Ерөнхийлөгчийн хоригоор АН-ын бүлэг завсарлага авлаа

Т.Давааням | Zindaa.mn
2021 оны 01 сарын 26

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.26) хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр товлосон байсан ч Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат энэ асуудлаар тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргав.

Тэрбээр, Улсын Их Хурлаас энэ оны эхээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан нь шүүхийн хараат бус байдлыг хангахад чухал алхам болсон. Энэ хуулийг хэлэлцэж батлахад АН-ын бүлэг идэвхтэй оролцож ажилласан. Гэхдээ хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг сайн нягталж үзэх, хоригийн үндэслэлийг сонсож танилцах шаардлагын үүднээс завсарлага авч буйгаа мэдэгдэв.

Харин Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж шийдвэрлэх тодорхой цаг хугацааны зохицуулалттай, түүнчлэн намрын ээлжит чуулганыг энэ долоо хоногт завсарлуулахаар даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар ярилцаж тохирсон учраас АН-ын бүлэгт нэг өдрийн завсарлага өгч буйгаа Байнгын хорооны дарга мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.31) 2021 оны 01 сарын 26

Хоригийг хулээж авах хэрэгтэй тэгэхгуй бол негее гишууд нь АТГ г сонгодог болчихвол энэ байгууллага байгаад ч хэрэггуй еренхийлегч сонгодог байвал ганц хуний эрх мэдлийг буруу шийд гаргаад байвал 76 хориглох бурэн эрхтэй

0  |  0
Top