Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчилсэн хориг тавьж байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр (2021.01.25) мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.8.2 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3, 30.4 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.8, 36.9, 36.10 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1.5, 57.1.7, 57.1.8 дахь заалт, 76 дугаар зүйлийн 76.2, 76.3 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.3, 95.4, 95.5, 95.7 дахь хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэг, 105 дугаар зүйлийн 105.8 дахь хэсэг, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7 дахь хэсэг, 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэг, 113 дугаар зүйлийн 113.2.1 дэх заалтад Монгол Улсын Ерөнхийлөгч тус тус хэсэгчлэн хориг тавилаа.
УИХ-аас баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулиар Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу бусад эрх мэдэлтэй харилцан тэнцвэртэй, алинаас нь ч хамааралгүй, бүрэн хараат бус, бие даасан байдлаар ажиллах ёстой шүүх эрх мэдлийг УИХ-ын хэт олонхоор дамжуулан эрхшээл, нөлөөлөлдөө авах гэсэн эрх баригч нам, улс төрчдийн зүй бус зорилго биеллээ олох гэж байгаа тул хэсэгчлэн хориг тавьж, төр улсын түүхэнд тэмдэглэн үлдээх нь зөв гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд хориг тавих гол үндэслэл:
Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн энэхүү шинэчилсэн найруулгыг батлахдаа Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн 43 зүйл, нийт 274 хэсэг, заалтыг хөндөн өөрчилсөн байх бөгөөд УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийг ийм өргөн хүрээнд шинэчлэн өөрчилсөн нь уг төслийн үндсэн үзэл баримтлалыг тодорхойгүй болгож, нэг ёсондоо үзэл баримтлалгүй хууль баталсан гэж дүгнэж болохоор байна.
Энэ байдал нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35, 36 дугаар зүйлд заасан хуулийн төслийг үзэл баримтлалынх нь дагуу хэлэлцэх буюу батлах зарчим, шаардлагад нийцэхгүй бөгөөд хууль тогтоогчид шүүх эрх мэдлийн гол хуульд тодорхой ашиг сонирхлоор, эрх зүйт төрийн ёсонд нийцэмгүй, туйлын хариуцлагагүй хандсан гэж үзэж болохоор байна.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 33 7 55 02 55 59
Ерөнхийлөгчөө бараадаад мяраалчихсан байна. Хүнл албан тушаалаас илүү эх орноо гэсэн сэтгэл байх хэрэгтэй. Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээснээс хойш л Баттулга хөдөлгөөнд ороод, анх байснаасаа тэс өөр хүн болчихлоо гэж л харагдаад байгаа шүү.