Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох саналаа хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 27
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр хүргүүллээ.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Монгол Ардын намаас Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д оруулж, холбогдох хууль, тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 01 сарын 27

Ta myysain hydalj olgiarhyydiig sandal shiree bylallatsaj baihad chini jinhen eh oronch hyn hulduj ulsuj vhehe gej bna .Archaagvi olgiarahyydiig eh hyralaas tsailyylya.

0  |  0
З(103.57.95.249) 2021 оны 01 сарын 27

Эртхэн өгчихэд яадаг байнаа. Цаг хугацаа алт цаг шүү

0  |  0
Top