МАН-ын их хурал хойшиллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 22

Монгол Ардын Намын Удирдах зөвлөл хуралдаж дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар, (Ковид-19) цар тахлын нөхцөл байдал, нийслэл Улаанбаатар хотод тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл зэргийг харгалзан үзээд Монгол Ардын Намын түүхт 100 жилийн ойн өдөр буюу гуравдугаар сарын 01-02-ны өдрүүдэд хуралдуулахаар зарлаад байсан намын ХХХ Их хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргалаа.

Монгол Ардын Намын дүрмийн 17.2 дахь хэсэгт “Намын ээлжит Их хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг хуралдах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө гаргана” гэж заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр цахимаар хуралдсан Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаанаас намын ээлжит XXX Их хурлыг 2021 оны 03 дугаар сарын 01-02-ны  өдрүүдэд 1111 төлөөлөгчтэй хуралдуулахаар шийдвэрлэсэн. Мөн Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын нөхцөл байдлыг харгалзан Их хурлын товыг өөрчлөх эрхийг намын дүрмийн дагуу Удирдах зөвлөлд шилжүүлээд байсан юм.

Үүний дагуу намын Удирдах зөвлөл цар тахлын цаг үеийн нөхцөл байдлыг үнэлэн хэлэлцээд Монгол Ардын Намын ээлжит XXX дугаар Их хурлыг хойшлуулах тогтоолыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж баталлаа. Уг тогтоолын хэрэгжилтийг хангаж шат шатны намын байгууллагууд болон Их хурлын төлөөлөгч нарыг мэдээллээр хангаж ажиллахыг Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатарт даалгав.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.126.88.202) 2021 оны 02 сарын 23

Тоглолт зохион байгуулах. саун бар бно, намын их хурал болохгүй. Хүрэлсүх намын даргаа өгөхгүй, сонгуульд ялагдвал буаад ерөнхий сайд болох төлөвлөгөөтэй, Оюун эрдэнэ тоглоомын хүүхэлдэй

0  |  0
Зочин(184.59.55.211) 2021 оны 02 сарын 22

90% – аас дээш үр дүнтэй, аюулгүй гэдэг нь батлагдсан Оросын ” спутник V ” вакциныг бүртгэхгүй байгаа явдал нь барууны орнуудын зүгээс ОХУ – ын эсрэг явуулж байгаа геополитикийн дайнд Монгол улс нэгдэн орж байна гэж ойлгогдож байна. Энэ бол хятад вируснээс аюултай үр дагавартай гэдгийг манай нөхдүүд ойлгохгүй л байх шиг байна даа. Ер нь бол Монгол улс оршин тогтнож ирсэн бүх түүхэндээ ганцхан Оросын вакциныг л ашиглаж ирсэн юм ш дээ. Түүнээс болоод муудсан юм байхгүй.

1  |  0
Юун хурлсаг юм(192.82.76.247) 2021 оны 02 сарын 22

Эхлээд коронагаас салья. Эдийн засгаа сэргээе Ажилтай орлоготой больёо

2  |  0
Юун хурлсаг юм(192.82.76.247) 2021 оны 02 сарын 22

Эхлээд коронагаас салья. Эдийн засгаа сэргээе Ажилтай орлоготой больёо

3  |  0
Top