Цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.02.02/ Улаанбаатар хотод хатуу хөл хориог 14 хоног тогтоох саналаа Улсын Онцгой комисст албан ёсоор хүргүүллээ.
Улмаар Улсын Онцгой комисс өнөөдөр 18:00 цагаас шуурхай хуралдаан зарлаад байна. Хуралдаанаар хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцэж, саналаа Засгийн газарт хүргүүлэхээр болжээ.
Харин хуралдаанаас гаргасан шийдвэрийг маргааш /2021.02.03/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, эцэслэх юм. Засгийн газрын ээлжит хуралдааныг маргааш 08:00 цагт Төрийн ордонд товлоод байна.
Нийслэлд 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурснаас хойш 15 голомт шинээр илэрч, дотоодын халдварын тохиолдол 1,323 болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Цагаан сардаа бэлдээд яасан их хэсэж бнаа. Эрүүл байвал дарзж болох байлгүйдээ. Өвчин их тарах шинжтэй болчлоо. Хүмүүс ойлгохгүй байгаамбайхдаа. Хөл хориогоо тавьсан шиг тавимаар байх юм. Орлогогүй хүмүүст жаахан мөнгө шийдэхгүй юм байхдаа. Орлоготой хүмүүс бас мэр сэр байгаал байх.
Tsagaan sar geed buun soliorson hymyys bagtaj yadan chihildej bna!!!
Иргэн бүрт 1,000,000 төгрөгийг нь өгөөд 14 хоног хөл хориогоо тогтоолдоо яах гээд байдын
HATUU HUL HORIOO 14 honog togtooj ni mash zuv!!!!odoo l togtooj avah syylchiin bolomj bj medeh yum shyyy!!!