Э.Бат-Үүл: Х.Баттулга бол төрийн тэргүүн шиг байж чадахгүй байна

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 04

Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл Ардчилсан намын нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ.

-Ардчилсан нам хоёр хуваагдаад байна. Та аль талын байр суурийг барьж байна вэ?

-Ардчилсан нам үндэсний хэмжээний том нам хэвээр байгаа. Манай нам дотор зөрчил гарсан. Үүнийг ойлгох хэрэгтэй. Шүүхээс энэ зөрчлөө яаралтай шийдвэрлэх чиглэлтэй тогтоол гарсан. Намын дараагийн даргыг яаралтай сонгох шаардлагатай болоод байна. Энэ чиглэлээр ҮБХ өчигдөр орой хуралдаад, өнөөдөр үргэлжлүүлж хуралдана. ҮБХ-ны хурлыг манай Улстөрийн зөвлөлөөс шийдвэр гаргаж хуралдуулж байгаа. Бид одоо шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх юм бол дотоодын зөрчлөөс гарна. Ер нь нам дотор хоёр хэсэг үл ойлголцол үүсээд, зөрчилдсөн байгаа юм. Энэ байдлыг Ардчилсан нам байхгүй болжээ гэж түгээж байна. Өнөөдөр монголын ардчилал бол Ардчилсан нам, Ардын нам гэсэн хүчний тэнцвэр дээр л тогтож байгаа. Одоо бид юуны өмнө шүүхийн шийдвэрийг биелүүлж, зөрчилдөөнөө арилгах ёстой. Манай намд үүсээд байгаа дотоод зөрчлөөс илүү сөрөг хүчний орон зайгаа алдаад байна. Ардын намын хариуцлагагүй үйлдлийн эсрэг манай намаас тэмцэл хариу үйлдэл алга. Сөрөг хүчний орон зайгаа алдсаныг бусад улстөрийн намууд овжин ашиглаж байгаа нь бидний санааг зовоож байна. Тиймээс идэвхтэй сөрөг хүчин болох орон зайгаа яаралтай нөхнө.

-Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

Би бол нийслэлийн төлөө явна. Нийслэлийн намын даргын төлөө өрсөлдөнө. Ирээдүйд боломжтой бол Нийслэлийн засаг даргын төлөө өрсөлдөнө.  Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гээд байна гэж хардаад янз бүрийн гүтгэлэг яваад байна.  

-Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг ямар зарчмаар тодруулах вэ?

-Сая манай намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэж авсангүй. Тиймээс хуучин дүрмээрээ явна. Олон лидер өрсөлдөнө. Х.Баттулга бол төрийн тэргүүн шиг байж чадахгүй байна, төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна гэдэг шүүмжлэлийг би удаа дараа хэлж байсан. Одоо бол сунгаа шийднэ. Сунгаа явах гэж байхад аль нэгнийх нь талд байр сууриа илэрхийлнэ гэдэг зохимжгүй.  

-Таны шүүх хурлын процесс үргэлжилж байгаа болохоор та Х.Баттулгыг шүүмжилж чадахгүй байна уу?

-Ингээд л намайг гүтгээд байгаа юм. Би бол асуудлаа шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдэлмээр байна. Шударга шүүхээр шүүгээд ял оноовол би бэлэн байна.

-Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн дахин Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй юу?

-Сая УИХ-д Засгийн газрыг байгуулах явцад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт ноцтой зүйлийг хэлсэн “Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Үндсэн хуулийг өөрчилнө” гэж. Үндсэн хуулийг жилийн өмнө өөрчилсөн. Тухайн үеийн ажлын хэсгийн ахлагч дахиад найман жил энэ Үндсэн хуулийг өөрчлөхгүй гэсэн. Гэтэл сая Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай юм байна гэж нууж байсан зүйлээ задаллаа. Тэгэхээр би юуг анзаарч байна вэ гэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих гээд байна гэж хардаж. Сая энэ бэлтгэлээ хангасан. Өөрөөр хэлбэл парламентын бүх эрх мэдлийг Ерөнхий сайд руу шилжүүлсэн. Одоо Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч томилно гэчихвэл Оросын туршлага нэвтрэх гээд байна.  

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
У(64.119.19.38) 2025 оны 03 сарын 13

Газарчгүй байрчгүй болгосон гулгайч

1  |  1
btr(183.177.100.4) 2025 оны 03 сарын 13

tsamtai tsamgui bolno tsinii baatar gej yu baisiim

1  |  1
Shar tokhoi (178.209.135.155) 2025 оны 03 сарын 13

Hylagaich ch baatar mini.Mongol ba Tyrke ylsas hyyteigee niilj shaasan munguu ergyyleed mongold ni uguuj hogiin shaar chadahgyil dee.Sain bna.Mongoliin tyyhend lalr bolj bichegdev dee.Batyyl ododo shasan bolognoo uguud yheerei .

1  |  1
Shar tokhoi (178.209.135.155) 2025 оны 03 сарын 13

Taliigaajiin ehnertei bugus buurnii asyydaltai baisan hog shaar deerees ni mungu yzeegyi.Elbegdorj ba S.Bayar ene 3 hog shaar Amerka Orosyydiin tagnyyliihantai niilj.Hyvildaj ardchilagch Zorigiig alsan bolood baigaa uym.Delhin ertuntsud anh ydaa saidiig ni ehneriih ni nyden deer alaad enheriig ni tudiiguus ydii hyrtel amid yavyylaad baidag tsahialagt alyyrchid baidagyi baihaa ter tysamaa gerj bolj baigaa eheniig ni shyy.Yygeer yls turiin shoy bainga hiideg.Ts.Nyamdorj bainga shydarga tsarailj.Mongoliin turd shyrgaldag.Hyatadiin tagnyyl alyyrchid yalangyya Ocherbat.BagabanIdiig baria\n\n .\n

1  |  1
2(202.21.109.37) 2025 оны 03 сарын 13

1 alailabch

1  |  1
чимэд(124.158.83.178) 2025 оны 03 сарын 13

Батүүл баримжаатай үг хэлжээ

3  |  0
Manish(67.170.23.116) 2025 оны 03 сарын 13

Zorigiig hen alsniig sain mednedee ene tovarrish.

1  |  1
Manish(67.170.23.116) 2025 оны 03 сарын 13

Zorigiig hen alsniig sain mednedee ene tovarrish.

1  |  2
Zochin(66.181.161.121) 2025 оны 03 сарын 13

ugur tolgou turiin ajil chamd hamagui chi ter olon ailin gal golomtg cuutgj hayucn ter acyydalaa ehleed shuid tanaic bolj tav tyhtai amidarch bcn olon ail n hashaa bashin u ch ugui bolcn

1  |  1
irgen(103.26.194.212) 2025 оны 03 сарын 13

Ккк. Ингээд далийгаад явчихдаг нь хэцүү. Баримжаатай буудаач!

1  |  0
Zovhin(202.126.89.182) 2025 оны 03 сарын 13

Тэнэг юм ярихын хэзээ ч угуй

1  |  1
ub irged(66.181.161.22) 2025 оны 03 сарын 13

novshoo zail

2  |  1
зочин(202.9.47.0) 2025 оны 03 сарын 13

Чи зүгээр хэргээ л шийдүүл

3  |  2
Эрдэнэ(192.82.75.102) 2025 оны 03 сарын 13

мэдсээр байж сонгуулиар жонхууг дэмжээд зогсож байсан чинь хамгийн том алдаа

3  |  0
зочин(103.212.117.199) 2025 оны 03 сарын 13

ерөнхийлөгчийн засаглал манай оронд тохирохгүй путин шиг хоёргүй сэтгэлтэй бүх амьдралаа улс төрд зориулах хүн олдохгүй дээ

1  |  3
Top