ШУУД: Маргаашнаас ААН-үүдийн дагаж мөрдөх журмыг танилцуулж байна

2021 оны 02 сарын 22

Маргааш гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурч, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор ААН-үүдийн 95% нь үйл ажиллагаагаа нээнэ. Энэ үед ААН-үүд дагаж мөрдөх зохицуулалтын нийтлэг журмуудыг УОК, НОК-оос гаргасныг холбогдох албаны хүмүүс танилцуулж байна. /2021.02.22, 15:00 цаг/

Нийслэлд дараах таван чиглэлийн үйл ажиллагаанаас бусад аж ахуйн нэгжүүдийг халдвар хамгааллын дэглэм сахиулан нээх юм.

-Уралдаан тэмцээн

-Аялал зугаалга /гэр бүлээс бусад/

-Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

-Цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв

-Диско баар, шөнийн клуб

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top