Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Ерөнхий сайдаар томилогдоно

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт  өнөөдөр (2021.01.27) 11:30 цагт хүргүүлэхээр болжээ.

МАН-аас Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Энэ талаар  Монгол Улсын  Ерөнхийлөгчид өнгөрөгч Баасан гариг (2021.01.22)-т өргөн мэдүүлсэн. Уг хуулийн хугацаа нь энэ Лхагва гаригийн 15:00 цагт дуусна. Тэгвэл хуулийн хугацаанд багтаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох саналыг УИХ-д оруулж танилцуулна.

Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2021.01.27) 13:00 цагаас хуралдаж, 14:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг томилох эсэхийг хэлэлцэж батална.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.131.243.186) 2021 оны 01 сарын 27

Ингээд хүрэлсүх оюунэрдэнэ 2 гарт монгол улс орлоо дооооо\n

0  |  0
Бат(202.9.46.26) 2021 оны 01 сарын 27

Бид зах зээлийн нийгэмд шилжээд 30 аад жил боллоо энэ тогтолцоо явахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй өөр гарц байхгүй

0  |  1
Top