Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2021.02.14) боллоо. Хурлаар "Ковид-19" цар тахлын өнөөгийн байдал, "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний явц, "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г батлах тухай хэлэлцэв.
2021 оны хоёрдугаар сарын 11-13-нд "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд 116,258 хүнээс шинжилгээ авч, 109,068 сорьцыг шинжлэхэд 11 тохиолдол батлагджээ. Эхний гурван өдөр зургаан хүнээс илэрсэн бөгөөд бусад тав нь тэдний ойрын хавьтал аж.
Батлагдсан зургаан тохиолдлын байршил:
Нийслэлийн 411 мянган өрхийн 171 мянгаас нь шинжилгээ авсан нь 40 хувьтай байна гэсэн үг юм. Үлдсэн ес хоногт 240 мянган өрхөөс графикийн дагуу авч дуусгана. Явуулын 191 баг, шинжилгээний суурин 87 цэг, 1,934 эмч, эмнэлгийн ажилтан, төрийн болон бусад байгууллагын 794 алба хаагч, эргүүл хамгаалалтад 9,389 хүн ажиллаж байна. Улсын хэмжээнд 11,8 тэрбум төгрөгийн эмийн, PCR шинжилгээний ялгах болон шинжлэх 140,763 багц, 16 нэр төрлийн 32 тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгслийн нөөцтэй.
Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээхэд 10 их наяд төгрөг зарцуулна
Засгийн газар "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-нд:
Цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх нэг суурь нөхцөл нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ". Үүнийг үр дүнтэй хийхгүйгээр төлөвлөгөө хэрэгжих боломжгүй учир онцгой анхаарахыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад санууллаа. Цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Эдийн засгийн Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн Ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоор ахлуулан байгуулав. Цар тахлын улмаас 2019 онд 5,2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшаад байна. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Товч мэдээ
Сэтгэгдэл ( 0 )