Дундаж орлоготой иргэдэд зориулсан 2 их наяд төгрөгийн зээл гаргана

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 10
УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Төрийн ордонд мэдээлэл хийж байна.  “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж баталжээ.
 
Энэхүү төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг бүрчлэн танилцуулж байна.

Дундаж орлоготой иргэдээ дэмжих үүднээс 2 их наяд төгрөгийн, 3 хувь хүүтэй, 3 жилийн хугацаатай зээл гаргахаар төлөвлөжээ. Хармагтайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зохицуулалтаар 1 их наяд төгрөг гаргах юм. Мөн Монголбанкнаас 1 их наяд төгрөгийн бондыг 0 хувийн хүүтэй гаргаж, арилжааны банкуудад олгохоор болжээ. Төрийн банкны менежментийг өөрчилж дундаж орлоготой иргэдийг дэмжих тогтолцоонд оруулах бөгөөд энэ сарын 23-наас шууд шилжинэ гэлээ. Дундаж орлоготой иргэдийг шууд дэмжих банк санхүүгийн байгууллага байх ёстой гэж үзэн дээр төлөвлөгөөг гаргажээ.

Мөн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 500 сая төгрөгийн тэтгэлэг гаргана. Ажил хайж байгаа залуусыг цахимаар бүртгэнэ, энэ залуусыг дэмжсэн аж ахуй нэгжийг хөнгөлөлттэй бодлогод хамруулна гэв

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Онон(139.5.216.165) 2021 оны 02 сарын 12

Цагдаа нарын буруу биш шү дээ.Уялдаа холбоо муутай хэрэгжүүлэх боллмж муутай үүрэг даалгавар өгсөн дарга эрх мэдэлтнүүдийн буруу шүү дээ.

0  |  0
Бат(202.9.46.147) 2021 оны 02 сарын 11

Юм хийх хүн л авахсан зүгээр луйварчид аваад архи уучихвхл хэцүүеэ

0  |  0
Мөнхөө(66.181.176.214) 2021 оны 02 сарын 11

яаж хэрэгжих нь харжл байя

0  |  0
Ах(66.181.180.241) 2021 оны 02 сарын 10

Маньд олддог болов уу\n

0  |  0
Иргэн(66.181.190.23) 2021 оны 02 сарын 10

ёстой өгөх гэж наян юм болно. Шалгуурыг нь хангаад авах хүн ч олдохгүй дээ

0  |  0
Top