Иргэдийг Орон сууцжуулах 3 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө боловсруулжээ. Ингэхдээ төрөөс газрыг үнэгүй олгох, нэг зургаар барилга барих зэрэг зохицуулалт хийж, барилгын материал буюу цемент, төмрийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн барилгын компаниудад хөнгөлөлттэй зээл санал болгох, барьсан байраа борлуулахад нь дэмжих, барилгын мкв-ын үнийг Засгийн газрын бодлоготой нийцүүлбэл ипотекийн зээл олгох аж.
Ипотекийн зээлд 2 их наядын санхүүжилт олгох бөгөөд хэрэв хүрэхгүй бол нэмж хөрөнгө оруулалт хийж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг бууруулах бодлого барина гэлээ.
Үүнээс гадна цогц төлөвлөгөөнд, Монголбанкны дахин санхүүжүүлэх РЕПО зээлийн эх үүсвэрт 1-2 их наяд төгрөг зарцуулна. Ингэхдээ хүү нь 10,5 хувь, хугацаа 2 жил байна.
Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн багцийг энэхүү төлөвлөгөөний нэг хэсэг болгосон. Мөн стратегийн ач холбогдолтой төслүүдийг Засгийн газраас дэмжинэ. Засгийн газрын 100 хоног дотор 100 төсөл зарлана. Өөрөөр хэлбэл Тавантолгойн нүүрсийг угаая, Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сайжруулах гэх мэт 100 төсөл зарлана. Одоогоор 62 төсөл байгаа. Эдгээр төслийг хөл хорио суларсны дараа аж ахуй нэгжүүдтэй уулзаж, хуулийн хүрээнд хамтарч ажиллана.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар төсвийн байгууллагыг хэмнэж болох эцсийн цэг дээр авчрах талаар ярилцсан. Ийн хэмнэлт гарснаар ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгаа эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Хамгийн сайн халамж бол ажлын байрыг нэмэгдүүлэх юм. 2021 оны гуравдугаар улирал гэхэд эдийн засаг сэргэхгүй аюул нүүрлэж мэдэхээр байна. Тиймээс томоохон шийдвэр гаргах шаардлага байна гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Биелдэг бол маш их сайхан юм ярих л юм даанч биелүүлсэн хийсэн юм ховор