Ерөнхийлөгчийн хоригууд ээлж дараагаар "унав"

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 28

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Ерөнхийлөгчийн зүгээс гурван хуульд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Үүнд: 

  • Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан
  • Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан

Хуралдаанаар хориг тавьсан зүйл, заалт, хэсэг тус бүрээр нэгбүрчлэн санал хураалт явуулав. Санал хураалтаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, 56.8 дахь хэсэгт тавьсан хоригийг хүлээн авсан бол хориг тавьсан бусад асуудлыг хүлээн авахыг дэмжсэнгүй.

УИХ-ын чуулган үргэлжилж байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочиkkkkkkkн(83.20.231.208) 2021 оны 01 сарын 29

Udahgui ooroo unanaa kkkkk bid yalnaa gel uu bi yalnaa gel uu kkkk

0  |  0
Иргэн(202.21.115.82) 2021 оны 01 сарын 28

МАНАН ЯЛЛАА

0  |  0
Top