(4).jpg)
Шинэ Засгийн газрын гишүүдийг сонгохтой холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 13 цаг хүртэл завсарлага авсан. Ингээд УИХ-ын үдээс өмнөх хуралдаан түр завсарлаж, МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэнэ. У.Хүрэлсүхийн Засгийн газар 14 яамнаас гадна Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Шадар сайд гээд 16 сайдтай байсан бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжлийн яамыг нэмж байгуулан 16 яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Шадар сайд гээд 18 сайдтай ажиллах юм.

Сэтгэгдэл ( 1 )
Та нар бул хар чулуудаа дахиж томилох гэж байгаа бол удахгүй дахиад арчуулна шүү. Иргэдээ жаахан ч гэсэн хүндлээрэй.