-Тэр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульдаа бэлдэж, ганц ярьдаг "Оюутолгой"-н асуудлаараа улс төр хийж, "мартагдсан" намаа сануулах гэж танил технологи ашиглаж байна-
"Оюутолгой"-оор улс төр хийж, арван хэдэн жил ард, урдаас нь мөлжиж яваа хүн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Тэр өнөөдөр ч ярьдаг, мэддэг, чаддаг ганц сэдвээрээ улс төрд хөг нэмж, төв талбайд өлсгөлөн зарлаж явна. Түүний энэ үйлдлийг нэг их гайхах зүйлгүй ч өвлийн хүйтэнд өлсгөлөн зарлаж, төв талбайд суулт хийх хэмжээний тэмцлийнх нь цаад шалтгааныг олоход ядах юмгүй.
Гэхдээ УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өлсгөлөн зарлаж, суулт хийж байгаа үндэслэл, ярьж байгаа зүйлээс нь авах юм байхыг үгүйсгэхгүй. Тэрбээр эрх баригч намыг гаднын "Рио Тинто"-гийн хүлээснээс тайлж, алдагдсан "Оюутолгой"-г авах эрэлд гараад байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдрөөс /2021.01.25/ төв талбайд "МАН-ыг Рио Тинтогийн барьцаанаас чөлөөлж, алдагдсан Оюутолгойгоо буцаан авах өлсгөлөн” нэртэй суултыг эхлүүлж, өлсгөлөн зарлалаа. Түүний тэмцэл Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг Арбитрын шүүхэд "Оюутолгой"-н асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргах хүртэл үргэлжлэх аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар ""Өнөөдөр Монголын ард түмэн Оюутолгойгоо буцаагаад авах алтан боломж ирлээ. МАН Монголын РиоТинто нам болсон гэдгээ илчиллээ. Монгол Улсын Ерөнхий сайдуудыг Рио Тинто тавьдаг, халдаг, шахдаг болсон. Ингээд МАН-ын удирдлага дээр байгаа мафийн бүлэглэлүүд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаараа Олон улсын шүүхэд Монголын ард түмний эрх ашгийг төлөөлж сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл өлсгөлөн зарлаж байна. Би энэ асуудлаар 16 жил явж байна" гэж ярьжээ.
Хэдийгээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өлсгөлөн зарлаж, суулт хийсэн үндэслэл нь олон нийтэд таалагдаж байж болох ч түүний цаад санаа нь ирэх зургаадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль гэдэг нь тодорхой. Тэр Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж, ард иргэдээс оноо авах гэсэн башир арга хэрэглэж, улс төрийн танил технологи ашиглаж байна.
Учир нь, шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй. Харин улс төрийн гуравдагч хүчин гэгддэг МАХН-д намын дарга Н.Энхбаяраас өөр гялтайх улстөрч нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Магадгүй Н.Энхбаяр өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй тул өмнөөсөө намаа төлөөлж, парламентад ганц суудал авч ирсэн С.Ганбаатарыг зүтгүүлж мэдэх юм.
Тэгээд ч УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд 2015 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга асан М.Энхболд нарын ард удаалсан туршлага түүнд бий. Энэ туршлага нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МАХН-ыг төлөөлж ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжит давуу тал ч болж болзошгүй. Тиймдээ ч тэр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульдаа бэлдэж, ганц ярьдаг "Оюутолгой"-н асуудлаараа улс төр хийж, "мартагдсан" намаа сануулах гэж танил технологи ашиглаж байна.
Сэтгэгдэл ( 28 )
Ганбаатар аа!нэгэнт ийм шийдвэр гаргасан тул эцлийг үзэх хэрэгтэй. Өнөөдөр хууль зүйн сайд Х.Нямбаатар их сайн хүний дүрээр чамтай уулзаж бие бод ингэж зовоод яахав таныг Оюу толгойн асуудал хариуцсан комист оруулья гэж байна. Ганбаатараа битгийн хууртаарай!!!Хашир хүн юу эс андахав дээ тэр комист гишүүн боллоо гээд чиний гаргасан санал бүрэн дүүрэн орохгүй,олохоороо түрээд юу ч биш болно. Яаж ийж тэсэж байгаад 2-р сарын нэгнийг хүгэчихээрэй.Монголчууд алтан боломжоо алдахгүйн тулд Оюун-Эрдэнэ ч сайд болчино РИО-д бичгээ явуулах. эхр нээгдэнэ. Энэ хугацаанд тэсээрэй
Бүгд л түүн рүү чичлэх юм.Хэвлэл мэдээллийн байгуулагуудыг бүгдийг нь хаалтын гэрээгээр амыг нь үджээ.
Зөв дүгнэлт байна. Би бас тэгэж бодож байгаа
ганц оюу толгой сэтгүүлч чамаас л үнэтэй .ганбаатар эх оронч хүн битгий оролдоороо хэний захиаалгаар вэ??
Би нэг л ойлгохгүй байна! Үнэхээр Оюу толгойн асуудал хугацаа нь тулчихсан юм бол яаралтай ЗГазар, ерөнхий сайдаа батлаад ажилд нь оруулах ёстой юм шиг, гэтэл ерөнхий сайд сураг төдий ЗГ гишүүд нь сураггүй, хойшлуулаад байх юм? Баахан жагсаал өлсгөлөн зарлаад асуудлыг шийдэх үү? Ингэсэнд орвол хурдхан ширээний хойно суугаад бүх асуудлаа гялс шийдмээрсэн, эсэхүл энэ бүгд жагсаал, өлсгөлөн жүжиг үү!!! Биш бол асуудлаа л хурдан шийдмээрсэн, хайран цаг, цаг л алдаад байна. Ингэж нэг нь ардын баатарын дүрд тоглоод нөгөөдүүл нь чихгүй толгой оргиод нэг л хиймэл худал хуурмагыг далдалсан шигээ
Эрүүл ухаантай хүмүүс юу болоод байгааг нэг ойлгохтойгоо л бна, харин энэ сэтгүүлч одоо юу бэ :)) мань хэдийгээ бүүр мангарт тооцчиж, одоогийн байдлаар бол Ганбаатар гишүүн ардын баатар хэмжээнд харагдаж бна шүү сэтгүүлчээ
Ganbaatariig demjij baina,demjitsgeeie !
Гадны бөгс долоогч зиндаа хог шаараа зайлаа.
Ene muu zindaa chini mongoliin esreg hutsdag boljee.
bolymoor yum unen xudlaa gar
Тэнэг
Гадуур явах үедээ болгоомжтой яваарай харийн бууны нохой минь.
Ярьж хэлж бгаа нь Монголын төлөө үнэн юм ярьж хэлж байхад 1000 хэлсэн ч яахав дээ Энэ бол шудрага тэмцэл Монголчууд энэ хүнийг бүгд дэмжиж бнаааа
Ерөн манай хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд МАН РЕ ТИНТОД худалдагдсан байна ганцхан Фесбуукийг худалдаж авч чадахгүй байх шиг байна энэ сэтгүүлчийн байж байгааг харахад бүх юм тодорхой
Зөв. Энэний хоол унд идэж байгаад хэн хяналт тавих вэ? Ингээд үхчихвэл монголын төрд л хэрэгтэй юм болно.
Улс торд тэднийг ашиглаж байгаагаараа эмч нарын нэр хундийг унагаж байна шуу Туруучийнидагсаалаар жмч нар ирж шинжилгээ яагаад аваагуй юм бэ Энэ янзаараа улс торчдийн захиалгаар эруул хунийг овчтэй гэж тусгаарлан эмнээлэгт хорьдог болвол яанаа
төрбат новшоо ганбаатарын яаж явах нь чамд хамаагүй шүү
teneglel
Жагсаал цуглаан хийлгэхгүй гэж тэгжуугаам оюу толгойг алдсаан өнгөрлөө чөтгөр гэж
Mongolchyydaa bosoo Gambaagaa bid demjinee ene hvmnii 16 jiliin temtsel zahaasaa ynen hydal 2 iimedegdej zahaasaa shirnd orj baiga shvv dee .Bvr baya gehde .Delhiid zarlagdad bna.Davarsan pizdaa Chinges zochid byydaliig bvgediign i bytsaaj ug .Chinii eej ba aav hetseej .Mongoliin tvvhend ,ashin avah hurngvi ydamgvi baisan.Ylaarsan chonod mash bvv haryyl gedeg .Ene myysain hylgaichid uursuduu bvr hyyli batlaadal davrsan tenegvvd .ALTAN ZAGASNII VLGERIIG BVGED SANA .mONGOL YLSIIN TVVHEND VVRD YRVAGCH HYLGAICHAAR BICHEGDEH BARIMTAI TENEGVVD.YRVAGCHID.BI TA NAR SHIG BAISAN BOL SHYYD AMI HORLONO.
Чи ясан тэнэг юм бичдэг хулгайч вэ
Хөлсний бичээч юу эрээчих нь хамаагүй.Ард түмэн Ганбаатарыг дэмжиж байна.Ганбаатарын хэлж тэмцэж байгаа ганц сэдэв бол ард түмний амьдрал хувь заяа улс орны уруудах өгсөхийн утга учир юм шүү.Ардын намынхан Ганбаатарын эрх чөлөөнд халдахыг ард түмэн зөвшөөрөхгүй шүү.1- зэргийн хавьтал тэнд явааг цагдаа яаж тийм шуурхай мэдчихдэг юм.Улс төрд ийм бохир арга хэрэггүй.Хүрэлсүхийн жүжиг шиг наад жүжиг чин үнэмшилгүй байна.
Хамгийн чухал, ганц л сэдвээр ярьдаг нь маш зөв. ОТ-н асуудал бол МУ-ын амин гол асуудал. Энэ бол монголын ард түмний үхэл, сэхэл, улс орны тусгаар тогтнолын сүнс болсон асуудал. Ганбаатарын үйл хэрэг мандтугай!!!!
Урьд нь болсон жагсаалаас шал өөр өнгө төрхтэй харагдаж байна. Түрүүний жагсаалыг хориглохгүй бүр дэмжиж байгаа ч юм шиг байсан. Энэ удаа бол элдэв арга саам бүр корона ирцэн байна гээд байгаа шүү. Манай сэтгүүлчид ч хөөрхий хэн хоол хаяна тэр зүг рүү сүүлээ шарвагануулсаар
ЧИ ХУУРЧ, ХУДЛАА БИЧИЖ ДОЛГОНОЖ БЯЛДУУРЧИЛАХ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧИЙН АРГА ХЭРЭГЛЭДЭГҮҮ???
Талбай дээр 1 р хавьтлыг илруулсэн гэнэ уу УНЭН ЮМ БОЛ ЯАГААД ТУСГААРЛААГУЙ БАЙСАН ЮМ БЭ Ковидын эсрэг тэмцлийг улс торд ашиглахгуй шуу Туруучийн жагсаалаар халдвар тараагуй хэрэг уу Ялгавартай хандаж болохгуй ээ
Zindaa Ардын намынх болохоор ийм зүйл бичих нь аргагүй. Сэтгүүлчид эрх чөлөөний талд байдаггүйг үгээр батална.