ЗАСГИЙН ГАЗАР: Тусгай үүргийн нислэгийн үнийг бууруулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 02 сарын 17

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2021.02.17/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар ирэх гуравдугаар сарын 01-ний өдрөөс сургууль, цэцэрлэгийг танхимаар хичээллэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа талаар албаныхан мэдээллээ. 

Учир нь, Боловсрол шинжлэх ухааны яамнаас ирэх сарын 01-нээс сурагчдыг танхимаар хичээллүүлэх байр суурийг илэрхийлээд байгаа юм. Тэгвэл салбар яамны дээрх саналыг Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан эсрэг байр суурьтай байгаа аж. Өөрөөр хэлбэл, Шадар сайдын зүгээс сурагчдыг танхимаар хичээллүүлэх нь эрсдэлтэй гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ эцсийн шийд гараагүй гэдгийг яриандаа тодотголоо.

Түүнчлэн ирэх сард зургаан удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ эх оронд нь авч ирэхээр төлөвлөөд байгаа аж. Үүнээс гадна тусгай үүргийн нислэгийн үнэ, тарифыг бууруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хэллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(59.153.114.171) 2021 оны 02 сарын 17

Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсад байгаа иргэд санал өгөх учраас хайр зарлаад эхлэв үү, эсхүл шинэ засаг шинэ бодлогын ач тус уу, 20 онд дотооддоо илрээгүй байхад л тийзний үнэ нь тэнгэрт хадаад л арай гэж нислэгт багтаад ирэхээр нь 21 хоног хориод л байсан, одоо яасан 10 роног хорино, сонирхлоороо буудлаа сонгоно нислэг хямдарна сард 12 удаа ниснэ гээд л эхэллээ шүү , бодлогын өөрчлөлт шинэчлэлт баыгаасай л гэж залбирахаас, санал авахад чиглэсэн шоу байвал баларч байгаа нь хууртагдаж ханахгүй, хуурч ханахгүй, ходоодоор нь удирдаад байна л гэсэн үг.

0  |  0
Top