УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Чуулган хаахаас өмнө Засгийн газрын танхим бүрдэж, гишүүд нь тангараг өргөхөөр төлөвлөжээ. Энэ долоо хоногийн лхагва гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилогдсон бол өнөөдөр танхимын гишүүд нь томилогдох гэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх эрх мэдэлтэй болсон билээ.
Тэр утгаараа Ерөнхий сайд танхимын гишүүдээ намынхаа Удирдах зөвлөлд танилцуулаад, дараа Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д оруулах юм. Тэгвэл өнөөдөр 11:00 цагаас МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан бөгөөд шинэ Засгийн газрын сайд нарт нэр дэвшигчдийг танилцуулж, эхнээс нь дэмжээд байгаа юм байна.
Шинэ Засгийн газрын сайдад нэр дэвшигчдийг нэгбүрчлэн танилцуулж байна.
Цэндийн Нямдорж:
Ерөнхий сайдаар 41 нас хүрч буй шинэ залуу улстөрч томилогдсон билээ. Иймд Засгийн газрын гал тогоог хашир няхуур хүнээр бариулж, залгамж чанар, туршлагад үндэслэж ажиллах нь чухал гэж МАН-ын Удирдах зөвлөл үзжээ. Ц.Нямдорж нь 1992 оноос хойш тасралтгүй найман удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон, 1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд, 2000 оноос хойш 3 удаа Хууль зүйн сайд, УИХ-ын дарга, дэд даргын албыг хашиж байжээ.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга
- 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч
- 1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд
- 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн
- 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2000-2005 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
- 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
- 2016 оноос Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга
- 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
- 2020 оноос Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Хууль зүйн бодлогын зөвлөх
ШАГНАЛ
- 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
ГАДААД ХЭЛ: Орос
Сэтгэгдэл ( 14 )
Би Нямка сайдад итгэдэг.Гэхдээ сүүлийн жилүүдэд эргэлзээ төрж ,эргэлзээ маань ихдэн ихдэсээр үл итгэх болсон.Нямка ОюуТолгой гэхээр л нүүр нь хачин болоод англын хатан хаанаар айлгаж байгаа юм шиг үг хэлээд байх болсон..Рио-гоос хувь хүртэгчдийн дотор мань Нямка тууж яваа юм биш биз.Одоо тэгээд олон жилийн туршлагатай гээд хэргийн мөрөа баллуурдуулах онцгой томилолт өвөрлөн энэ ЗГ-т ирж байгаа юм биш байгаа гэсэн хардлага төрж байна.Зөвхөн чигээрээ зүтгэдэг муйхар хүн хавь ойрдоо дарамттай араар нуугдахад аятайхан б
яасан ардчилсан хүчин хийгчэд айгаад байгаа юм уу эрдэнэтийг залгих гэсэн увайгүйчүүд үхэх нь үү
Монгол төр самуурав. Монгол улс самуурав. Муур багш нь Нямдорж, муур багшийн шавь нар нь сайдууд.
Үхвэл таарна. Ичмээр юм\n
Доор тэтгэвэрийн хууль мэдэмхийрч ярьсан эргүү малд зориулав. Төрийн улс төрийн албанд тэтгэвэрийн хууль хамааарахгүй.
энэ засаг удахгүй байхаа
Нямка гуай шинэковуудын гал тогтооны ажлыг багцлах тэдэнд сургамж эцэг ах хүний хувьд сургамж заавар өгөх нь төрийн алтан аргамж бололтой.
Tiim baikhaa Shinekhen yeronkhii said maani ooroo Nyamdorjiig songoogui uym baina sh uu dee !!!! Kharmsaltai !!!\n\n
Энэ новшийг эсэргүүцэж жагсая.
Ийм үёд Нямдорж яг тох ирно.
Эмзэг цэг
mgl d tetgeweriin huuli hend n uilchleed bdg iim bee
Хошного болж дээ Оюунэрдэнийн Засгийн газар
болж маш зөв\n