Х.Нямбаатар юу хэлчихэв

Админ | Zindaa.mn
2021 оны 01 сарын 25

Шударга үг эрсдэл дагуулж байдаг. “Дансандаа нэг тэрбум төгрөгтэй шүүгч байна” гээд телевизийн эфирээр шууд хэлчихээр бүхэлдээ биш юмаа гэхэд 500 гаруй шүүгч түүн рүү ядаж л муухай хардаг юм байгаа биз дээ. Тэр эрсдэлээ дааж гарах эсэх нь тухайн улстөрчийн эр зоригтой шууд хамааралтай. Олон ч улстөрч хэлсэн үгнээсээ болж хэлээ хазуулж, эр зориг нь мохож байсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын гишүүн болсныхоо дараа шүүх засаглалын бурангуй ёсыг халах ёстойг анхааруулсан мессэжийг анх нийтэд цацаж нэг тэрбум төгрөгийн хадгаламжтай шүүгч нарын өмнөөс шүгэл үлээж байв. Гал, дайралт, гарцаагүй түүнд хаягласан чулуу сүүлийн хэдэн жил нүүлгүүлж байна. МАНАН дэглэмийн эсрэг сүрт жагсаалын тэргүүн фронтод алхаж адлуулсан. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан зарим эрх ашиг нь зөрчигдсөн нөлөө бүхий хүмүүст зүхүүлсэн. Сүүлд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт орууллаа. Ерөнхийлөгчийн эрх ашгийг зөрчсөн байна гээд Төрийн тэргүүн хориг тавьчихаад байна. Шүүхийн тухай хуулийг шинэчлэн найруулснаар хазааргүй шүүгч нарыг хэн нэгний халаасанд багтах боломжгүй болгож ядарсан иргэд шударга шүүхээр шүүлгэх боломжийг нээж өглөө. Улстөрч гэхээсээ илүү хуульчийн хүсэл, зоригоор энэ бүхнийг дааж явна гэж боддог юм.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн тухай хуулиа тат гэдэг шахалтыг хууль санаачлагчийн хувьд надад тавьж байсан. Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч хүн ирж, хэнд хэдэн жилийн ял оноох вэ гэж асуудал байдлыг өөрчлөхийн тулд бид Шүүхийн тухай хууль, Авлигын хуулиудаа батлуулсан. Өчигдөр болсон жагсаал эхэн үедээ ард түмний үг хэлэх эрхээ эдлэх гэсэн жагсаал байсан. Харамсалтай нь сүүлдээ энэ жагсаалыг үндэсний эв нэгдлийг хагалгах тодорхой үйлдлүүд гарсан. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэх үүргээ умартсан Ерөнхийлөгчид энэ УИХ импичмент үзүүлэх ёстой гэж үзэж байна” хэмээн Төрийн тэргүүний оролцсон чуулганы хуралдаан дээр улаан нүүрийг нь улалзтал хэлж орхив. Х.Нямбаатар юу хэлчихэв гэж түмэн олон гайхаж хүлээн авлаа. Ямартай ч тэр хуулиа батлуулахын тулд Ерөнхийлөгчийн өөдөөс сөрж зогссон байх юм. Ийм “галзуу” үгээ шууд хэлчихдэг хүнд ямар л эрх мэдэлтэн дуртай байв гэж. Б.Чимид агсан “Тогтвортой хуульгүй үед тогтворжсон нийгэм төлөвшихгүй” хэмээн хэлсэн байдаг. Нийгмийн тогтвортой байдлыг хангахын тулд тэр ажиллаж байна гэж харж болно. Нэг талаас түүнийг зоргоороо, дураараа хуулийн сайд гэж харж болохоор. Дураараа гэхээр бүхнийг дур зоргын хэмжээнд хийгээд байгаа юм биш. Өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хууль батлуулах сонирхол бүхий бүлэглэлийн үгийг сонсолгүй хуулийн зарчмаар нь явуулаад байгаа юм. Тэр шидсэн чулуу бүхэнд оногдож байгаа ч халирахгүй юм. Өмнөх зарим сайд нар шиг ашиг сонирхлын төлөө ааш аяг гаргахгүй юм. Тэгээд ч бүх хүнд тал зассан, бүхний үгийг сонсдог Хууль зүйн сайд байгаад яах юм. Хүн бүрт таалагдсан хууль баталбал хуулийн амин сүнс нь хаана үлдэх юм. Хуульчийн зарчим дээр сайдын зангараг нэмэгдэхээр болоод явчихнаа л гэсэн үг.

Засгийн газар бүрэн бүрэл­дэхүү­нээрээ огцорч, дараагийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэдэг нь тодорхой болчихсон. Түүний бүрдүүлэх кабинетад хэн хэн багтах вэ гэдэг битүүхэн таамаг гороолж байна. Сайдын суудал хэн нэгэнд илүү эрх мэдэл өгч байгаа зүйл огт биш. Ажил явуулах хамгийн боломжит албан тушаал. Тухайн салбарыг бодлогоор чиглүүлэгч луужин гэж ойлгож болно. Харин зөв урагшлах уу, зөвхөн бүлэглэлд үйлчлэх үү гэдэг л хамгийн чухал. Хуулийн салбарт хонгилын үзүүрийн гэрлийг асаая гэвэл хэн нэгний халаасанд багтахгүй байх хүн хэрэгтэй. Улстөрчийн эр зориг гаргаж албан тушаалтнаас айлгүй үгээ хэлчихдэг эр зориг хэрэгтэй. Шинэ үеийн Засгийн газарт шинэ үеийн залуусын бодлого, шийдвэр хэрэгтэй. Бас ноён нуруу хэрэгтэй.

Х.Нямбаатарын хэн байх нь хүмүүст тийм ч хамааралтай биш. Харин хуульчийн алсын хараа, хэн нэгэнд тал засдаггүй тийм зоргоороо чанар нь бурууд хазаар болж, зөвд ташуур болж мэдэх юм. Ийм хүн байгаа дээр нь хуулийн салбарт бугшсан бүхнээсээ салж, шинэ бодлого, зарчим нэвтрүүлж иргэн төвтэй бодлогыг цаг алдалгүй батлуулж байя. Нэг эхэлсэн ажлынхаа ард заавал гардаг зангуу шиг нөхөр зарчимгүй улс төр дэх хяналтыг бий болгоход чулаг үүрэгтэй юм аа. Нийгмийн болохгүй, бүтэхгүй зүйлс дээр Х.Нямбаатар юу гэж дуугарах бол. Хаанаас ямар лобби явуулж байна вэ гэдгийг мэдэхийн тулд түүний үгийг сонсох л хэрэгтэй шүү.

З.ТЭМҮҮЛЭН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.90.102) 2021 оны 01 сарын 25

Оюунэрдэнэ хаяал ах Нямбаатарыгаа үлдээхгүй бол болохгүй ээ тээр жил тэргүүн хадагтай асан Цолмон Тагнуулын архивын даргаар 7 хоног ажиллаад цэвэрлэгээ хийчээд гарсантай адил

0  |  0
Зочин(64.119.22.236) 2021 оны 01 сарын 25

Шууд нэрээр нь хэлж байвал яасийн вэ . Тэр шүүгч гэх юм уу . 3 давхарт тэрнээс гэж хэлвэл ойлгомоор байна. Эр хүн зоригтой бол ........

0  |  0
Zochin(103.26.194.178) 2021 оны 01 сарын 25

Demjij baina.

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 01 сарын 25

Mungu hvniig evdedeg gej vnen uym daa.Ene mangar batsaan ergvvteel huuruudul yavj baig negel udur hench vgvi ergvv gedegvee medeh baih .Nyalah bagdaa tarchag ussun hvmvvs turd garaad heden tsaas hylgailaad ireheeree bvgediigeel ugdug bolchihdog uym shigee.Mongolchyyd tsaastgvi bi.Mongoliin hyyli gej davraad bugus doloogood baish shigee .Ard tvmen teneg bish shvv.Nugusnii bytsaraara ehner hvvhedee hyyrdag shig .Mongol ylsiig bol heternee chamd ergeed ervv shvvlt bolno shvv.Mongolchyyd teneg bish shvv .Bantangiin hytgyyr mini.Chi vneheer Ouyerdeniig gytaana.Chi bol yag Tvgejil.

0  |  0
Зочин(66.181.185.98) 2021 оны 01 сарын 25

Энэний юу хэлсэн хэнд хамаатай юм. Муу бөгс долоогч дээгүүр зантай гахай.

1  |  1
Зочин(109.252.127.33) 2021 оны 01 сарын 25

Нямбаатар . Оюунэрдэний хамаатан учир зайлахгуй байна.. . Энэ хуний эх орон ард тумний толоо хийж чадах Юм юуч байхгуй.

0  |  0
Зочин (109.252.127.33) 2021 оны 01 сарын 25

Нямбаатар . Оюунэрдэнэт эй эгч дуусийн хуухдууд тийм учираас том дуугврч байгаа. Энхболдын огцоруулахад гурдийсэнн Юм гудаманд зогсож байсан. Шангаа аваад том дуугврч байна.. . Хурэлсух. Оюунэрдэний гар хол бологч юуч хийж чадахгуй .

0  |  0
зочин(64.119.21.23) 2021 оны 01 сарын 25

НӨГӨӨ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ БУДИЛУУЛЖ АВИЛГАЛЧ ДАРГА НАРАА СУЛАЛДАГ БАС НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОХИДЫГ ХҮЧИРХИЙЛЭЭД ДАРАА НЬ ТОХИРОЛЦСОН ГЭЭД МУЛТАРЧ БОЛНО ГЭСЭН ХУУЛЬ САНААЧЛААД БАТЛУУЛДАГ ГАР БИЗ ДЭЭ ЮУ Ч ГЭЖ СОЛИОРЧ МЭДНЭ ШҮҮ ДЭЭ

1  |  0
Зочин(66.181.176.189) 2021 оны 01 сарын 25

Хэзээ хуульзүйн салбар зөв Оюунлаг сайдтай болох юм болдоо энэ хүний хувьд сайд байж болохгүй хүмүүсийн нэг нь л харагдсан одоо тэгээд суудалдаа үлдчих бодолтой байгаа юм байх даа танхимаараа буусан буулаа гээд байхад энэ мэтээр биш хүн гэдэг нь харагдаж л байна ш дээ

0  |  0
иргэн(202.179.26.88) 2021 оны 01 сарын 25

Нямбаатар Хүрэлсүхтэй мөн адил Шударга дүр эсгэсэн Худлаа гар ш дээ,

1  |  0
Zochin(202.126.88.131) 2021 оны 01 сарын 25

Iim niitlel bichuulhed hediig toldog ve ?

2  |  0
Ганаа(66.181.161.77) 2021 оны 01 сарын 25

Т-Н ОРДОНД ЭНЭ МЭТ БУСАРМАГ ҮЙЛДЛЭЛ ХОГ НЭГЭЭРЭЭ БАЙГАА ГЭДЭГ НЬ НУУЦ БИШ ШҮҮДЭЭ ЗОРИГТОЙ ДУУГАРСАН НЬ НЯМБААТАР ИХЭНХ ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮД ЭНЭ БАЛИАР АСУУДАЛТАЙ ХОЛБОО СҮЛБЭЭТЭЙ УЧИРААС АМ НЬ ҮДЭЭТЭЙ АРАЙ ГАЙГҮЙ НЭГ ХЭСЭГ НЬ АМИН ХУВИА ХИЧЭЭГЭЭД СОХОР ДҮЛИЙ ХЭЛГҮЙ МЭТ ЯВДАГ НЯМ БААТАРАА МЭДЭЭЖ АРД ТҮМЭН ӨӨРИЙН ЧИНЬ ТАЛД ЧИНИЙ ХЭЛДЭГ ЗӨВХӨН МӨСӨН УУЛЫН ОРОЙ ЭГЭЛ ЖИРИЙН ИРГЭД БИД ТЭР УУЛЫГ БҮХЛЭЭР НЬ ХАРАХ ЦАГ ОЙРХОН ИРСЭН ЮМ ШИГЭЭ

0  |  0
Ганаа(66.181.161.77) 2021 оны 01 сарын 25

Т-Н ОРДОНД ЭНЭ МЭТ БУСАРМАГ ҮЙЛДЛЭЛ ХОГ НЭГЭЭРЭЭ БАЙГАА ГЭДЭГ НЬ НУУЦ БИШ ШҮҮДЭЭ ЗОРИГТОЙ ДУУГАРСАН НЬ НЯМБААТАР ИХЭНХ ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮД ЭНЭ БАЛИАР АСУУДАЛТАЙ ХОЛБОО СҮЛБЭЭТЭЙ УЧИРААС АМ НЬ ҮДЭЭТЭЙ АРАЙ ГАЙГҮЙ НЭГ ХЭСЭГ НЬ АМИН ХУВИА ХИЧЭЭГЭЭД СОХОР ДҮЛИЙ ХЭЛГҮЙ МЭТ ЯВДАГ НЯМ БААТАРАА МЭДЭЭЖ АРД ТҮМЭН ӨӨРИЙН ЧИНЬ ТАЛД ЧИНИЙ ХЭЛДЭГ ЗӨВХӨН МӨСӨН УУЛЫН ОРОЙ ЭГЭЛ ЖИРИЙН ИРГЭД БИД ТЭР УУЛЫГ БҮХЛЭЭР НЬ ХАРАХ ЦАГ ОЙРХОН ИРСЭН ЮМ ШИГЭЭ

0  |  1
Эмээ(202.21.108.36) 2021 оны 01 сарын 25

Нямбаатар хүү минь чи сайн ажилласан. Шудрага, бурууд хатуу, шуналгүй, хэнд ч үзэл бодлоо худалдахгүй сайн эр хүн, сайн хуульч санагдлаа. Аз жаргал, эрүүл энх амжилт бүхнийг ерөөе.

2  |  2
papaoa(106.3.193.212) 2021 оны 01 сарын 25

teneg gar

3  |  1
зочин(64.119.23.74) 2021 оны 01 сарын 25

Нямбаатар, Оюун-Эрдэнэ нар бол зүгээр л Хүрэлсүхийн цүнх баригчид шүү дээ. Тэдэнд Мерит зарчим, улс эх орны хөгжил, дэвшил огт хамаагүй. Тэд зөвхөн л өөрсдийн утсан чинээ улаан амиа боддог өчүүхэн хүмүүс л шүү дээ.

1  |  0
Зочин(64.119.23.164) 2021 оны 01 сарын 25

Шинэ үндсэн хуулийн дагуу өөрсдийнх нь нэмсэн хуулийн заалтаар Кабинетийн зарчмаар ажилладаг засгийн газар огцорчихлоо. Сүрэгээсээ хоцорсон эргүү төлөг шиг ганцаараа үлдэж адлагдахгүй байлгүй дээ Хуулийн сургуулийн домог болсон зөвлөхтэй хүн дээ.Нарангэрэл гуай үлдэж болохгүйг нь хэлээд өгөх байлгүй дээ.

1  |  0
Зочин(66.181.185.98) 2021 оны 01 сарын 25

ЮУ Ч ХЭЛСЭН ХАМААГҮЙ УЛС ТӨРӨӨС ЧИГЭЭРЭЭ ЗАЙЛ НЯМБААТАР АА. ЧАМД АРД ТҮМЭН ЧИГЭЭРЭЭ ДУРГҮЙ БАЙНА. ХҮҮК, СҮ БАТБОЛДЫН БУУНЫ НОХОЙ.

4  |  0
зочин(103.212.116.241) 2021 оны 01 сарын 25

шүүгч Цогтыг үнэхээр зөв хамгаалж дуугарсан шүү дэмжиж байна

2  |  0
Top