АНУ-д Жазын хаан гэгддэг агуу Чик Кориа 79 настайдаа энэ ертөнцийг орхин одлоо.
Чак саяхан тун ховор төрлийн хорт хавдар туссан гэдгээ мэдээд байсан юм.
Тэрээр замналаа 1968 онд Майлз Дэвисийн хамтлагт эхэлсэн. Тэдний бичсэн In a Silent Way цомгийг жаз-фьюшн стилийн анхны бүтээл гэж үздэг.
Кориа 1971 онд Return to Forever хамтлаг байгуулж, жаз-рок төрлийн дуугаараа Америкийн чартад орж байв.
2004 онд тэр анхныхаа Грэммиг хүртэж байлаа.
Тэр нийт 23 удаа Грэмми авснаас хамгийн сүүлд 2020 онд хүртэж байсан агуу уран бүтээлч байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Америк жааз дагаад амьсгал хураачихгүй биз дээ? Аан?