Буриадын БНУ-ын Ульгэр театрын уран сайхны удирдаач, найруулагч Эрдэнэ Жалцановыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал "Найрамдал" медалиар шагнасныг Улаан-Үд дэх Монголын Консулын газарт энэ сарын 11-нд гардуулан өглөө.
Түүний “Бадма, Чагдар хоёр” хэмээх богино хэмжээний хүүхэлдэйн киног Монголд ихэд сонирхон үзэж байгаа.
Шагнал гардуулах ёслолд Улаан-Үд дэх Монголын Ерөнхий консул Д.Ганболд, Буриадын Соёлын дэд сайд Леонид Будаев, Ульгэр театрын захирал Баирма Дашидоржиева нар байлцлаа.
“Бадма, Чагдар хоёр” киног Эрдэнэ Жалцанов гэрбүлээрээ бүтээдэг. Эрдэнэ санаагаа гаргаж, эхнэг Женя нь хүүхэлдэйн кино болгож, охин Янжмаа дуу оруулдаг байна.
Сэтгэгдэл ( 3 )
BURIAD UVUR MONGOL HUMUUSIIG MONGOL IRGEDTEIGEE IJILHEN SHAGNAJIIH N HAMGIIN ZUVSHUU.TED CH IJILHEN MONGOLCHUUD....
BURIAD UVUR MONGOL HUMUUSIIG MONGOL IRGEDTEIGEE IJILHEN SHAGNAJIIH N HAMGIIN ZUVSHUU.TED CH IJILHEN MONGOLCHUUD....
Goyo medee bn bayar hurgeyee