Л.Оюун-Эрдэнэ сайдыг ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛИЙН сонинд онцолжээ

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 10

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талаар Харвардын Их Сургуулийн өдөр тутмын “The Harvard Crimson” сонинд гарсан нийтлэлийг хүргэж байна.


Харвардын Кеннедийн Сургуулийн төгсөгч Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогджээ

2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Харвардын Их Сургуулийн төгсөгч Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогджээ. Түүний өмнөх Засгийн газар Монгол улсад “КОВИД-19” цар тахлын үед төр засгаас хэрэгжүүлж буй арга хэмжээнд дургүйцсэн иргэдийн тайван жагсаалаас үүдэн огцорсон байна. Л.Оюун-Эрдэнэ Монголын парламентын гишүүдийн 87.9 хувийн саналаар 40 насандаа Ерөнхий Сайдаар томилогдсоноор (одоо алба хашиж байгаа) дэлхийн долоо дахь залуу Засгийн газрын тэргүүн болж байгаа юм.

Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Бэрх хэмээх уурхайн жижиг тосгонд өссөн бөгөөд Харвардын Их Сургуулийн магистрын хөтөлбөрийг 2015 онд дүүргэж эх орондоо очсоноос хойш хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан юм.

Харвардад сурч байхдаа хилийн чанадад сурдаг Монгол оюутнуудын нөхөрлөлийн хүрээлэл үүсгэж, улмаар тэдний заримыг нь Монгол Улсын Засгийн Газарт урьж ажиллуулж байгаа аж. Тэдний нэг нь Уолл Стрийтэд хөрөнгө оруулалтын банкираар ажиллаж байгаад Монголд эргэн ирж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилогдон ажиллаж буй Харвардын Бизнесийн Сургуулийн төгсөгч О.Батнайрамдал юм. О.Батнайрамдал Харвардад Л.Оюун-Эрдэнэтэй хамт сурч байсан үеэ дурсахдаа “Тухайн үед Монголоос таван оюутан сурч байсан. Бид баасан гараг бүр “Жон Харвард” ресторанд цуглаж уулздаг байлаа. Л.Оюун-Эрдэнэ бидэнд Монголын улс төрийн талаарх бодол, улсынхаа хөгжилд бидний оруулж болох хувь нэмрийн талаарх үзэл бодлоо байнга хуваалцдаг байлаа. Мөн Монгол улсаа урт хугацаандаа хэрхэн хөгжүүлэхэд талаар хамтдаа харилцан ярилцаж, санал бодлоо хуваалцдаг байлаа.” хэмээв.

Мөн Харвардын бизнесийн сургуулийн оюутан Р.Эрдэнэтулга хэлэхдээ, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон нь Монголын улс төрд үе солигдож, шинэ үе гарч ирж байгааг харуулсан бөгөөд үндэсний нэн тэргүүний асуудлууд ч цахим хэлбэр лүү шилжиж байна гэлээ.

Тэрбээр дэлхий дахинд томоохон өөрчлөлтүүд явагдаж байгааг чухалчлаад цаашид нүүрсний оронд сэргээгдэх эрчим хүч хэрэглэгдэх талаар үргэлжлүүлэн зарим жишээг татсан юм. “Манай улсын хувьд эдийн засгийн бүтэцдээ маш яаралтай өөрчлөлт хийж хөгжил дэвшилд хүрэх боломжтой. Энэ удаагийн Ерөнхий сайдын томилгоо бол барууны ертөнцөд боловсрол эзэмшиж буй Монголын олон залууст эх орондоо буцаж очиж ажиллах урам зоригийг өглөө. Өмнө нь “Харвардад сурна”, “Америкт очно” гэдэг бол мөрөөдөлдөө хүрч буй юм шиг санагддаг байсан. Харин одоо бол эх орондоо буцаж очоод улс төрд амжилт гаргаад зогсохгүй бусад Монгол оюутнуудаа ч араасаа дагуулсан Л.Оюун-Эрдэнэ сайдын энэхүү замнал нь цоо шинэ итгэл найдвар, мөрөөдлийг бий болголоо” гэв. Харвардын Их Сургуулийн 2015 оны төгсөгч Т.Зоригоо нь Л.Оюун-Эрдэнийг эх нутагтаа буцаж очин бусдадаа итгэл төрүүлсэн явдал бол гадаадад сурч буй Монгол оюутнуудад бодит жишээ болсныг онцлов.

Тэрбээр, “Л.Оюун-Эрдэнэ үргэлж Монголын ирээдүйн хөгжлийн талаар ирмүүн дэврүүн санаачилга дэвшүүлж ярьдаг байсан. Түүний ярьж байсан том зорилго, мөрөөдлөө биелүүлэх боломжтой болж буйг хараад их баярлаж байна. Миний хувьд Харвардын Их Сургуулийн өдөр тутмын сонины мультимедиа албаны даргаар ажиллаж байсан бөгөөд эх орон руугаа буцах эсэх дээр үргэлж өөртэйгээ зөрчилдөж ирсэн. Харин миний үеийн төлөөлөл Монголын маань хамгийн чухал шийдвэр гаргагчийн нэг болж буйг хараад эргэлзээ маань тайлагдчих шиг боллоо.” хэмээн ярилаа.

Харвардын бизнесийн сургуулийн оюутан Р.Эрдэнэтулга, “Шинэ Ерөнхий сайдын хувьд ард иргэддээ итгэл найдвар төрүүлж чадлаа, одоо харин хийж, хэрэгжүүлэх, үр дүн үзүүлэх л үлдлээ. Үүнийг л шинэ үеийн залуучууд, дэлхий нийт анхааралтай ажиглах болно” гэлээ.

Эх сурвалж: Oyun-Erdene Luvsannamsrai, Recent Kennedy School Graduate, Appointed Mongolian Prime Minister,

(Харвардын Их Сургуулийн албан ёсны өдөр тутмын сонин “The Harvard Crimson”)

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэбаатар(66.181.161.52) 2021 оны 02 сарын 14

Эх орондоо ихийг бүтээж үр дүнгийг нь харж байж л дүн тавина шүү .Одоо ч яахав залуу хүн зоригтой зүрхтэй ярьж л бна.Ард иргэдийн чинь дийлэнх хувь нь хоногийн хоолгүй л хэвтэж бгаа шүү жаахан ард иргэд эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй ажилаарай

0  |  0
Дамбын Алтанцэцэг .(192.82.76.103) 2021 оны 02 сарын 14

сар шинийн 3. санасан сайн сайхан vйлс нь бvтэж МОНГОЛ тvмэнгээ тааруу vг хэллэгийг нь багасган сайн сайхан vг егvvлтэй еерсдийнх нь телее ажиллаж , хегжил амьдарлыг нь дээшлvvлж эрvvл энх эх орондоо гэх сэтгэлийг ярих биш биетээр нь биелvvлдэг аз жаргалтай болгочих байх гэдэг маш их найдвар тердег болсоон хамгийн гол дэргэдээ ажиллах аа сайнаар дvvрэн сэтгэлтэй хvмvvсээ сайн байлгах ард олондоо..

0  |  0
Ц.Тугбадрах(103.229.120.244) 2021 оны 02 сарын 15

Сайн залуу. Өөрийн итгэл үнэмшилээ ард түмэндээ ойлгуулж чадсан,эх ороны хөгжлийн ирээдүйг ч зураглаж байгаа чадалтай залуу.Нийтлэлийг уншихад самсаа шархирч сэтгэл хөөрөв.Оюунэрдэнэ залууд эрүүл энх байж монгол төрийн нэрт зүтгэлтэн болж дуурсахын ерөөл дэвшүүлье.

3  |  0
Ss(64.119.21.147) 2021 оны 02 сарын 13

Hristiin shashnii demjlegteigeer hol yavj bna shuu

0  |  0
Болор(203.91.115.53) 2021 оны 02 сарын 13

Тэтгэврийн насны удирдлага дарга нараа солиочээ

0  |  0
Болор(203.91.115.53) 2021 оны 02 сарын 13

Тэтгэврийн насны удирдлага дарга нараа солиочээ

0  |  0
Эх хүн(66.181.176.43) 2021 оны 02 сарын 13

Энэ хүү ямарч байсан улсдаа, иргэддээ л лав буруу санах хүн биш!\nӨө сэв хайж, харлуулах нэёэн хүмүүсийн гүтгэлэг л хорлох гэж оролдох нь их байх. Тэд нарын атаархалд л сэрэмжтэй байх нь чухал юм даа

0  |  0
O(64.119.21.168) 2021 оны 02 сарын 13

Elbegdorj umaa bas neg

1  |  0
irgen(43.242.243.209) 2021 оны 02 сарын 12

Ih surwalj ni haana bgaa? Bultteh ym

0  |  0
аөхаө(43.242.243.22) 2021 оны 02 сарын 13

ГОЛ НЬ ТЭГЭЭД ХАРВАРД СУРГУУЛИЙН ИТГЭЛИЙГ АЛДАВ ДАА, ЕРӨНХИЙ САЙД ХИЙГЭЭД ДУУСАХ ҮЕИЙН НЬ Л ХАРВАРДЫНХ НЬ СУРГУУЛИЙН ДҮГНЭЛТ АЛЬ АЛЬ ТАЛД НЬ СОНИН БАЙНА ШҮҮ. ЭНЭ ГЭХДЭЭ ХЭРЭГТЭЙ, ТҮҮХ БОЛЖ ХАРЬЦУУЛЖ ХАРЦГААЯ БҮГДЭЭРЭЭ.

0  |  1
Зочин(202.9.40.128) 2021 оны 02 сарын 13

Гадаадын сургууль төгссөн зарим оюутнууд нутагтаа ирдэггүй гадаадын том том компаниудад сайн ажилладаг. Тэгвэл одоо монголд ажиллах боломж бүх салбарт байгаа гэдгийг ойлгууллаа. Гадаадтай харьцуулахад цалин бага байгаа нь үнэн. Улс төрч нэртэй хэдэн хулгайч авлигачид нь бүх мөнгийг цөлмөчихөөд байна.

1  |  2
зочин(66.181.176.201) 2021 оны 02 сарын 13

юун ч итгэмтгий юм бэ ? амархан хошигрох юм даа ! наад чинь чадахгүй гэдэг нь тодорхой !

6  |  2
O kei(24.18.45.121) 2021 оны 02 сарын 13

Ymar uhseniih ni togsdog eym,hooson tolgoi

3  |  1
GUEST(202.55.188.34) 2021 оны 02 сарын 11

INFLATE IS INFLATION?

0  |  0
Undesten (124.158.80.206) 2021 оны 02 сарын 13

Англи хэлгүй байж төгсөөд шаасан хаха

6  |  2
Зочин(192.82.75.228) 2021 оны 02 сарын 13

Сайхан мэдээ сэтгэл баясгалаа. Энэ эрчээрээ сайн ажиллаарай.ажилд нь улам их амжилт хүсьё.мундаг залуу шүү.танаас их юм хүлээж байгаа шүү.

2  |  3
Zochin(202.179.21.246) 2021 оны 02 сарын 13

Mash ih gegeeleg.medeelel.bn amjilt husey zalyystaa

3  |  3
Иргэн(103.212.118.92) 2021 оны 02 сарын 14

МАНАН амьд М.Энхболд Элбэгдорж нар шаргаад л явж байна. Хаана байна шударга ёс. Оюунэрдэнэ дүү минь хэлсэндээ хүрээрэй, ард түмэн харсаар байгаа. Арай хошгоруулаагүй биз.

2  |  2
Иргэн(66.181.188.108) 2021 оны 02 сарын 12

Бүх асуудлыг бодит байдал л харуулдагшдээ!? Одоо харах л үлдлээ!?

3  |  0
Иргэн(66.181.180.52) 2021 оны 02 сарын 13

Сайхан мэдээ байна. ЕС даа амжилт хүсье.

2  |  2
zochin(202.179.27.41) 2021 оны 02 сарын 13

ooriigoo magtuulaad ichmeer umaa ESaid Ouuerdene , yduu ulsuud buur ichicjlee mongol zaaval yduu baich estoi umuu

2  |  1
иргэн(103.57.95.57) 2021 оны 02 сарын 13

сайхан мэдээлэл байна Залуу Ерөнхий сайддаа амжилт хүсэн ерөөе

1  |  2
зочин (202.9.40.96) 2021 оны 02 сарын 13

ерөнхий сайддаа сар шинийн баяр хүргэе та бол монголын ирээдүй шүү зориг агсаны мөрөөдлийг биелүүлээрэй\n

1  |  3
МОНГОЛ ХYH(202.9.46.4) 2021 оны 02 сарын 13

САЙХАН МЭДЭЭ БАЙНА. МАНАЙ ЗАЛУУЧУУД ХУУЧИН БАЙСАН НИЙГМИЙН БОХИРДОЛ БYРИЙГ YHДСЭЭР НЬ УСТГАЖ АВИЛГАГУЙ МОНГОЛ ЭХ ОРНОО ЦОГЦЛООЖ ХYH АРДАА АЖИЛТАЙ БАЙЛГАЖ ХАНГАЛТТАЙ ЦАЛИН ОРЛОГОТОЙ АМЬДРУУЛЖ ЭХЛЭНЭ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА. ОДОО ХЭРЭГЖИЖ БАЙГАА БYХ ТЕСЛYYДЭЭ ДУУСГАЖ ХЕРЕНГЕ ОРУУЛАЛТ УЛАМ НЭМЭГДЭХ САЙХАН YЕ ЭХЭЛЛЭЭ ГЭЖ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ БАЯРЛАЖ БАЙНА.\nСАР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

8  |  2
Top