Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар яг одоо /2021.02.01/ ОБЕГ-ын шуурхай штабад ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аливаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжилт муу, замхардаг асуудлыг хатуу шүүмжилж, дахин алдаа гаргахгүй байхыг санууллаа.
Тэрбээр "Бид өнөөдөр шорвог зүйлээ ярья. Өнөөдөр бид сайн байна гэж бие биедээ тал зассан бялдууч үг чулуудах цаг нь биш. Амаргүй нөхцөл байдалд байгааг ойлгож байна. Бид өнөөдөр бодит нөхцөл байдлыг бодитоор үнэлж, яаж бид зөв байдлаар урагшлах вэ гэдгийг ярих гэж Шадар сайдын УОК-ыг удирдах эхний өдөр нь зориуд ирлээ.
Надад ганцхан асуулт байна. Халдвар хамгааллын дэглэм яагаад энэ өрөөнд мөрдөгдөхгүй байна вэ? 1,5 метрийн зай хаана байна? Эсвэл та нар халдвар авахгүй хүмүүс юм уу? Шуурхай штабын энэ өрөөнд халдвар хамгааллын дэглэм ягштал барьж чадахгүй бол бид иргэдийг яаж зайгаа бариад бизнесээ хий гэж хэлж чадах юм бэ. Өрөө тасалгаа хүртээмжтэй биш байгааг ойлгож байна. Гэхдээ вирус хүнийг ялгахгүй. Шуурхай зохион байгуулалтын хамгийн гол цэг дээр ажиллаж штаб дээр зай барьж чадахгүй байж бид яаж үндэсний хэмжээний зүйлийг зохион байгуулах вэ!
Хоёрдугаарт нэг зүйл дээр санал нэгж байна. УОК дээр санал гаргадаг. Засгийн газар дээр шийдвэр гаргадаг. Гэтэл яг анхан шат дээр буюу амьдрал дунд, та бүхний үүрэг өгснөөс доод шатанд энэ замхарч байгаа. Яг энд зай барихгүй байгаа шиг. Энэ байдлаа яах вэ!
Нэг дэлгүүрийн барааны лаунгууг ажлуулахгүй гээд хүнсний лангууг нь ажиллуулдаг. Адилхан л хүмүүс орж байгаа, ямар ялгаа байх вэ тэнд! Шинжилгээ авна гээд очерлуулчихдаг. Машиныг нь хориглоод автобус дотор бөөнөөр суулгачихдаг. Энэ бүх зүйл анхан, дунд шатны зохион байгуулалт дээр алдаж байгаа шүү. "Өргөө" амаржих газраас болж Засгийн газар ёс зүйн хариуцлага хүлээж огцорсон. Ийм нөхцөл байдал байгаа гэдгийг битгий мартаарай! Шат шатандаа хариуцлагаа хүлээж ажиллах ёстой шүү!" гэв.
Сэтгэгдэл ( 14 )
Ерөнхий сайд аа. Та ярихдаа дандаа маскаа авч ярьдагаа зогсооно уу. Та яг бусдын адилаар халдвар авах, халдаах эрсдлэлтэй . Баярлалаа.
iim l zambaraagui,heneggui ard tumen shu dee,huuli,durem jurmig bieluulj hevshtel olon jil boloh bh
Dotooddo aldaagui buten 10 sar bolsnoo l gaihulad bsn haana bn.Yanrch beltgl hangagui uls oron irgde ter chigt n hohiroj bga ter huchee negtgj olonh bolj tsunh barigchdar toriig duurgsn MAN s haruitslaga tootsoh hergtei
het ih dargajisani jinjdee,bugdeeree darga ajil hiideg hungui
Odoo tegeed uu bi buruutai za bayartai geel yavaad baihimu
Өөрөө маскгүй дхудлаа жүжиг тавиад суугаад байх юм. битгий худлаа жүжиглээд бай. ЭМЯ дээр өөрийн чинь ангийн охидууд гээд шахааны хүмүүс дүүрэн л байгаа биздээ.
Ervvl mendiin yamn deer bairlj baigaa shtabiin hvmvvs bol zarim neg ni bol ajilaa hiij baigaa zarim hvmvvs ch medhgvi ee utsaa oroldool suuj baigaa haragddag shvv dee
Халдвар хамгаалалын дүрэм энэ өрөөнд яагаад хангаагүй байна.1.5м-н зай хаана байна . Эндээс л сахилга хариуцлага яригдана гээд л өөрөө маскгүй л авч байна лээ дээ.Одоо хариуцлага яах уу?...
Энэ сайд нэг л бишээ.Очсон газар бүртээ доод тушаалтанууд,өмнөх дарга нарлуугаа буруугаа чихээд,тодорхой шаардлага биш чавганц шиг юм яриад л.Өмнө нь өөрөө ЗГ ын ХЭГ ын дарга байс юм уу тэнгэрээс буугаад ирсиимуу
зөв ш дэ. онцгойн зарим хүмүүс өөрсдиыгөө ихэд бодсон, хөөрүү сонин хүмүүс байдаг. ууганбаяр гуай шиг, хэхэхэ.
Toriin albanii dood dund shatni hariutslagiig hen ch yridaggui toodoggui. tiimees oorchil hariutslagiig hamgiin dood shatnas dund shatand oilguah heregtei bna
2020 оны 6 сарын сүүлчээр эх орондоо ирэхэд Энхсаран сувиллын газарт карантинд орсон. Энэ сувилал шинэ барилгатай боловч өрөөн дотроо шүршүүргүй бас халуун усгүй, интернетгүй. Хувийн ариун цэвэр сахих наад захын шаардлага хангаагүй газар гэдгийг УОКт удаа дараа хэлсэн, энхсаран сувиллын удирдлагад хэлээд хөдлөөгүй, иргэдээ сонсоогүй. Гэтэл яг энэ газраас л коронаг дотооддоо эхэлж алдсан. Аль ч шатандаа ийм л хариуцлагаагүй бсан.
Monnis tsamhagiin 14 davhart dandaa uul uurhain kompaniud ajilladag um bilee, tend bol uyn zai barih, bur tsonh ch bhgui tom zaaland baahan shiree sandal, ajiltnuud suuj haragdana lee shuu, amnii haalt ch zuugeegui humuus ih bsan bi haraad l shuud butsaad garsan, unendee aisan shuu, haldvar avah mash ih ersdeltei gazar baina lee, urdaa baridag erdenes mongoliinhon ajilladag gazar shd ee, neg l udur gene aldval bugdeeree uvduud tusuvt mungu oruulah bolomjgui l boloh gazar bna lee, darga nar ochood shalgaarai, bas mergejliin hyanaltiinhan ajliin bairnii dugnelt gargamaar um bna lee shuu
NOK mikrofonoo neegeeguigees 21 amgiin ontsgoi komiss ugluu 8 tsagt tsuglaj 10 boltol hurald oroltsson ch duugui durs harj bgaad tarav.