Төрийн албаны зөвлөлийнхөнд авлигаас сэргийлэх талаар мэдээлэл өгчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 04

Авлигатай тэмцэх газраас Төрийн албаны зөвлөлийн зохион байгуулсан “Төрийн байгууллага дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах нь” цахим сургалтад оролцож, авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах чиглэлээр мэдээлэл, танилцуулга хийжээ.

Цахим сургалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн  дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулахад төрийн байгууллагын удирдлагын болон нийтийн албан тушаалтны хүлээх үүргийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, сургалтад оролцсон албан тушаалтнуудын сонирхсон асуултад хариулт өгчээ.

Мөн тодорхой баримтад тулгуурлан кэйс дээр ажиллах даалгаврыг гүйцэтгүүлсэн нь сургалтад оролцогчдын хууль тогтоомжийн мэдлэг, ойлголтоо батжуулахад ач холбогдолтой болжээ.  

“Төрийн байгууллага дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах нь” цахим сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, ажлын албаны албан хаагчид, салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар, нийт 115 албан тушаалтан оролцлоо гэж АТГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хмммм(59.153.115.164) 2021 оны 02 сарын 04

төрийн алба тэр чигтээ авилгад идэгдсэн

0  |  0
Top