Л.Оюун-Эрдэнэ: Хаагдсан бүхнээ нээж, алдсан боломжийг эргүүлж авцгаая

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 23

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр  /2021.02.23/ 11:30 цагт КОВИД-ын эсрэг дархлаажуулалтын вакцины анхны тунг хийлгэв.

Вакцин хийлгэхийн өмнө халдвартай бүс нутгаар зорчсон эсэх, хоол хүнсний харшилтай эсэх гэх мэт олон төрлийн асуумж бөглүүлсний дараа бүртгэл хийгдэв. 

Ингээд Оксфордын АстраЗэнэка вакцины эхний тунг түүнд хийлээ. 

Тэрбээр "Элэг нэгт ахан дүүс ээ. Өнөөдөр хоёрдугаар сарын 23-ны өдөр. Шинэ Засгийн газар ажилдаа ороод  25 хонож байна. Шуурхай системтэй, шинэ бодлого хэрэгжүүлж ажиллахыг хичээж байна. Бүх нийтийн бэлэн байдал өнөөдрөөс цуцлагдаж, хэвийн горимдоо орж байна. Хөл хорионы үед төр засгийнхаа шийдвэрийг биелүүлсэн ард иргэд, Улаанбаатарчууддаа талархаж байна. Өнгөрсөн өдрүүдийн хөл хорио бидэнд гурван зүйлийг авчирлээ. 

Өвчний тархалтыг хувьж чадлаа. Нийт 410 мянган хүнээс шинжилгээ авна гэж төлөвлөж байгаад 523 мянган хүнийг хамруулж чадлаа. Энэ удаагийн самналтаар 33 голомтоос 122 хүнийг илрүүлж чадлаа.

Вакцинжуулалтыг эхлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж чадлаа. Мөн вакцин оруулж ирэхэд хичээл зүтгэл гаргасан албаныхан болон Энэтхэг улсад талархал илэрхийлье. Засгийн газар богино хугацаанд хүн амын 60 хувь нь буюу 18 наснаас дээш насныхан хамрагдана. Гэхдээ сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэдгийг онцолж хэлмээр байна. 

Өнгөрсөн хугацаанд эдийн засаг 6 хувиар агшсан. Цаашид эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаарай. Хаагдсан бүхнээ нээж, алдсан боломжийг эргүүлж авцгаая хэмээн уриалж байна" гэв. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.181) 2021 оны 02 сарын 23

Уяанга тэргүүтэй харлуулагчид болон хөлсний бичээч нарыг харнаа Битгий хийлгээрэй та нар Ковид тусвал өөрсдийгөө эмчлээрэй

0  |  1
Зочин(202.21.107.83) 2021 оны 02 сарын 23

Heleh amar hiih hetsuu shuu

0  |  0
Зочин(103.10.23.129) 2021 оны 02 сарын 23

Есайдаас эх орондоо хайртай юу намдаа хайртай юу гэж асуумаар бна

0  |  0
Уншигч(66.181.161.7) 2021 оны 02 сарын 23

Зургийн хараад эмчид үзүүлсэн мэдээ юм болуу гэтэл Вакцин хийлгэжээ танай мэдээний зураг

0  |  0
Irgen(66.181.182.52) 2021 оны 02 сарын 23

Дараалал дайрахаасаа ичээч

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 02 сарын 23

Tegeedel baahan too yariad eheldeg uym.

0  |  0
Top