ЕТГ-ын дарга Ө.Шижирт Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг гардууллаа

2021 оны 01 сарын 22

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг гардуулан өглөө.

Монгол Ардын намын Бага хурлын 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн IX хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн хугацаанд нь УИХ-д саналаа оруулна гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.93.80) 2021 оны 01 сарын 22

Баттулга Еронхийлогч Оюунэрдэнийг Оюу толгойн гэрээг Монголчуудын эрх ашигт нийцсэн байдлаар оорчилдог гэдгийн мануал очгийг нь авч байж ярих нь зуйтэй, Ухна бол Оюутолгойн эрх ашгийг хамгаалаад бууж огч байгаа нь ойлгомжтой шуу дээ

0  |  0
Top