Л.Оюун-Эрдэнэ: Гуравдугаар сарын 1-нээс эхний ээлжийн вакцинжуулалтыг хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 10

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Тэд эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг танилцууллаа. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

-Өнгөрсөн хугацаанд 4,1 их наяд төгрөгийн ачааллыг төсөвт авч, цар тахлын эсрэг арга хэмжээ авсан. Үүнд хүүхэд бүрт 100 мянган төгрөг өгөх, НДШ-ээс чөлөөлөх гэх мэт арга хэмжээ багтсан. Үүнээс 2020 онд 2,4 их наяд төгрөгийг цар тахлыг даван туулахын тулд зарцуулсан. Цар тахлын үед Монгол Улсад 68,9 мянгаар ажлын байр байхгүй болсон. Цаашид 130 мянган шууд ажлын байр байхгүй болно гэсэн судалгаа бий. Тиймээс маскаа зүүх, гараа ариутгах, зай бариад ажлаа хийх шинэ амьдралын хэв маяг руу шилжинэ. Ингэж шилжихдээ 10 их наядын цогц төлөвлөгөө гаргасан талаар би та бүхэнд танилцуулж байна. Хөл хорионы хугацаанд нэг хаалга, нэг шинжилгээ арга хэмжээг авна. Дахиад хөл хорио тогтоохгүй, хэрэв хөл хорихоор бол 18-21 хоногийн өмнө аж ахуй нэгжид мэдэгдэнэ. Математик тооцооллоор бол долдугаар сарын 11 хүртэл 2-3 удаа хөл хорио тогтоох магадлалтай байна. Вакцинжуулалтын ажлын хэсэг идэвхтэй ажиллаж байна. Гуравдугаар сарын 1 гэхэд эхний ээлжийн вакцинжуулалтыг хийнэ. Эхний ээлжинд 300 мянган тун вакциныг эмч, ачаа тээврийн жолооч, өндөр настай иргэдээ вакцинжуулна. 

Хөл хорионы дараа бизнесийг шууд харьцдаг, шууд бус харьцдаг гэж хоёр хуваагаад стандарт тогтооно. Энэ талаарх мэдээллийг хоёрдугаар сарын 23-ны өдөр танилцуулна. Гадаадаас ирэх хүсэлтэй 9136 иргэн байна. УОК-оос заавал тусгаарлах байр зааж өгөхгүйгээр төлбөрийн чадамжид нийцүүлж, буудлаа сонгох боломжтой болно. Ингэхдээ хяналтын камерын хяналтыг сайтар хийнэ. Нэг л удаа дүрэм журмаа зөрчих юм бол арга хэмжээ авна. 

Дундаж орлоготой иргэдээ дэмжих үүднээс 2 их наяд төгрөгийн, 3 хувь хүүтэй, 3 жилийн хугацаатай зээл гаргана. Хармагтайн ордоос 1 их наяд төгрөг гаргана, Монголбанкнаас 1 их наяд төгрөгийн бонд гаргаад арилжааны банкаар дамжуулж олгоно. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 500 сая төгрөгийн тэтгэлэг гаргана. Ажил хайж байгаа залуусыг цахимаар бүртгэнэ, энэ залуусыг дэмжсэн аж ахуй нэгжийг хөнгөлөлттэй бодлогод хамруулна.    

Оронсууцжуулах цогц хөтөлбөрт 3 их наяд төгрөгийн төлөвлөгөө боловсруулсан. Ингэхдээ газар, барилгын материал буюу цемент зэрэгт дэмжлэг үзүүлээд, 2 их наядыг ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулна. Хэрэв 2 их наяд төгрөг хүрэхгүй бол нэмж хөрөнгө оруулалт хийнэ.  

Монголбанкны дахин санхүүжүүлэх РЕПО зээлийн эх үүсвэрт 1-2 их наяд төгрөг зарцуулна. Ингэхдээ хүү нь 10,5 хувь, хугацаа 2 жил байна. 

Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн багцийг энэхүү төлөвлөгөөний нэг хэсэг болгосон. Мөн стратегийн ач холбогдолтой төслүүдийг Засгийн газраас дэмжинэ. Засгийн газрын 100 хоног дотор 100 төсөл зарлана. Өөрөөр хэлбэл Тавантолгойн нүүрсийг угаая, Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сайжруулах гэх мэт 100 төсөл зарлана. Одоогоор 62 төсөл байгаа. Эдгээр төслийг хөл хорио суларсны дараа аж ахуй нэгжүүдтэй уулзаж, хуулийн хүрээнд хамтарч ажиллана.

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар төсвийн байгууллагыг хэмнэж болох эцсийн цэг дээр авчрах талаар ярилцсан. Ийн хэмнэлт гарснаар ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгаа эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Хамгийн сайн халамж бол ажлын байрыг нэмэгдүүлэх юм. 2021 оны гуравдугаар улирал гэхэд эдийн засаг сэргэхгүй аюул нүүрлэж мэдэхээр байна. Тиймээс томоохон шийдвэр гаргах шаардлага байна.  

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dorjbat(67.163.50.64) 2021 оны 02 сарын 11

Odoo. L. Caikhan. Bolomj. Irj. Xymyyciin. Nyryy. Teniij. Cetgel. Tenyyn. Amar. Taiwan. Amidrakh. Tsag. Aisyy Erenkhiilegch. Gej. Bolowcrolgyi. Ene. Zawaan. Hekhereec. Daryl. Calbal. Cetgeliin. Zowlongyi. Amar. Taiwan. Ayatai. Baix. Canada. Battylgiin. Xamcaatan. Menge. Awaad. Zygataacan. Ganbat. Metiin. Xamcaatangyydiig Ni. Olj. Awchirakhiig Xeregjyylekh. Hi chykhal bna daa

0  |  0
sara(223.104.39.66) 2021 оны 02 сарын 11

ehleed 76 gishuun,tednii ger buliinhend cameriin omno hiilgene biz de.busad orniihon ingej bn.daraa n bid.z.gazar urgelj anhdagch bdagaa haruulah bhoo.

0  |  0
Баяр хүргэе(122.201.22.174) 2021 оны 02 сарын 11

Мундаг байнаа. Фэйсээр орк, моячууд юм уншихгүй байж таамгаар хошгирохоо болих хэрэгтэй!

0  |  0
Иргэн(43.242.243.140) 2021 оны 02 сарын 10

Спутник V хийлгэнээ

0  |  0
Ё(150.129.142.176) 2021 оны 02 сарын 10

Хаанахын ямар вакциндахгээл бнаа

0  |  0
zochin(2.3.244.78) 2021 оны 02 сарын 10

Barilgiin kompanuud mun barilgiin materiald tuslamj vzvvlehdee bairnii vniin kobot togtooh heregtei shdee tged chanar deer mash sain anhaarahgvi bol vne hyamd gd 2-3 jiliin nastai barilguud ih garch bgaa. vnetei chanartaig ni ard irged diilehgvi bna anhaarah heregtei bh\n

0  |  0
Zochin(109.89.151.254) 2021 оны 02 сарын 10

Enetxegees avax Covaxin chin turshiltiinxaa 3 dax shatand l yavj baigaa,delxiin eryyl mendiin baiguullagaas xaraaxan zovshoorogdoogyi,brazilchuud tsoon toogoor avch turshij baigaa,turshiltiin vaktsiniig vaktsinjuulalt gej oilgoj yarix ni buruu bolov uu !!!

1  |  0
Чимээ(202.126.89.226) 2021 оны 02 сарын 10

Чалчуулаад байгаа нь хараад сууж бай.Өөрсдөө л чалчигч болоод хүнийг хэлж байгаа л даа.

0  |  0
Иргэн(103.57.94.96) 2021 оны 02 сарын 10

Дэмжиж байна аа Гэхдээ хариуцлаггүй, ажилдаа үнэнч биш, авлига авдаг, мөнгө хардаг хүмүүсээ цэвэрлэх хэрэгтэй байна. Ингэхгүй бол ажил явахгүй, ийм хүмүүс хүнд сурталтай, хүнийг их чирэгдүүлдэг юм.

1  |  0
ЗОЧИН(66.181.186.89) 2021 оны 02 сарын 10

ВАКЖИНЖУУЛАХ НЬ Ч ЯАХАВ. ДЭЛХИЙ ДАЯАРАА ВАКЖИНЖУУЛЖ БАЙНА. ТЕНДЕРЭЭ Л ЗӨВ ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ ЮМ БОЛ ЖИЛИЙН ДАРАА БАС НЭГ ХЭСЭГ ХҮМҮҮС УЛС ОРОНД ТОХИОЛДСОН ХҮНД ҮЕД АРД ИРГЭДЭЭ ХУУРАН МЭХЭЛСЭН, ЧАНАРГҮЙ, ДУНДААС НЬ ИДСЭН ГЭЭД Л ЯРИА ГАРЧ ШҮҮХ ШОРОН БҮҮ БОЛООСОЙ.

0  |  0
Хүн үхвэл чи амиараа(202.9.46.209) 2021 оны 02 сарын 11

Вакцинаас болж хүн үхвэл чиний толгойг тасдана шүү.Чи амьд явах эрхгүй шүү..Эртхэн хэлчий

0  |  2
shaaashaaaa(59.153.87.30) 2021 оны 02 сарын 10

3 ХУВЬТАЙ ЗЭЭЛИЙГ НЬ ТА НАР ӨӨРСДӨӨ АВЧИНА. МАНЬД ОЛДВОЛ ҮХЬЭЕ СДАА ХАХАХА. САЙХАН ЗҮҮД ЯРЬЛАА ДҮҮ ХҮҮ

0  |  0
болд(103.26.195.207) 2021 оны 02 сарын 10

ДЭМЖИЖ БАЙНА. ЗОРЬМОГ, ШИЙДЭМГИЙ БАЙ. ХИЙЖ БҮТЭЭХ ЭРХ ЧӨЛӨӨГ АРД ТҮМЭНДЭЭ ОЛГО. ЗЭС ЦЭВЭРШҮҮЛЭХ, НҮҮРС УГААХАД ЗӨВШӨӨРӨЛ ШААРДЛАГАГҮЙ ШҮҮ ДЭЭ. ХУВИАРАА АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ГАЗРЫГ АЙМАГ БОЛГОНД БИЙ БОЛГОЖ АЖИЛГҮЙ ИРГЭДЭД АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГО. ХЭЭРЭЭС ЧУЛУУ ТҮҮГЭЭД ЗАРАХАД ЮУ НЬ БОЛДОГГҮЙ ЮМ. ИНГЭВЭЛ ЭДИЙН ЗАСАГ ХУРДАН БОСНО. ЦАЛИН ОРЛОГО НЭМЭГДЭНЭ.

2  |  0
Өмнө(202.179.27.198) 2021 оны 02 сарын 10

Өмнөх 30 жил шиг коммунистуудын хоосон амлалт болох биз. Коммунистууд хоосон цэцэрхэж, хоосон амалдаг. Амлаад амалсныхаа эсрэг хийдэг эсвэл огт хийдэггүй гэдгийг 3 сая монголчууд мэднэ.

1  |  0
Зочин(103.10.23.173) 2021 оны 02 сарын 10

Зүгээр л их яригч нэр авах нь дээ залуу хүн чалчаа байж болохгүй ажил хийхээсээ айж байгаач юм шиг

1  |  0
иргэн(119.40.98.177) 2021 оны 02 сарын 10

браво дэмжиж байна.\n

1  |  0
Top