Канадын Ванкуверт 24 дэх удаагийн олон улсын уулын сэдэвт кино наадам Vancouver International Mountain Film Festival (VIMFF) энэ сарын 19-нд онлайнаар эхэлсэн. Хэдийгээр наадам хоёрдугаар сарын 28 хүртэл үргэлжлэх ч зохион байгуулагчид энэ жилийн шилдгүүдээ зарлажээ.
VIMFF наадмын шилдэг киногоор Францын найруулагч Хамид Сардарын “Морь номхотгогч” баримтат кино шалгарч, Гран При шагнал хүртлээ. Энэхүү кино нь эрэлхэг зоригт нэгэн монгол адуучин залуугийн тухай өгүүлэх бөгөөд тэр залуу Монгол даяар малын хулгайчдыг мөрдөн явдаг байна.
Наадмын ерөнхий шүүгч Перуццо де Андраде “Энэ кинонд нүүдэлчин ард түмний амьдралыг сайн харуулжээ. Адуучин залуу хулгайчдыг Оросын Сибирь хүртэл, Монголын тайгаар хөөн, мөрдөж байна. Малын хулгай, хууль бус алт олборлолт Монголд ямар аюул учруулж байгааг үзүүлсэн бүтээл” гэж дүгнэсэн байна.
Гран-при: Морь номхотгогч (Франц).
Уулын соёлын талаар шилдэг кино: Ираклийн гэрэл (Их Британи).
Хаданд авиралтын тухай шилдэг кино: Free As Can Be (АНУ)
Канадын шилдэг кино: Crux (B.C.)
Уулын спортын тухай шилдэг кино: Тамирчны өчил (Ливан)
Экологийн шидэг кино: Арктикийн цуурай (АНУ).
Шилдэг адал явдалт кино: Сүүдрийн хана (Польш)
Шилдэг богино хэмжээний кино: Агуу зуун (Испани)
Сэтгэгдэл ( 4 )
тэр хөтөлгөө 2 морьтой нөхөртэй юу болвоо
Уг кино монголын тухай биш монголчууд хулгай хийдэг тухай тэр нь төрийн түвшинд бас малчдын амьдралын эх сурвалж болох тухай үнэнийг дэлхийд таниулсан гэдэг утгаараа шалгарсан юм байна.
Mundag saikhan kino boljee.Mongolchuudyn ahui amidralyn negen hesgiig sain haruulaj chadsan buteel bolson baina.
Аргагуй л естой нэг Эрийн хуйх юм даа, естой Сайхан эр хун Байна, унэхээр бахархаж Байна, Ховсгол аймаг Монголын Хоймор нутаг гэдэг нь учиртай л юм Байна даа, Энэ залуугийн нэр нь хэн юм бо, Тор засаг ийм Сайхан хумуусийг Олю харж Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэж байх нь чухал юм, Еронхийлогч Баттулгын Монгол ялна уриагийн Сулд нь Энэ Монгол залуу ч байж болохоор, Энэ киног эгэл ардуудад Монгол дачараа бодлоготойгоор сурталчлах хэрэгтэй