ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 21

2021.2.21, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 9

 

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САР НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.2.21, Ням гараг
  • Наран ургах шингэх: 07.48-18.24
  • Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top