Засгийн газрын ХМХХ-ийн даргаар Ц.Ганзориг улиран ажиллах болжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 27

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх шинэ Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн даргаар Цэдэн-Ишийн Ганзориг улиран ажиллах болжээ. Тэрбээр 2017 онд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдоход уг албан тушаалыг хариуцах болсон.

Тэгвэл улиран томилогдсоноор гурав дахь Засгийн газрынхаа хэвлэлийн албыг хариуцах болж байна.

Ц.Ганзориг нь инженер, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүлзүйн салбарт 2008 оноос хойш “С1”, “BTV” телевизэд улс төр, эдийн засгийн сэтгүүлч, “Ийгл” телевизэд эдийн засгийн албаны дарга, тоймч, Ерөнхий продюсерээр ажиллаж байсан туршлагатай.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх А.Үйлстөгөлдөр, Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар шилжиж буй аж. Тэд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхтэй ажиллах юм байна. А.Үйлстөгөлдөр нь 2016 онд У.Хүрэлсүх Шадар сайдаар томилогдохоос эхлэн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөхөөр ажиллаж ирсэн бол Ө.Золбаяр нь 2017 оноос Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан юм.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(103.229.122.51) 2021 оны 01 сарын 29

Амжилт хүсэе. Мундаг залуу шүү

0  |  0
Нэргүй(66.181.161.24) 2021 оны 01 сарын 29

Монголчууд бид шуудайнд хийсэн үхэрийн эвэр шиг гэдэг нь болж байна

0  |  0
хаха(202.179.25.238) 2021 оны 01 сарын 28

сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл биш хүмүүс сэтгэгдэл бичих юмаа

1  |  0
Сэлэнгэ(202.179.21.241) 2021 оны 01 сарын 28

За да юу гэх вэ!тамхины цэг дээрээ бага донгосоорой до!хувхай минь.

2  |  1
Том толгойт(103.57.95.42) 2021 оны 01 сарын 27

Буян Жагаад шанаадуулдаг далдага гар зогсч харагдана

0  |  0
Иргэн(66.181.161.71) 2021 оны 01 сарын 28

Их зөв залуудаа. Бас аналитикч залуу. Анх 2011 онд харж байлаа. Тасралтгүй өсөж яваадаа

3  |  0
Зочин(202.126.90.1) 2021 оны 01 сарын 28

ИЙГЛ ТВ-Д АЖИЛЛАЖ БАЙХДАА БААСАНДАМБАТАЙ НИЙЛЖ Н.ЭНХБАЯРЫГ /АСАН ЕРӨНХИЙЛӨХЧ/ ХАРЛУУЛАХ АЖЛЫГ ОЛОН УДАА ХИЙСЭН.ЧУХАМ ХЭНИЙ ЗАХИАЛГААР ХИЙСЭН НЬ ТОДОРХОЙ ШҮҮ ДЭЭ.ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ТҮҮХ ГЭРЧЛЭХ БАЙХ.

2  |  1
Зочин (66.181.185.31) 2021 оны 01 сарын 28

Амжилт хусье

3  |  1
аннх(139.5.218.206) 2021 оны 01 сарын 28

энэ лалар нийтлэл бичиж чадах уу?

2  |  4
Бат эрдэнэ(103.26.195.108) 2021 оны 01 сарын 27

Амжилт

2  |  0
pp(202.9.46.186) 2021 оны 01 сарын 27

oros zasgiin gazar uu

1  |  0
Top