ Оюутолгойн гэрээгээ сайжруулалдаа хугацаа нь болсон гэсэн биздээ. Тэр жижиг асуудлаар холбогдох дарга нарыг нь халахад л болоошд оронд нь дарга олдохгүй гэх биш.

0  |  0
Гомбо(202.9.40.149) 2021 оны 02 сарын 07

Х.Баттулга Улсын Ерөнхийлөгч хүний нэрээ, хуульд заасан үүргээ бодоод жаахан худрагтай баймаар юм. Сонгууль болхоор Трамф шиг шогтох вий дээ

3  |  0
Bi(103.26.194.31) 2021 оны 01 сарын 22

Jenko giin muu muuhai buhnii sav duureed hagarch bn da

1  |  0
Ии(103.212.119.48) 2021 оны 01 сарын 21

Хуушуурыг н ь жонхуу огчее

0  |  0
Эрдэнэ(202.126.88.40) 2021 оны 01 сарын 21

Үнэхээр Баттулга зохион байгуулсан бол жаагсалыг харамсалтай байна.тэрийг санхүүжих ямар шаардлага байна

0  |  0
Ббр(139.5.218.77) 2021 оны 01 сарын 22

Цаг хугацаа л харуулна хэн үнэн хэн худал хэлсэн нь 6 н сарын дараа тодорхой болноо

1  |  2
Ням(103.212.117.225) 2021 оны 01 сарын 23

Засаг төр хямруулсан сүү г барьж буудмаар юм хужаагын захиалгаар оилгомжтои

1  |  1
Top