Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод энэ сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан нийслэлд хүнсний хомсдол үүсгэхгүйн тулд өчигдрөөс /2021.02.16/ зарим зах, худалдааны төвийн хүнсний хэсгийг үе шаттайгаар нээгээд байна.
Тэгвэл Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-т үүрэг, чиглэл өглөө. Тэрбээр хатуу хөл хорионы хугацаанд хүнсний бараа, бүтээгдэхүүнд үнийг хөөрөгдөл үүсэхээс сэргийлж, ажиллахыг үүрэг болголоо.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэд хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг зохиомол үнийг хөөрөгдөл үүсгэхгүйн тулд хяналт, шалгалтыг эрчимжүүлэх, зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, тухай бүрд нь олон нийтэд мэдээлж ажиллахыг үүрэг болгож байна" хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Erdenet hotod shalgaltaa hiigeechee aria dendvv bna.tend bdag hvmvvs harsan ch haraagvi ym shig sonson ch sonsoogvi ymshig ajillah ym.hahuuli awchaad duugvi suudag ymshig bgaan