Ерөнхий сайдын нэрийг тодруулахаар МАН-ын УЗ хуралдана

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 22

МАН-ын Бага хурал өнөөдөр /2021.01.22/ 11:00 цагт цахимаар хуралдана. 

Хуралдаанаар дараагийн Ерөнхий сайдын нэрийг тодруулах аж.  

Тэгвэл яг одоо 10:00 цагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдах гэж байна. Тус хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшигч тодорхой болж, Бага хуралруу оруулах юм. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулаад, ямар нэг санал хураалтгүйгээр сайд нар тамгаа гардан авах юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top