Л.Оюун-Эрдэнэ: Хууль дээгүүр хувь хүн биш, хууль засагладаг төртэй байх ёстой

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 27

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэв.

МАН-ын Бага хурлаас УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, түүний нэрийг Ерөнхийлөгчид хүргүүлснээр Ерөнхийлөгчийн зүгээс Л.Оюун-Эрдэнийн нэрийг өнөөдөр УИХ-д оруулсан юм.Хуулийн дагуу холбогдох байнгын хороогоор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцээд 16 гишүүнээс 13 нь дэмжлээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуулийг бүх иргэн, төрийн байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй. Үүний хүрээнд Засгийн газар ажиллах үүрэгтэй. Үүргээ биелүүлнэ. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл бие биедээ хяналт тэнцвэртэй, хараат бус шүүхтэй байх ёстой. Мөн парламент хууль тогтоох, Засгийн газарт чиглэл өгөх ёстой. Засгийн газар түүнийг барьж ажиллах ёстой. Энэ хяналт, тэнцвэрийг барьж ажиллана. Хууль дээгүүр хувь хүн биш, хууль засагладаг засаг төртэй байх ёстой. Ийм итгэл үнэмшлээр ажиллана" гэлээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top