Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар өнөөдөр /2021.02.01/ ОБЕГ-т ажиллаж, үүрэг чиглэл өгч байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бид маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Өнгөрсөн хугацаандаа бид дүгнэлт хийх ёстой. Та бүхнийг магтах гэж ирээгүй. Цар тахал бол цогц асуудал болохоор шийдэл нь цогц байх ёстой. ОБЕГ болон эрүүл мэндийн байгууллагын уялдаа холбоо тааруу байж ирсэн. Нэгдүгээрт, вакцин оруулж ирнэ. Энд бэлэн үү, төлөвлөгөө байна уу. Сая газар хөдлөлт боллоо, яагаад Засгийн газарт мэдэгдсэнгүй вэ. Хүчний байгууллага нь мэдээлэлгүй байсан шүү. Бид цар тахлыг хөөх биш урьдчилан сэргийлж, угтсан арга хэмжээ авах хэрэгтэй. Дэлхийн олон улсад амжилттай яваа арга хэмжээнүүд байна. Цар тахлыг хэрхэн богино хугацаанд давах туулах вэ, эдийн засагтай нь цогцоор нь харж, төлөвлө. Лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулах хэрэгтэй байна. Хамтарч ярилцах хэрэгтэй, өдөр шөнөгүй ажиллаж, ярилцах хэрэгтэй. Үйл ажиллагаа чинь салангад байж болохгүй. Засгийн газар болон УОК-оос гаргасан шийдвэр замдаа замхарч байна. Ийм байж болохгүй. Одоогийн хадлагаа өөрчлөхгүй бол би хариуцлага тооцож ажиллах болно" хэмээн тодотголоо.
Үүнээс гадна "Анхан, дунд шатанд гарсан ёс зүйн алдаанаас болж бүхэн бүтэн Засгийн газар огцорсон шүү. Үүнийг та нар хэзээ ч битгий мартаарай. Шат, шатанд хариуцлага тооцох цаг шүү. Алдаа гаргавал толгойг чинь илэхгүй. Маш шуурхай уялдаатай, шинэлэг менежментээр ажиллахыг шаардана. Ажлаа уялдуулах хэрэгтэй. Энэ бол дайны үеийн нөхцөл байдал. Бид нэгдсэн зохион байгуулалтай, асуудлыг цогц гэж харж байж шийдэл цогц байна. Энэ эдийн засгийнх, энэ эрүүл мэндийн салбарын ажил гэж байхгүй. Бүх салбар уялдаж, цогц хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. Ингэж байж эдийн засгаа аварна шүү" гэлээ.
Сэтгэгдэл ( 11 )
анхнаасаа худлаа шаагаад эхэллээ,ман ерөнхийлөгчтэй болох гэж зг огцорсон ,талбай дээр хүн үхлээ анхан шатны цагдаа ажилаа муу хийсэн зг огцор,ядаж байхад нөгөө ерөнхийлөгч болох хүн нь арьс нөмөрсөн цөөвөр байж түмэн олонд танигдаж,жүжиг төгсөв
Тавантолгойгоос 450 мянган тонн нүүрс хулгайлсан хулгайч нарын нэг Оюун-Эрдэнэ мөн үү?
Амны нүх алны нүх нь зөрдөг гар шдээ.
Ярих нэг өөр хийх нэг өөр шүү. Удирдаж байгаа хүнээс бүх зүйл их хамаардаг шүү. Доор ажиллаж байгаа хүмүүсийнхээ юу хийдгийг нь мэдэхгүй дарга нараас л болж ажлын алдаа ихэвчлэн гардаг. Дарга нар их цалин авдаг хэрнээ бага зүйл хийдэг. Доод албан тушаалтнууд их ажил хийдэг хэрнээ бага цалингаар амьдралаа залгуулж байна. Дээрээс нь татвар нэмэгдчихсэн. Яг үнэндээ короновирусээр маш их далимдуулж дарамт шахалт үзүүлж хүмүүсийг ажилгүй орлогогүй болгож жил боллоо шүү
та нар бага тэнэгтээрэй бүх л шатандаа алдах битгий хэл алиа алдаад байгаа шүү дээ хүрэлсүх хүлээж байсан үед нь сиймхий гарахаар нь хаяад өөр тооцоогоор арилсан болохоос биш яг жишиг тогтоож харагдаач доод шатанд тоо томшгүй алдаа битгий хэл гардаг тэр болгонд засаг нь огцороод байдаг улс дэлхийгээс олоод ирээч ёстой хуцваа үүгээр бол оюунэрдэнийн засгийн газар маргааш ч огцорход бэлэн юм байна л даа
Дээрээ ингэж. яриад. доодуулаараа хам. муу. муухай. юм\nхийлгээд. нөгөөдүүл. доод ардыг. шулдаг.\nИймд. ашиггүй. ажил. бүүр. явахаа. больсон.\nДоодсуудад. 1 сая төгрөг. өгөх өлбөрч. үхэхийн. оронд\nнэг шил юм. уугаад зовлонгоос цугтаж. бие биендээ\nтуслалцаж бор амьдарал. өнгөрч. байна. шүү.\n Дарга. нар. дандаа амьдаралд тусгалгүй. худал. ярина.\nӨнгөрсөн зүйл яриад яриад. яриад. байна.\nУран. цэцэн. худал. ярьдаг. моод. өнгөрсөн.\nДарга -- худал
Дээрээс шийдвэр гаргасан тушаал зааврыг дунд шатанд биелүүлэх нь урсгалаараа эргэж хяналт тавих нь тааруу сэтгэлгүй хандаж ирсэн нь нууц биш энэ засгийн газар эргэн хариуцлага тооцон уялдаа холбоог сайжруулах талаар ажиллана гэдэгт талархаж байна
өмнөх засгийн газар ажилтаны алдааг үүрсэн одоо бид хийдэг хийдгээ хийж баймаар аа үүнийг багаар ажиллах чадвар гэдэг цаашдаа нэг үйлчлэгч манаач сахиулаас болж засгийн газраа огцоруулж улс төр хийхээ больцгоое
Сайн дураараа өөрсдийн луйварчдад Хөшигний араас удирдуулаж огцорсон гэж боддог.
Цогц байдлаар уялдаа холбоотой ажиллаж асуудлыг цогцоор нь шийднэ. Анхан ба дунд шатны үүрэг завхруулагчдад хариуцлага тооцож зайлуул.
Хэн ч наад жүжингэнд чин итгэхүй ллрууд аа