Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Ирэх сарын 1-нээс Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимаар оруулах эсэхтэй холбоотой асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байгаа юм. Нийслэлийн хэмжээнд цар тахлын халдварын тархалт өндөр хэвээрээ байгаа учраас халдварын илрүүлгийн дүн мэдээнд үндэслэн уг шийдвэрийг гаргах аж. Аймгуудын хувьд халдварын тохиолдол гарахгүй байгаа учраас сурагчдын хичээлийг танхимаар оруулах нь зөв гэсэн саналыг БШУ-ны яамнаас гаргаад байна.
Сэтгэгдэл ( 0 )