Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хурлаар сар шинийн өдрүүдэд хөл хорио тогтоох тухай асуудлыг хэлэлцэх юм.
Өчигдөр Улсын Онцгой Комисс хуралдаж цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан сар шинийн өдрүүдэд нийслэлд хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцсэн юм.
Эрүүл мэндийн яамнаас УОК-т өчигдөр /2021.02.02/ Улаанбаатар хотод хатуу хөл хориог 14 хоног тогтоох санал хүргүүлээд байсан. Харин УОК-ын хуралдааны үеэр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-наас эхлэн 20 хүртэл тогтоох санал гарсан.
Өөрөөр хэлбэл битүүний өмнөх өдрөөс эхлэн шинийн 8-ны дуустал тогтоох нь зөв гэсэн санал гарсан нь хуралдааны үеэр дэмжигдсэн бөгөөд өнөөдөр эцэслэн шийдэх аж.
Сэтгэгдэл ( 5 )
10 хоног хатуухан хөл хориогоо тавиад өвчнөө барьж авахгүй бол хэцүүдлээ. халдвараа алдсан байгаагаа ойлгож бн уу . Эдийн засаг л гэх. Өвчин их тарвал эдийн засаг бүр их хүндэрдэг баймаар. Хоёрт гэхэд УБ хотын удирдлага УОК болон бусад яамдтай санал нийлдэггүй юмуу л гэж харагдхийм
\nМаш хатуу хөл хориог 14-өөс доошгүй хоногоор тогтоо?! Өрх болгонд 300000₮ төгрөг Улаанбаатарынханд өгөх хэрэгтэй?! тэгээд вакцинтайгаа залгана биз?!

О зогсолтоо хийхгүй бол европын орнууд шиг энэ өвчлөл чинь манайд оргил цэг рүүгээ явж байна шүү дээ, наана нь ядахнаа 2 долоо хоногоор О зогсолт хийвэл хохирогчийн тоо арай бага байна биз дээ, Шведийн алдааг давтах вий дээ