Ерөнхийлөгч Х.Баттулгыг эсэргүүцэх "дайн" эхэлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 04

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ. Улстөрийн намууд улам өнгө орж байхад АН-ынхан улам доройтсоор. Угтаа бол улстөрийн намууд өрсөлдөгч намаа сул дорой болгож, нухчин дарахыг эрмэлздэг. Гэтэл АН-аас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга намаа хүчгүйдүүлж, өөрийн халаасанд байлгахаар зүтгэж байна гэж АН-ынхан шүүмжлэх боллоо. Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх хугацаанд АН-ын лидерүүдээс бүтэн нэр бүлээн цустай хүн үлдээгүй. Толгой дараалан торны цаана хоригдох болсон. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ч айлгаад амжсан шазруун эр.

Энэ үйл явцыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох мэдэгдэлдээ битүүхэн хавчуулаад амжсан билээ. Тэрбээр “Ерөнхийлөгч Х.Баттулга бол өрсөлдөгчөө айдсаар айлгадаг. Хуулийн байгууллагын дарга нарыг томилохдоо түрүүлж өргөдлийг нь авдаг. Ингэснээрээ хүссэн хүнээ бариулах, ял оноох бүрэн эрхийг өөртөө олгосон” хэмээн онцолсон юм.

Мөн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шударга бусын хонгилыг нураахын тулд шүүхийн тухай хууль, авилгын эсрэг хуулиудыг шинэчлэн батлах ажлыг энэ Засгийн газар хамтдаа хийлээ. Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг салгах үйл явц амаргүй байлаа. Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн тухай хуулиа тат гэдэг шахалтыг надад удаа дараа тавьж байсан. Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч хүн ирж, хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэдэг даалгавар авдаг байсан шүү. Энэ байдлыг халах гэж бид Ерөнхийлөгчийн шахалтаас эсрэг явж, иргэдийнхээ хараат бус, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг улам бататгаж өгсөн. Цаашид эдгээр хуулийн хэрэгжилт Монгол Улсад шударга ёсыг тодорхой алхам болно гэж итгэж байна" гэв.

Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа цагт Монголд очихгүй гэж мэдэгдсэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ч түүнийг дахин “балбав”. Тэрбээр “Чамайг төрийн нэр ашиглан баривчилж байгаад шоронд хатааж, тэнд нь хувиараа ална гэдэг заналхийллээ байж болох бүх сувгаар надад хүргэхээр оролдож байгаа Ерөнхийлөгчтэй гэж бодохоор үнэхээр дургүй зэвүү зэрэг хүрмээр” гэв.

Үүний дараа АН-ын гишүүн Э.Мөнх-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Н.Алтанхуягийг Засгийн газрыг Х.Баттулга унагаасан. Унагаах унагаахдаа заналтайгаар унагаасан. Төрийн ордонд архи тамхи ярьдаг хүүхэнтэйгээ эсрэг санал өгч, Засгийн газрыг унагаасан. АН-ыг хагалж байгаа нь Женко. Үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг дандаа дарладаг. Энэ нам чинь ямар хэн нэгний халаасанд байдаг мапын нам юм уу” гэв.

АН-ын гишүүн Э.Мөнх-Эрдэнэ бол тодрохын тулд захын нохойг ч шүүмжлэхээс сийхгүй тул түүний үгийг энэ удаад тоохгүй өнгөрлөө гэхэд үе үеийн Ерөнхий сайдууд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь ийн ноцтой мэдэгдэл удаа дараа хийж байгаагаас харахад Ерөнхийлөгч Х.Баттулгын талаар "үг хэлэх" улс төрчдийн тоо улам нэмэгдэж байгаа бололтой.

 

 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zulaa(103.229.123.125) 2021 оны 02 сарын 08

Hulgaich nar aij ywbal deer shuu dahiad sain ailgaad shorond ni ilgeegeed ug erunhiilugchuu

0  |  0
Ганаа(103.229.120.175) 2021 оны 02 сарын 08

Баттулгаас айсан МАНАН НҮҮРСЧИД сандарч байнаа

1  |  0
mindaa(111.199.63.49) 2021 оны 02 сарын 08

yaasan ch demhuneee, battulga erunhiilagchiig!

1  |  1
Иргэн(103.57.93.229) 2021 оны 02 сарын 05

Баттулгын тал талаас боорлоод хулгайч ноход дуу дуугаа авалцаж байх шив.Уг нь монголчууд тавилан заяа минь энээ гээд дээгүүрээ хулгай хийдэг төрийн эрхэнд гарсан Баяр,Элбэгдорж,Сүг.Батболд,Сайханбилэг, Баярцогт, тэргүүтэй хулгайч нарыг харж суух ёстой байсан юм байна.Монголд тогтоосон уламжлалын дагуу төрийн тэргүүн хулгайч нараа хамгаалж, хаацайлан ард түмнийг маллаж суух ёстой байтал Баттулга ард түмний төлөө үнэнээсээ ажиллаад,авилгачин эрх баригчдад хариуцлага тооцуулсан тул үзэн ядагдаж байна.АН-ыг Элбэгдоржтонгууд

0  |  1
зочин(2.67.50.209) 2021 оны 02 сарын 08

Баттулгын эсрэг байгаа нөхдүүд бүгд эх орноо худалдсан урвагч хулгайчууд байгаа нь сонин юм даа. Нүгэл нь нүдээрээ гарч байгаа нь тэр дээ. Бүгдийг нь шоронд хатаавал таарна. Сайханбилэг, Батүүл, Элбэгдорж гээд\n

1  |  2
Баавар(124.158.83.178) 2021 оны 02 сарын 05

доод дунд шатны шүүгч прокуроруудыг 461-д явуулж төрийн цувдай идүүлж толгой мөлжүүлэхгүй бол тэд чамд цувдай идүүлж магадгүй маяг хандлага гарч ирээд байна.Анхаар Баттулгаа

0  |  1
Mudak bukh(66.181.161.47) 2021 оны 02 сарын 04

Женко-н хэдэн туслах УИХ-д л хэдэн суудал авж өгсөн биз дээ кк

0  |  0
Зочин(66.181.161.106) 2021 оны 02 сарын 08

Хайран АН. Энэ женко ёстой баллаж дууслаа даа

1  |  2
Зочин(66.181.185.31) 2021 оны 02 сарын 05

Ард тумэн сонгосон еренхийлегч шуу ард тумэн дахин сонгоноо шударга унэнд дургуй АН хан одоо цайжээ

1  |  1
зочин(192.82.76.179) 2021 оны 02 сарын 04

АН -д одоогоор удирдаад явах хүлээн зөвшөөрөгдсөн лидер байхгүй, бүгд дарга болсон юм шиг байх юм.Ялагдлын үндэс болдог байх.

0  |  0
зочин (103.26.194.111) 2021 оны 02 сарын 04

ЭЛБЭГДОРЖЫГ АЙЛГААД АМЖСАН ГЭЖ ГУЦДЫН БОЛООГҮЙ ЯЛАА ҮҮРНЭ

1  |  0
ЗОЧИН(192.82.69.148) 2021 оны 02 сарын 05

БАТТУЛГА БОЛ ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ ЭНЭ ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ ХУЛГАЙ Л ХИЙСЭН Ш ДЭ

2  |  1
Эрдэнэ(192.82.75.102) 2021 оны 02 сарын 05

мэнгэт жонхуу хүүк нарыг шоронд нь хмйх цаг ирэх байлгүй дээ

0  |  2
Огцорсон Хүрэлсүх(59.153.115.164) 2021 оны 02 сарын 08

Хүрэлсүхэд Баттулгаас илүү юм даан чиг байхгүй

1  |  1
Огцорсон Хүрэлсүх(59.153.115.164) 2021 оны 02 сарын 04

Хүрэлсүхэд Баттулгаас илүү юм даан чиг байхгүй

0  |  1
pp(202.9.47.29) 2021 оны 02 сарын 08

erunhiilegchee demjinee shaaruudaa

4  |  3
Enh(202.126.88.136) 2021 оны 02 сарын 05

Ih yum hiij de. Yum hiigeegui bol humuus dugai l bh bsn bh.

0  |  2
Жирийн ард(202.126.89.214) 2021 оны 02 сарын 08

Х.Баттулгын ард ард түмэн байгаа шүү муу офшорчид авлигачидаа. Үнэн хэзээд ялдаг. Цаг хугацаа бүгдийг харуулдаг

4  |  5
Top