Өндрөөс айдаг нэгэн байхад эрвээхэйнээс эмээдэг ч хүн байдаг аж. Гаднаас нь харахад санаа зовох зүйлгүй мэт гял цал харагдах одод ч хачирхалтай эмгэг өвчин, айдастай байдаг байна.
Камерон Диаз - хаалганы бариулаас айдаг
Англиар Obsessive–compulsive disorder (OCD) хэмээх сэтгэл мэдрэлийн өвчинтэй хүн хэт цэвэрхэн байхыг хүсдэг байна. Жүжигчин Камерон Диаз маш олон хүний гар хүрдэг хаалганы бариуланд хүрэхээс айдаг.
Жессика Альба - төгс төгөлдөрт тэмүүлэгч
Жессика Альба бол перфекционист хүн. Гэхдээ тэр энэ эмгэгээ хүчтэй тал болгохыг хичээдэг бөгөөд үүний ачаар Холливудад амжилт олсон гэж үздэг байна.
Шарлиз Терон - дүрэм журманд хэт дуртай
Шарлиз Терон бүх юмыг өөрөө зохион байгуулж, хамаг удирдлагыг гартаа авах хуучтай. Гэрт бүх юм эмх замбараатай байх нь түүний хувьд маш чухал. Харин Терон айлд зочлохдоо ч энэ зангаа тавьдаггүй байна.
Жонни Депп - алиалагчид дургүй
Жонни Депп алиалагчаас үхтлээ айдаг. Багад нь циркийн алиалагч айлгаснаас болж, сэтгэл зүйн хямралтай болсон байна.
Натали Портман - хүүхэлдэйн киноноос айдаг
Натали Портман хүүхэлдэйн кино үздэггүй. Ялангуяа одой хүнээс их айдаг. Тийм болохоор хүүхэлдэйн кинонд дуу оруулах санал хүлээж авдаггүй байна.
Дэвид Бекхэм - эмх замбараа
Дэвидийн эмнэлгийн дэвтэрт Атаксиофобия (ataxia - замбараагүй байдал, phobos - айх) гэсэн хачирхалтай онош бичээстэй. Өөрөөр хэлбэл Дэвид эмх замбараагүй байхыг тэсэж чаддаггүй гэсэн үг. Тэр хувцсаа өнгө, хэмжээгээр нь тусад нь ялгаж, хоол, ундаагаа тус тусад нь хадгалдаг. Тэднийх 3 хөргөгчтэй бөгөөд ногоо жимс, ундаа, хүнсээ ялган хийдэг байна.
Ума Турман - битүү орчноос айдаг
Ума Турман битүү, хаалттай орчинд байхаас айдаг хуучтай. "Биллийг ал" киноны авсанд хийлгэж байгаа хэсгийг авахад тэр маш их тэсвэр, хатуужил зарцуулсан гэдэг.
Вайнона Райдер - уснаас айдаг
12 настайдаа живэх шахснаас хойш Вайнона Райдер усанд ойртоогүй. "Alien 4" кинонд сэлэхээс өөр аргагүй болсон түүнд найруулагч 3 аврагч гарган өгч байжээ. Мөн тэр Kleptomania буюу хулгай хийх өвчтэй. 2002 онд хулгай хийж баригдаад албадан эмчилгээнд явж байлаа.
Кэтрин Зета-Жонс сэтгэл санаагаа хянаж чаддаггүй
Кэтрин Зета-Жонс гэнэт депресс, стресст орж, гэнэт уйтгарлан, заримдаа сандраад эхэлдэг. Энэ эмгэгээс Рассел Брэнд, Мел Гибсон, Стивен Фрай, Эминем, Жан-Клод Ван Дамм нар эмчлүүлж байлаа.
Кристен Стюарт - адуунаас айдаг
7 настайдаа мориноос унаж, гараа хугалсан Кристен Стюарт мориноос айдаг өвчтэй болсон. Кинонд морь унах хэрэг гарахад тайвшруулах эм ууж, аврагч дэргэдээ байлгаж байж, тоглодог байна.
Николь Кидман - эрвээхэйнээс айдаг
Австралид маш олон төрлийн эрвээхэй бий. Кидман багадаа сургуульдаа явахдаа эрвээхэйгүй зам хайж, тойрон алхдаг байжээ. Нэг удаа тэр энэ айдсаа даван туулахаар эрвээхэйтэй торонд орж үзсэн ч чадаагүй байна.
Брэд Питт өсгийгөө харж чаддаггүй
"Трой" киноны зураг авалтын үеэр илрэн гарсан нэг тайлбарлахын аргагүй зүйл бол Брэд өөрийн өсгийгөө харахаас айдаг явдал байлаа. Тэр мөн аварга загас, аалзнаас үнхэлцгээ хагартал айдаг.
Орландо Блум гахайнаас айдаг
"Kingdom of Heaven" киноны зураг авалт дээр Орландо Блум гахайнаас айдаг нь илрэн гарсан юм.
Жастин Тимберлейк анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй
Жастин Тимберлейк олон зүйл зэрэг хийх байтугай ганц юманд ч анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Тиймээс түүнийг багад нь сурлага муутай, тэнэгдүү хүүхэд гэж багш нар дүгнэдэг байжээ.
Скарлетт Йоханссон нянгаас айдаг
Бусад бүсгүйчүүдийн нэгэн адил Скарлетт Йоханссон цэвэр цэмцгэр байхыг хүсдэг. Гэхдээ хэт цэвэр байх хүсэл нь нянгаас айх согогтой болгосон юм. Зочид буудалд хонохдоо тэр дутуу цэвэрлэнэ гээд үйлчлэгчид итгэлгүй, өөрөө цэвэрлэдэг байна
Сэтгэгдэл ( 3 )
Odoo bigdeeree nyangaas aidag bolloo
Шал алцгар юм
crazy yumaa