Түүхэндээ анх удаа ДӨРВӨН ЭМЭГТЭЙ САЙДТАЙ Засаг бүрдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 29

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхим өмнөх Засгийн газруудаас нэн онцлогтой нь түүхэндээ анх удаа 4 эмэгтэй сайдтай болж байна. 

Тодруулбал өмнөх Засгийн газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, шинээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Соёлын сайд Ч.Номин орж ирж байгаа юм. Нийгмийн хүлээлтийг харгалзаж, гүйцэтгэх засаглал дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх үүднээс Л.Оюун-Эрдэнэ сайд ийм сонголт хийсэн аж.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Нямжавын Уртнасан нь 1975 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. 46 настай. 1993 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар дунд сургууль, 1998 онд Монгол Улсын Их сургуулийг тус тус төгссөн.  2003 онд Япон Улсад, 2005 онд ХБНГУ-д байгаль орчин, хэрэглээний сэтгүүл зүйн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Сэтгүүлч мэргэжилтэй. 1998-2000 онд “Ийгл” телевизид сэтгүүлч, Мэдээний албаны дарга, 2000-2010 онд Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн Нийгэм, эдийн засгийн редакцид байгаль орчин, хариуцлагатай уул уурхайн асуудал хариуцсан сурвалжлагч, редактор, 2011-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн гүйцэтгэх захирал, 2014-2016 онд “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн хэлтсийн захирал, 2016-2020 онд “Юни Солар” ХХК-д менежер, гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.

Гадаад харилцааны сайдаар Батмөнхийн Батцэцэгнь 1973 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн.     48 настай. 1992 онд Дархан хотын 13 дугаар дунд сургууль, 1996 онд Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургууль, 2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын  харилцааны ажилтан, багш, орчуулагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. 1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн захирал, 2003-2004 онд “Аз-хур” ХХК-ийн захирал, 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга,      2007-2010 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга,           2010-2011 онд Монгол ардын хувьсгалт намын Ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд Монгол ардын намын Ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөх, 2016-2020 онд Гадаад харилцааны Дэд сайдаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна.

Б.Батцэцэг нь улсад 24 жил, үүнээс төрийн албанд 10 ажил ажилласан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Аюушийн Ариунзаяа нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 41 настай. 1995 онд Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дугаар сургууль, 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1 дүгээр сургууль, 1999  онд ХБНГУ-ын Халле коллеж,  2005 онд ХБНГУ-ын Ханновэр их сургууль, 2015 онд  Удирдлагын академи, 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн. Нийгэм судлал, түүх, улс төрийн шинжлэх ухаан, бизнесийн удирдлагын менежментийн магистрын зэрэгтэй. 2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөцийн тэргүүлэх менежер, 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын газрын дарга, 2016-2020 онд Үндэсний Статистикийн хорооны даргаар тус тус ажиллаж байгаад 2020 оны 7 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байна.

А.Ариунзаяа нь улсад 16 жил, үүнээс төрийн албаны удирдах албан тушаалд 5 жил ажилласан туршлагатай.

Соёлын сайдаар Чинбатын Номин нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 38 настай. 2000 онд Нийслэлийн 45 дугаар дунд сургууль, 2003 онд  Кембриджийн коллеж, 2006 онд Зүүн Английн Их сургууль, 2018 онд Харвардын Бизнесийн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй. 2008-2011 онд “Тэрэлж Сүйх” ХХК-ийн захирал, 2011 оноос одоог хүртэл “Монгол телевиз”        ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.71.209) 2021 оны 02 сарын 02

Батцэцэг ариунзаяа 2 т сайдын намба төрх, зангараг бий , наад 2 бол үйлдэл биеэ авч яваа байдал, үг хэллэг ёстой хэрэг алга

0  |  0
Янхан(64.119.27.245) 2021 оны 01 сарын 30

4 ***

0  |  0
zoogii(124.158.64.161) 2021 оны 01 сарын 30

yanaldaa iim balai delguuriin languunii ard suugaad naimaa hiideg avgai nar shig yaria hel dur turhtei balai umnuud uyn said ichmeer araichdee

0  |  0
Зочин(202.126.88.70) 2021 оны 01 сарын 30

Гадаад хэргийн сайд гадаадын олон улстай харилцахад нүүр бардам сайхан бүсгүй юм.ОЮУН,ухаан мэдлэг, чадвараа дайчлан ажиллаарай !Та Монголын нүүр царай болж явна шүү!

0  |  0
номин(103.212.117.246) 2021 оны 01 сарын 30

маш муу төрийн ажлын туршлага бхгүй хэлж ярьж байгаа нь ээ бурхан минь! мөнгөөр л сайд болж бгаа бх Номин

1  |  0
Зочин(66.181.177.13) 2021 оны 01 сарын 30

Дэмжиж байна Ажил хэрэгч байгаарай Эмэгтэйчууд цаашид засагт хангалттай тоогоор орох эсэх нь та хэдийн ажлын ур дунгээс шууд шалтгаална шуу Ядуурал ажил эрхлэлт гээд засгийн газрын хамгийн хунд сорилтыг Ариунзаяа хариуцаж байгаа шуу Ахмадын гишуун зов шуумжилсэн шуу Ябодоорой Энэ салбарын ажил унавал МАН бухэлдээ унана дараагийн сонгуульд

0  |  0
иргэн(103.57.92.46) 2021 оны 01 сарын 30

Батцэцэг нэг салбарын тендерийг хуу хамаад авчихдаг гээд сонгуулийн үеэр баримттай шүүмжлэл их явдаг байсныг саналаа. Тендертйг шудрага бусаар булаагаад байдаг муу хүн гэсэн ойлголттой байна. Гадаад харилцах гэдэг хэдэн даргыг нөлөөлөөд тендер булаахаас шал өөр ойлголт юм шүү.Энэ засгийн газар ч дээ.Оюун-Эрдэнэ жулдаад байна

0  |  0
бурмаа(203.91.115.49) 2021 оны 01 сарын 30

байгаль орчны сайд боловсрол ажлын туршлага энэ тэрээрээ нөгөө 3 аа гүйцэхгүй байнаа Тэр Номин гайгүй боловсролтой боловч ярьж байгаа хариулж байгаа нь үнэхээр жол байнадаа

1  |  0
Дариймаа(64.119.21.232) 2021 оны 01 сарын 29

Чадвартай,сайхан мэргэжил эзэмшсэн охидууд ЗГ-н бурэлдэхуунд орсонд сэтгэл уужирч улс эх орон, ард тумнийхээ толоо ихийг бутээж ажилдаа чин шударгаар зутгэнэ гэж найдаж байна Бугдэд нь амжилт хусье!

0  |  0
Muu muu(202.21.108.38) 2021 оны 01 сарын 30

Muu tomilgoo

1  |  0
zochin(98.206.15.23) 2021 оны 01 сарын 29

Ariunzayagaas busad n ch medehgui ee.

0  |  0
zochin(98.206.15.23) 2021 оны 01 сарын 29

Ariunzayagaas busad n ch medehgui ee.

0  |  0
зочин(64.119.27.121) 2021 оны 01 сарын 30

Хэнээр ч удирдуулдаггүй, эсвэл олон хүн эрх барьдаг юм уу, эмэгтэй хүн болон нялх хүүхэд захирч ноёлдог тийм улс оронд битгий амьдар! /Эртний Энэтхэгийн сургаалаас/

0  |  1
зочин(64.119.27.121) 2021 оны 01 сарын 30

Хэнээр ч удирдуулдаггүй, эсвэл олон хүн эрх барьдаг юм уу, эмэгтэй хүн болон нялх хүүхэд захирч ноёлдог тийм улс оронд битгий амьдар! /Эртний Энэтхэгийн сургаалаас/

0  |  1
зочин(64.119.27.121) 2021 оны 01 сарын 29

Хэнээр ч удирдуулдаггүй, эсвэл олон хүн эрх барьдаг юм уу, эмэгтэй хүн болон нялх хүүхэд захирч ноёлдог тийм улс оронд битгий амьдар! /Эртний Энэтхэгийн сургаалаас/

0  |  0
зочин(64.119.27.121) 2021 оны 01 сарын 29

Хэнээр ч удирдуулдаггүй, эсвэл олон хүн эрх барьдаг юм уу, эмэгтэй хүн болон нялх хүүхэд захирч ноёлдог тийм улс оронд битгий амьдар! /Эртний Энэтхэгийн сургаалаас/

0  |  0
зочин(64.119.27.121) 2021 оны 01 сарын 29

Хэнээр ч удирдуулдаггүй, эсвэл олон хүн эрх барьдаг юм уу, эмэгтэй хүн болон нялх хүүхэд захирч ноёлдог тийм улс оронд битгий амьдар! /Эртний Энэтхэгийн сургаалаас/

0  |  0
зочин(64.119.27.121) 2021 оны 01 сарын 29

Хэнээр ч удирдуулдаггүй, эсвэл олон хүн эрх барьдаг юм уу, эмэгтэй хүн болон нялх хүүхэд захирч ноёлдог тийм улс оронд битгий амьдар! /Эртний Энэтхэгийн сургаалаас/

0  |  0
Тун муу(192.82.78.185) 2021 оны 01 сарын 30

Ялангуяа Батцэцэцэг Номин хоёр. Батцэцэг авгай Монгол улсын гадаад харилцааг барьдаггүй юм. Номин анхны мэдэгдэхүүн алга

3  |  0
Зочин(66.181.190.23) 2021 оны 01 сарын 29

сонгож байгаа нөхдүүд чинь даанч дээ оюунэрдэнээ. утсан хүүхэлдэй болж жүжиглээд яахав

0  |  0
Шөлгүй лапша(202.126.89.240) 2021 оны 01 сарын 30

Инээж баярлах яахав. Та нарыг ямар шагнасан биш. Бага цусалж их хийгээрэй дээ. Олигтой юм хийхгүй гэдгийг чинь мэдэж л бна. Гэхдээ монгол ёсоо бодоод хэллээ. Алга болж болчоод сайдын сургаар зомби шиг ичихч үгүй босоод ирдэгийм даа.

1  |  0
Шөлгүй лапша(202.126.89.240) 2021 оны 01 сарын 29

Инээж баярлах яахав. Та нарыг ямар шагнасан биш. Бага цусалж их хийгээрэй дээ. Олигтой юм хийхгүй гэдгийг чинь мэдэж л бна. Гэхдээ монгол ёсоо бодоод хэллээ. Алга болж болчоод сайдын сургаар зомби шиг ичихч үгүй босоод ирдэгийм даа.

0  |  0
Top