Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар нөөцгүй болсон, гэхдээ сөрж зогсох ёстой

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 02 сарын 02

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өчигдөр ОБЕГ, УОК-ын шуурхай штаб, НОК-ын үйл ажиллагаатай танилцсан. Тэгвэл өнөөдөр /2021.02.02/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилгын салбарынхантай уулзалт хийж байна.

Тэрбээр "Ажил хэрэгч байя, нэг зүйлийг хийе. Олон зүйл яриад хийхгүй байснаас нэг зүйлийг ярьж хийе. Эдийн засаг дандаа ийм байхгүй. Санхүүжилт хийгдэнэ. Өнөөдөр дандаа зовлон тоочмооргүй байна. Засгийн газар тайлбар тавиад явж болно. Гэхдээ Засгийн газар сөрж зогсох ёстой. Одооноос бэлтгэлээ хангаж, төлөвлөгөөтэй байх ёстой. Тодорхойгүй байдалд хувийн хэвшлийнхнийг оруулж болохгүй. Дэлхий даяар цар тахалтай амаргүй, эдийн засаг хүнд байна. Засгийн газар бүх нөөцөө шавхаж, одоо нөөцгүй болсон. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар гурав орчим их наяд төгрөгийг зарцуулсан. Тиймээс бусад салбарынхантай уулзана. Гэхдээ барилгын салбарт хамгийн анхны эргэлт хийгдэнэ" хэмээн тодотголоо.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.195.242) 2021 оны 02 сарын 02

Барьж бүтээнэ гээд төлөвлөсөн юм Хүрэлсүхийн ЗГт байсан Түүнийг нь бариад бүтээчхээсэй

0  |  0
Зочин(103.10.23.173) 2021 оны 02 сарын 02

Засгийн газар нөөцгүй болсон гэчээд сонгуулиар маш их мөнгө зарцуулна

0  |  0
Нэмэх(66.181.179.212) 2021 оны 02 сарын 02

Барилгад. хөрөнгө. оруулалт. хийнэ. гэдэг. маш их. мөнгө,\nажилийн. байр, хөрөнгийн. хөдөлгөөн. бий. болдог .\nАнхаарах. зүйл. төрийн тендэр. эгэл. ардад олдохгүй ,\nоронсууц барилгад борлуултын. үнэ өндөр , ажилийн\nхөлс бага, иргэдэд. очих. хувиарлалтанд илүү анхаарах\n цаг. болсон.

0  |  0
hh(103.212.119.92) 2021 оны 02 сарын 02

hvrelsvh nuutsgvi bolgoson

1  |  0
Top