Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй эсэх асуудал одоо ч эргэлзээтэй хэвээр байна. Угтаа бол энэ асуудлыг Үндсэн хуульд тов тодорхой зааж өгсөн ч зарим хуульчид “Х.Баттулга дэвших эрхтэй” хэмээн тайлбарлаж байгаа юм. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших сонирхолтой байгаа нь Ардчилсан намд өрнөж буй процессоос тодорхой харагддаг. Учир нь Ц.Туваан нар Х их хурлыг зохион байгуулж Ардчилсан намын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулахыг завдсан. Ингэхдээ одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилсан намаас нэр дэвших хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд ямар ч өрсөлдөгчгүй түүнийг сонгоно гэх дүрмийн заалтыг оруулж, Дээд шүүхэд хүргүүлсэн. Гэвч Дээд шүүх Ардчилсан намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан юм. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дараах заалтыг тусгажээ.
Үндсэн хуулийн Гучдугаар зүйл:
Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас эхлэн дагаж мөрдсөн.
Ингээд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй эсэх асуудлаар бэлтгэсэн “Улс төрийн ард” нэвтрүүлэг “Ардчилал уу, дарангуйлагч уу?” дугаарт дараах хуульчид байр сууриа илэрхийлжээ.

АН-ын гишүүн, хуульч Х.Тэмүүжин:
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол үзэл санаа өөрөө зургаан жилээс илүүгүй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэг удаа эдлэх, 50 наснаас дээш байх зарчмууд хэн нэгэн албан тушаалтан байгаагаас үл хамаарч ялгамжгүйгээр үйлчлэх ёстой. Хуулийг буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг зарчим нь зөвхөн Эрүүгийн эрх зүйд хэрэглэгддэг зарчим юм. Ерөнхийлөгч болно гэдэг нь хэн нэгнийг шийтгэж байгаа асуудал биш. Энэ нь сонгох сонгогдох эрхийн асуудал. Энд хууль буцаан хэрэглэх эсвэл эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим огт яригдахгүй. Хэн нэгэн одоо хашиж байгаа албан тушаалаар давуу эрх эдэлж болохгүй. Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй юм. Тэгэхээр зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа гэсэн заалт байгаа бол үүнийгээ дагаж мөрдөх ёстой.
Хуульч О.Мөнхсайхан:
-Уг нь бол УИХ дахь МАН-ын 62 гишүүний үзэл баримтлал тодорхой байсан. Одоо бол тайлбарын асуудал шаардаж байна. Үндсэн хуулийг тайлбарлах олон янзын аргачлал байдаг. Эхнийх нь баталсан хүмүүс юу бодож байсан бэ гэдгээр тайлбарлаж болно. Үүгээр нь харах юм бол зургаан жилээр нэг удаа гэдэг нь шинээр эхэлнэ, өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс нэр дэвшихгүй гэдэг утгатай заалт явж байгаа юм. Тийм учраас хэрэгжих хугацааг 2025 он байсныг нааш татсан. Тэр өнцгөөр харах юм бол одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшихгүй. Хоёрдугаарт, текст харах юм бол зөвхөн нэг удаа зургаан жил гэж байгаа юм. Нэг удаа гэдэг нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэдгийг баталгаажуулсан өгүүлбэр юм.

Өмнөөлөгч Б.Мэргэн:
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-наас хэрэглжиж эхэлсэн. Миний өөрийн зүгээс одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй гэж тайлбарлаад байгаа. Яагаад гэвэл нэг удаа нэр дэвшээд сонгогдчихсон.

Хуульч О.Баасанхүү:
-Үндсэн хуульд 50 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, Ерөнхийлөгчөөр зургаан жилийн хугацаатай, нэг удаа сонгогдоно гэж заасан. Жишээ нь Н.Энхбаяр Ерөнхийлөгч дөрвөн жил байсан дахиад нэр дэвшээд сонгогдох юм бол 10 жил болно. Хоёрдугаарт, Х.Баттулга нэг удаа сонгогдчихсон. Тэгэхээр дөрвөн жилийн бүрэн эрх эдэлсэн, найм байх ёстой, хууль буцаан хэрэглэгдэхгүй гэж ярьдаг. Өнөөдөр Үндсэн хуульд нийцүүлж хууль гаргадаг болохоос Үндсэн хуулийг буцаан хэрэглэх, шууд хэрэглэх гэсэн зарчим байхгүй.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдох эрхтэй гэдэг заалтыг тодотгож өгсөн. Энэ өгүүлбэрт хоёр үгийг онцлоход 50 насны тухай болон зөвхөн нэг удаа сонгогдох эрхийн тухай асуудал юм.
Хуульчид ийн тайлбарлаж байгаа ч нөгөө талд одоогийн Ерөнхийлөгч дэвших эрхтэй хэмээн тайлбарлах хуульчид цөөнгүй бий. Тиймээс УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ. Үндсэн хуулийн цэц Т.Доржханд гишүүний хүсэлтийг үндэслэж шалгаж эхэлсэн боловч Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт цэцийн гишүүдийг ээлж дараалан дуудаж, уулзаж эхэлсэн талаар “Улс төрийн ард” нэвтрүүлэг “Ардчилал уу, дарангуйлагч уу?” дугаартаа дурджээ.
Эцэст нь өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гэх халхавчаар 2021 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр Үндсэн хуулийн цэц дээр өөрийн биеэр анх удаа очсон юм. Тэрбээр УИХ-аас баталсан тодорхой хуулиуд дээр хориг тавьж байгаагаа уламжлан цэц дээр очсон нь цэцийн гишүүдэд нөлөөлөх гэсэн оролдлого байж болзошгүй. Тэрбээр Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд өөрийн биеэр хандвал цэц татгалзах эрхгүйгээр хүсэлтийг нь хүлээн авч, шийдвэрлэх ёстой гэж үзээд “нүүсэн” талаар тус нэвтрүүлэгт дурдав.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттулгыг “араар нь тавьсан уу”
Тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Үндсэн хуулийг батлах явцад өөрийн биеэр байнгын хорооны хуралд оролцож, Үндсэн хуулийн өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхлэхээр хугацааг нь өөрчилсөн. Үүний дараа ч Ерөнхийлөгч хориг тавиагүй нь З.Энхболдын явуулга аж. Өөрийнх нь ёсчлон баталсан хууль нэр дэвших эрхийг нь хязгаарлана гэж Ерөнхийлөгч Х.Баттулга анзаараагүй ба Тамгын газрын даргадаа бат итгэсэн нь энэ юм.
Ардчилсан намын лидерүүдээ толгой дараалан шоронд хийсэн, зөвхөн өөрийн зөвлөх, тойрон хүрээлэгчдээ УИХ-ын сонгуульд ялуулсан, томоохон төслүүдийг он удаан жил гацаасан Монголын нууц гэдгээр халхавчилж, стратеги нь тодорхойгүй төмөр замыг төрийн өмчөөр барьж байгаа гэх мэт олон шалтгаанаар АН-аас сонгогдсон Ерөнхийлөгчийг АН-ын гишүүд дэмжихгүй байгаагаа олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн аж. Монголын ардчилалд сүүдэр тусч, дарангуйлагч төрөх нь гэж байсан улстөрийн ар дахь жүжгийг С.Эрдэнэ болон З.Энхболд нар илчилсэн талаар тус нэвтрүүлэгт онцолжээ.
Сэтгэгдэл ( 25 )
Баттулгыг дэмждэг шиг дэмжнээ.Баттулгын үед төрийн толгойд гарсан авилгачин,урвагч, гэмт хэрэгтнүүд зарим нэг нь шүүхээр орж ял авч бага ч гэсэн учруулсан хохирлоо төлж байна.Урьд нь хулгай луйвар нь баригдаад л хоорондоо эвлэрч хуйвалдаад л,дахин улс орноо өрсөлдөж тоноод л дураараа дургина гэгч болж байсан.Ард түмэн аргаа барж гүйцсэн дээ.АН,МАН ялгаагүй.Энэ луйварчидтай хуйвалдсан бол одоо дахин сонгоно гээд хошуурч байхсан.Луйварчдын эсрэг байсан учраас л одоо бүгд Баттулгын эсрэг боргож байна.
Тэмүүжин ч дээ чааваас.Ёстой өнөөх ширэн нүүртэн гэгч нь болохоороо одоо ичих ч үгүй элдэв юм ярьж явна. Хуульзүйн сайд байхдаа хар тамхины хамааралтай 18 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орж хар тамхины хэрэг шалгаж байсан цагдаагийн ажилтнуудад илчлэгдээд шившгээ хутгаж явсан этгээд шдээ.Тэгээд зогсохгүй энэ асуудлыг шалгаж байсан цагдаагийн ажилтнуудад хонзогнож арга хэмжээ авахуулж албан тушаалыг нь бууруулж байсан ичгүүргүй толгой.Ийм юмнууд хууль таылбарлана гэж юу байсым.
Зика вирустүүлчихсэн дээ хөөрхий Баттулга.
Бид яах вэМояа байж та нар Хуяа нар шүү
Жирийн иргэд бидэнд авилгач том албан тушаал хашиж байсан нөхдийг шоронд хийдэг оффшорыг хөөцөлддөг Монгол Баттулга ерөнхйлөгч хэрэгтэй.
Монгол ялагдсан. Баттулга шиг тэнэг бөх ерөнхийлөгчтэй улс дэлхийд ганцхан улс байдаг юм байна даа. Одоо болноо. Дэлхийд онигоо болоод яахав. Одоо болоо. Жэнко баяртай..
Энэ боловсролгүй дарангуйлагчийг сонгосон Мояа-чууд л өмөөрөөд дэмжинэ гэж бичээд байгаа болохоос жаахан юм үзэж нүд тайлсан боловсролтой ухамсартай өөрийн гэсэн толгойтой дийлэнх хэсэг нь дахиж сонгохгүй байх гэж найдаж байна. Энэ жил Жeнко Короно 2-оос л салчихвал монгол сайхан болох гээд байна
oligarxi JONKHUU
энэ боловсролгүй бөх монголын эдийн засгийг хоролчихоод дахин нэрээ дэвшүүлж шившигээ тарихгүй байлгүй дээ.энээс өөр илүү боловсролтой хүн олдохоо болчихсон юм уу ардчилсан намд
Manai yeronkhiilogchtei kholbootoi olon muu medee baidag daa !!! Tuuniikhee uchriig olj ard tumumende duulgamaar daa getel tes oor zamaar l yamar ch baisan akhin nerdevshine geed zutgeed baidag ni khachirkhaltai....,
Улс төрчид албан тушаалын шуналаа дарж чаддагүй бололтой, Н.Энхбаяр яалаа даа, шунасаар байгаад шоронгоор төгсөө биз дээ, төгсөх ч гэж дээ одоо ч гэсэн шуналтаад л хүүхдээ зүтгүүлсээр л байгаа, албан тушаал гэдэг их л ашигтай наймаа байдаг болохоор энэ улстөр ч гээд байгаа нөхдүүдын шуалын гал унтардаггүй байхаа
Ухсэн ацны Ардчилал, ардчилал чинь Дарангуйлагч юм бишуу, Хуцалдалгуй доорондоо алалц Умхий хулгайчууд
Алуурчин элбэгдорж миний бие ардчилалын эцэг ардчилсан хувьсгалын алтан хараацай байсан С Зоригийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алаад Зоригийн ирээдүйд хүрэх байсан бүх байр суурийг аллагаар булааж авсан алуурчин билээ.\nАлуурчин элбэгдорж миний бие одоо Зоригийг алсан шигээ Баттулга Ганбаатарыг алаад эрдэнэт үйлдвэр том том толгой ордуудыг гадаад эздийнхээ хамтаар хувьдаа авах болно.\nМуусайн гуйлгачин монголчууд та нар надад битгий атаарх.\nБи Зоригийг алсан шигээ та нарыг бүгдийг ална
Алуурчин элбэгдорж миний бие ардчилалын эцэг ардчилсан хувьсгалын алтан хараацай байсан С Зоригийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алаад Зоригийн ирээдүйд хүрэх байсан бүх байр суурийг аллагаар булааж авсан алуурчин билээ.\nАлуурчин элбэгдорж миний бие одоо Зоригийг алсан шигээ Баттулга Ганбаатарыг алаад эрдэнэт үйлдвэр том том толгой ордуудыг гадаад эздийнхээ хамтаар хувьдаа авах болно.\nМуусайн гуйлгачин монголчууд та нар надад битгий атаарх.\nБи Зоригийг алсан шигээ та нарыг бүгдийг ална
Алуурчин элбэгдорж миний бие ардчилалын эцэг ардчилсан хувьсгалын алтан хараацай байсан С Зоригийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алаад Зоригийн ирээдүйд хүрэх байсан бүх байр суурийг аллагаар булааж авсан алуурчин билээ.\nАлуурчин элбэгдорж миний бие одоо Зоригийг алсан шигээ Баттулга Ганбаатарыг алаад эрдэнэт үйлдвэр том том толгой ордуудыг гадаад эздийнхээ хамтаар хувьдаа авах болно.\nМуусайн гуйлгачин монголчууд та нар надад битгий атаарх.\nБи Зоригийг алсан шигээ та нарыг бүгдийг ална
Алуурчин элбэгдорж миний бие ардчилалын эцэг ардчилсан хувьсгалын алтан хараацай байсан С Зоригийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алаад Зоригийн ирээдүйд хүрэх байсан бүх байр суурийг аллагаар булааж авсан алуурчин билээ.\nАлуурчин элбэгдорж миний бие одоо Зоригийг алсан шигээ Баттулга Ганбаатарыг алаад эрдэнэт үйлдвэр том том толгой ордуудыг гадаад эздийнхээ хамтаар хувьдаа авах болно.\nМуусайн гуйлгачин монголчууд та нар надад битгий атаарх.\nБи Зоригийг алсан шигээ та нарыг бүгдийг ална
Монгол улсад маань дарангуйлагч бий болох мэт солиордогоо орхивол таарна.\nБүгд улс төрдөө согтоод учраа ч олохоо болиод элдэв хадны мангаа гэж айлгаж үймүүллэхээ зогсоох хэрэгтэй.\nМанайд дарангуйлагч бий болох ямар ч боломжгүй
UG N DAHIN DEVSHVEL YDAHDAA ELBEG SAIHANBILEG NAR SHORONDOO OROH YMDAA....AVILGACHID NAM HAMAARAHGUIGEER IJILEE HAATCAILAH NUHEE UHAJIINDAA..
Ард тумэн сонгоноо\n
ЗАА ДАА ТЭГЭЭД НААД ЖЕНКО ЧИНЬ ЭВГҮЙ Л ГАР ШҮҮДЭЭ ЯАЖ ЯВААД ЕРИНХИИЛӨГЧ БОЛЧИХДОГ Ч ЮМ ОДОО БАС НАХИН Л ГЭНЭ ЯААСАН Ч ЖОЛООГҮЙ ТАЧААЛВЭ ???
Эм охин нь ч дүүрч салж л байвал, улс сүйд болохно
Үндсэн хуулийн цэц шийдвэрлээд нэг талд нь эртхэн гаргачихвал зүгээр юм даа. Төрийн тэргүүн рүү их л дайрцгааж байх юм. Зарим нь бүр гэмт хэрэгтэн гээд улс даяр нэвтрүүлэг бэлтгээд цацааад байх юм. Хууль хяналтынхан шалгаад нэг талд нь гаргах хэрэгтэй. Үнэхээр гэмт хэрэг үйлдсэн юм бол гэмт хэрэг үйлдэх үед нь хууль хяналтын байгууллагуудын удирдлагыг ажилдаа хариуцлагагүй хандсан гээд бас давхар шалгах хэрэгтэй. Манай Улс ч хуульгүй ёс жудаггүй улс болж дээ. Сонгогдох үеэр нь, сонгогдсоны дараах жилүүдэд ч ярих хугацаа байсан тул хулгайч, гэмт хэрэгтэн гээд байгаа хүмүүс хам хэрэгтэн
Bulhai ni ilchlegdej shorond orohguin tuld dahin devshih gd uhen hatan uzeed bnaa
Эрхгүй шүү дээ, ийм энгийн бас хуулийн яв цав зүйл заалт байхад мөрөөдөөд хэрэггүй, үймээн бужигнаан үүсгээд талцуулаад байлгүй дараагийн нэр дэвшигчээ л дэмжих хэрэгтэй, их далжигнаад байвал төрийн хууль цаазын дор бөхийлгө.
Дэвшихгүй байлгүй дэ хулгайчаас салах цаг болсон.