Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийн нэрийг дэвшүүлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 22

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан байна. Удирдах зөвлөлийн гишүүд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад дэвшүүлэхээр дэмжсэн байна. 

Одоо 11:00 цагт МАН-ын Бага хурал цахимаар хуралдана. Хэрэв Бага хурлын гишүүд дэмжих юм бол түүний нэрийг Ерөнхийлөгчид танилцуулсны дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж санал хураана, үүний дараа УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцэнэ. 

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТОВЧ НАМТАР:

Төрсөн он, сар, өдөр: 1980.06.29

Гэр бүл: Ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг

Боловсрол:

  • 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль
  • 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр
  • 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
  • 2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

  • 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
  • 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
  • 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
  • 2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Сонгуульт ажил:

  • “JCI Монгол” Үндэсний байгууллагын Эрх зүйн зөвлөх
  • “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч
  • “Монголын зүрх Хэнтий” төслийн удирдагч

Бүтээл:

  • “Алсын хараа” ном 2005
  • “Азийн хүлэг улс” ном 2015 он

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bolor(122.201.24.12) 2021 оны 01 сарын 22

Amjilt amjilt amjilt

0  |  0
Zochin (66.181.161.62) 2021 оны 01 сарын 22

Монголчуудын заяа хаяжээ. Ийм хоёр нүүртэн, ичих булчирхайгүй хүнээр замаа заалгах гэж. Чингисийн үед бол нугасаа хугалуулах ялтай хүнийг ...

0  |  0
З(64.119.23.18) 2021 оны 01 сарын 22

Өөр сонголт байхгүй дээ .залуу хүн бүү шантраарай.ажлаа л сайн хийгээрэй. Чи чадна аа дүү хүү.хүн муж хэлэх тусам хурц байгаарай. Амжилт хүсье. Эрүүл мэндийн салбартаа сайн анхаараарай. Хэврэг салбар

1  |  0
зочин(59.153.112.198) 2021 оны 01 сарын 22

залуу хүн болсонд байртай байна Хүрэлбаатар сайдаа л өөрчилж болохгүй дээ жинхэнэ эдийн засгийн мэргэжилтэй хүн дээ

0  |  1
хмммммммм(103.57.94.138) 2021 оны 01 сарын 22

Энэ поп уу ???

0  |  0
иргэн(202.21.124.19) 2021 оны 01 сарын 22

Харвард нь хэлний курс юм штэ. Наад хүн чинь англиар огт ярьж чаддаггүй.Оюу толгойг яриад л сайд болох ч амархан юм. Оюунэрдэнэ юу ч хийж чадахгүй, хараарай.

0  |  0
Зочин(150.129.140.186) 2021 оны 01 сарын 22

Хотгор шанагын хулгайч л биш бол өөр хэн ч байсан яахав дээ.

0  |  0
фд(202.9.46.116) 2021 оны 01 сарын 22

Эдийн засгийн мэдлэггүй хүн байна шдээ.Хүрэлсүх шиг удахгүй бууж өгөх байлгүй..

0  |  0
zochin(66.181.176.100) 2021 оны 01 сарын 22

MASH ZUW , KHURELSUKH MEDEJ BAYGAA , ODOOGIIN UED BAYGALIIN BAYALAG GEED OLON ASUUDLYG OYUN - ERDENEES UUR SAYN MEDEKH , ZOKHITSUULAKH , ORKUUDYN ESREG UZELTSEKH KHUN BAYKHGUY , DEMJIJ BAYNA

1  |  1
H(103.57.93.35) 2021 оны 01 сарын 22

Arai ch dee! Ene Mongol chini khaashaa yavchvaa! Khelee khazsan pop ES khiine??????

1  |  1
Зочин(66.181.185.31) 2021 оны 01 сарын 22

Амжилт хусье ОТ н асуудлаа монголд ашигтайгаар шийдвэрлэнэ гэдэгт бас Амжилт

1  |  1
хүн(66.181.190.179) 2021 оны 01 сарын 22

арай ч дээ\n

1  |  1
Зочин(150.129.140.186) 2021 оны 01 сарын 22

Өөр сонголт байхгүй.

1  |  1
Top