Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2021.02.17/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар ирэх гуравдугаар сарын 01-ний өдрөөс сургууль, цэцэрлэгийг танхимаар хичээллэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа талаар албаныхан мэдээллээ.
Учир нь, Боловсрол шинжлэх ухааны яамнаас ирэх сарын 01-нээс сурагчдыг танхимаар хичээллүүлэх байр суурийг илэрхийлээд байгаа юм. Тэгвэл салбар яамны дээрх саналыг Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан эсрэг байр суурьтай байгаа аж. Өөрөөр хэлбэл, Шадар сайдын зүгээс сурагчдыг танхимаар хичээллүүлэх нь эрсдэлтэй гэж үзэж байгаа юм байна.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өнөөдрийн 11:00 цагийн мэдээллээрээ хэллээ. Тэрбээр “Ирэх сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх байр сууриа Боловсрол, шинжлэх ухааны яамнаас илэрхийлсэн. Өчигдөр болсон УОК-ын өргөтгөсөн тавдугаар хуралдаанаар Шадар сайд танхимаар хичээллүүлэх нь хүүхдэд маш их эрсдэлтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил энэ сарын сүүлээр эхэлнэ. Ингээд гурав болон дөрөвдүгээр сард дархлаажуулалт үргэлжилнэ. Энэ нь нэг талаар эрсдэлтэй цаг хугацаа болох тул танхимаар хичээллүүлэх нь хүүхдэд эрсдэл үүсгэнэ" гэж ярилаа.
Гэхдээ эцсийн шийд гараагүй гэдгийг яриандаа тодотголоо. Засгийн газрын ээлжит хуралдаанаар ямар шийдвэр гарсан талаар эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл ( 21 )
Хүн эрүүл саруул байвал хэзээ л хэзээ хаанаас л хаанаас сурна хамгийн гол нь эрүүл мэнд хүүхдүүд танхимаар хичээллэвэл халдвар хамгааллаа хийж сахиж чадахгүй жишээ нь сая 9 10 сард маскаа зүү гэхээр мартсан нэгнийхээ маскийг ангиас авч гарч ирж зүүлгээд орох жишээтэйм10 - 12 ангийн сурагчид ийм үйлдэл хийж байна одоо хичээл эхэлвэл хүүхдүүд хоорондын зайгаа барьж чадахгүй дунд болон ахлах ангийхан. Идэж уух зүйлээ хувааж иднэ аягаа дамжуулж ус ууна г.м зүйлүүд ннад захын жишээ. Халдвар авбал тухайн хүүхэд сэтгэлзүйн маш их хямралд орно. Хүүхэд өөртөө итгэх итгэлгүй болно шү дээ.
С.Амарсайхан зөв шийдвэр гаргасанд баярлаж байна. Энэ өвчин ямар хор уршигтайг эцэг, эхчүүд мэдэх ёстой. Энэ шадар сайд хар будаг цацаагүй, харин бидний хүүхдүүдийн төлөө сэтгэл зовж хэлж байна. Танхимаар хичээллэх нь эрсдэлтэй шүү дээ., Хүүхдүүдийн дунд тархвал аюултай зүйл болно. Өвчин гайгүй болохоор дараа нь сурч болно.Америкт одоо 3 сая хүүхдүүд коронавирус туссан гэж eagle телевизээр өнөөдөр ярьсан. ХҮҮХДҮҮДЭЭ ЭРҮҮЛ БАЙЛГАМААР БАЙНА.
Gehdee onlainad surahad hetsuu ym baihgui harin c saikhn dulaahn eej aavtaigaa hamt yriltsad mdhgu yma asuugd tiimes hdooo oron nutag geltgui en virusee evtei nairtaigar darcgaagd tgd surguulia oruulsan ni deer baihaa
СУРАХ ЭРХ НЬ БАЙЖЛ БАЙНА.ХАРИН АМЬД ЯВАХ ЭРХИЙГ ХАНГАЖ ӨГӨХ НЬ ТӨРИЙН ҮҮРЭГ. ЭНЭ ДАРГА ҮҮРГЭЭ Л БИЕЛҮҮЛЖ БАЙНА ЗӨВ6 ДЭМЖИЖ БАЙНА.УХААНТАЙ.
МАШ ЗӨВ. ЭРҮҮЛ БИЕНД САРУУЛ УХААН ОРШИНО. ЭНЭ ӨВЧИН ЯМАР ХОР УРШИГТАЙГ ОДОО ХҮРТЭЛ БҮРЭН ТАНИАГҮЙ БАЙХАД ӨСЧ ӨНДИЙЖ ЯВАА ЗАЛУУ ОРГАНИЗМЫГ ӨВЧИНД НЭРВЭГДҮҮЛЭЭД ЯАХАВ. ҮР ХӨВРӨЛД НЬ ЯАЖ Ч НӨЛӨӨЛӨХ ЮМ БИЛЭЭ. ГАДНЫ СУДЛААЧИД 30 жилийн дараа ямар нөлөө үзүүлэхийг бид хэлж мэдэхгүй ээд байна лээ. За 50-60 хүмүүс 30 жилийн дараа байх ч уу үгүй чүү харин хүүхэд залуучууд 30 байтугаай л амьдрана шүүдээ.
Уб т танхимаар хичээллэх эрсдэлтэй. Хүүхдүүдээ эрүүл байлгамаар бна шүү.
Gadaadiin ornuud ad huuhduud neteer surch bn. Surguuliig ongoilgoj bolohgui. ‼️
Зөв зөв. Хүүхдүүдийн дунд халдвар тархвал бүр хэцүү юм болно. Манай багш нар цахимаар хичээлээ сайн л орж байгаа. Танхимаар хичээллэхээр л бүх хүүхдүүд онц сурна гэж юу байхав. Цахим сургалтын платформуудыг /программуудыг/ манай хүүхдүүд сайн ашиглаж сурч байгаа нь сайшаалтай. ЕС улсаа цахим улс болгох зорилго тавьсан шүү.
Одоо эхлүүллээ ч гэсэн хичээлийн агуулгыг нөхөж амжихгүй. Хөдөө орон нутагт сураглцагчид ихэнх нь хичээлээс хоцрогдсон. Түрүү жилийн бас хоцрогдол. Үлдсэн 3 сард яаж амжих вэ дээ. Нэг мөсөн дараа жил улираан суралцуул. Энэ 6 настан авна 12р ангийн боловсрол гэдэг хүүхэд насыг нь багасгаж сурах насыг нь уртасгаж авах мэдлэгийг нь аав ээжийнхтэй нь адилхан л байлгах тогтолцоо ямар боловсролын сайд байхдаа гаргачихлаа даа.
дэмжихгүй байна, эрсдэл өнөртэй шүү танхмаар хичээл оруулбал
Ersdeltei gedgee xelj baigaad xicheeliig tanximaar exlyylex xeregtei ersdelees xamgaalax, buuruulax ajliig ni ta nar xarin uxaanaa zarj zoxion baiguulax estoi bus uu ? Manaixaas ilyy xaldvariin toon yzyylelttei uls ornuud tanximaar xicheelee tasraltgyi xicheellyylj baina shyy dee !!!
naad ulaanbaartartaa tanhimaar hicheel oruulah heregtei. Haldvar tarhaagui aimguudaa oruul tsetserlegee ch bas nee, huuhduud hetsuudlee Amarsauhan durak aa
С.Амарсайхан чи монголын хүүхдүүдийн сурах эрх ирээдүй рүү яах гэж хар будаг цацаад байгаа юм. Чиний албан тушаал хөрөнгө мөнгө чинь хугацаатай шүү. 2019 оны 12 сараас хойш сургууль хичээлсэнгүй. 3-р ангид орох хүүхэд ном уншиж чадахгүй байна. МАН-н засгийн газрыг огцруулах хэрэгэй
Yvuulmaar bna surguulia neegeechee
хөдөө орон нутагт хичээлийг нь хийлгэх хэрэгтэй шүү.тал бүрээс сайн бодох хэрэгтэй.сум орон нутагт халдвар тархаагүй байхад аль болох боломжоороо хичээллэхгүй бол наад хэдэн хүүхэд чинь хоцрогдож гүйцлээ.
ОДОО ТАНХИМААР ОРЛОО ГЭЭД ХОЦРОГДЛОО НӨХӨХ ХУГАЦАА АЛГАА. иймд ЦАХИМААРАА ОРЖ ЭНЭ ЖИЛИЙН ХИЧЭЭЛЭЭ ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ. харин дараа жилээс эхлэн энэ хоцрогдлыг нөхөх зорилгоор ДУНД болон АХЛАХ ангийн сурагчдад Биеийн тамир, Дуу хөгжим, Орос хэл, Уранзохиол, Байгаль Орчин гэх мэт зарим хичээлийг энэ чиглэлийн мэргэжил сонирхож байгаа хүүхдүүдэд сонголтоор орж бусад МАТЕМАТИК, МОНГОЛ ХЭЛ, ФИЗИК, ШУГАМ ЗУРАГ,гэх мэтийн хичээлийн цагийг нэмэгдүүлж хоцрогдлоо арилгах талаар ШИНЭЭР ТҮР СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ боловсруулж ажиллаач. Инженер болох хүнд одоо энэ хугацаанд түр зууртаа Дуухөгжим.. хичээлүүд орхи
ene jil hereggui baihaa eruul baihad bolondoo surah hun onlainaarch surch chadan
Huuhdiin huheel surguuliig hezee ch ehluulj bolno haldvar tarhaad uvchlul gazar avchuul bid diilehgui shuu jaahan eruuleer setgej bodoosoi tsahim hiheel hiihed bolohgui ym baihguishdee
Ногоон бүсэд ч гэсэн эрсдэлтэй хотоос зөндөө хүн орж гарч бна тэглээч сургуульд хичнээн хүн ажилладаг билээ бөөгнөрөл үүсээд юун зай барих бага насны хүүхэд дэглэм сайн барьж чадахгүй
Khuukhduuded ersdeltei.eruul mend baikhad bolovsrolyg ezemshinee yarval daarna khuukhduudee!!!
хосолсон хэлбэрээр эхлүүлээчээ!!!!!