Х.Нямбаатар: Б.Пүрэвдорж оо би чамайг визний наймаачин гээгүй шүү

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 28

УИХ-ын чуулганаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. 

Хуралдааны явцад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Хууль зүйн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн гэж шүүмжилсэн бол Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар үүний эсрэг тайлбар өглөө.

Тэрбээр "Ерөнхийлөгчийн хоригийг байнгын хороогоор хэлэлцээд хүлээж авахгүй байхаар шийдсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулах сонгон шалгаруулалтыг бий болгосноор Монгол Улсад анх удаа сонгон шалгаруулалтын засаглал бий болгох үндэс бүрдэнэ. Өөрөөр хэлбэл нэг хүн Шүүхийн Ерөнхий зөвлөлийг томилдог эрх мэдлээс ангижирч байгаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж намайг олон жил үндэслэлгүй үгээр гүтгэж байна. 2017 онд Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг би ахалж ажилласан. УИХ-ын Тамгын газрын даргад би УИХ-ын гишүүний хувиар Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой журамд өөрчлөлт оруулах санал гаргасан эсэх талаар тодруулж өгөхийг хүссэн. Сая хариугаа бичгээр авлаа. Миний бие Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нэг ч зарчмын зөрүүтэй санал гаргаагүй гэдэг тодорхойлолтоо сошиал хаяг болон, хэвлэл мэдээллээр тавина" гэлээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.68.49) 2021 оны 02 сарын 01

Новшнууд хэрэлдэж байхын оронд доривтойхон ажилаа хийгээчээ !!!

0  |  0
zochin(150.129.143.18) 2021 оны 01 сарын 28

nyambaatar ukh gomdohoi shaar yumaa

0  |  0
зочин(64.119.23.211) 2021 оны 01 сарын 28

Пүрэвдорж хэрүүлч хөгшин нохой шиг хүн бүрлүү үсчсэн хаашаа янзын хэрүүлч амьтан бэ харахаас дургүй хүрэх юм эхнэр хүүхэд байдаг бол ичиж үхдэг байхдаа

0  |  0
Иргэн (103.212.119.208) 2021 оны 01 сарын 28

Сүүлийн үед Пүрэвдорж хэтэрхий 1 талыг барьсан, өөнтөгч өрөөсгөл юм ярих болж дээ. Болоод явж бга юмыг хүртэл харлуулах юм. Ингээрэй чамайг сонгоогүй юмсан. Сөрөг хүчний үүрэг пиар хийлгүй л яахав. Гэхдээ арай бишээ. Өөрийгөө дахин 1 сайн хардаа.

0  |  1
Иргэн(192.82.71.14) 2021 оны 01 сарын 28

Нямбаатар гэж нэг дарангуйлагч бна

1  |  0
хэхэ(66.181.169.6) 2021 оны 01 сарын 28

Пүрэвдорж гэж нөхөр өөдтэй амьтан бишээ. Хүн гүтгэж харлуулах талдаа л илүү юм байна.

0  |  1
Top